Аялаажав Би

НЭР:
Хүмүүс манай компаний нэрийг гайхаж заримдаа шоолж асуудаг юм. Тиймээс ойлголт өгөхийн тулд нэрнийхээ утгыг тайлбарлая. Манай компаний нэрний учир:

БАДАРЧИН:
  • Бадарчин тухайн үеийн сошиал байж...
  • Тэрээр урт аянаасаа буцаж ирээд явсан газрын сонин хачин хууч хөөрч түмэн олноо гэгээрүүлдэг байв. Ардын хувьсгалаас өмнө айлаас айл, саахалтаас саахалтын хооронд нэгнээрээ хэсч сонин хачин, мэдээ дуулгадаг байв.
  • Хамгийн зоригтой мөн хүсэл эрмэлзлэлтэй лам нар түрүүлэн явж, аялж адал явдалтай тулгардаг байв.
  • Бадарчин нь тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байв. Богд хаанаас тушаал авч урагш зүгт гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байсан нь архивт үлдсэн байдаг.
  • Халхын хавтгайгаас Түвдийн өндөрлөг Лхас цаашлаад Энэтхэг хүрдэг байв. Олон хоног явдаг биен тамирын бэлтгэл өндөр банди зоо эзэмшсэн хүмүүс байв.

АЯЛААЖАВ:
Аялаажав нь олон жил алс хол газарт аялсан мундаг лам юм. Бадарчин бол түүний мэргэжил. Тэрээр дэрвүүн сайхан сэтгэлтэй ба нутгийн зон олноо гадаад улс орнуудаар авч явж хүсэлтэй нэгэн юм.

ТОВЧОО:
Бадарчин Аялаажав урт аянаасаа буцаж ирээд хошуу нутагтаа нэг гэр барьж аяллын товчоо нээжээ. Ийнхүү Бадарчин Аялаажавын Товчоо хэмээх нэр үүссэн юм.

МАНАЙ БАГ:

Cайн байна уу? Аялалын Товчоо олон зүйлийг олон хүмүүст зориулж чадна. Аялах өдөр ойртсоор л байна уу? Манай аялал зохион байгуулах баг таньд тусалж үүнийг гүйцэтгэнэ. Уйтгартай, ядраасан аялал болчих биш биз? Манай тэмцээн зохион байгуулах баг үүнийг шийднэ. Аялал гэдэг нь хүний амьдралын хамгийн сайхан үе байдаг ба хэзээ ч мартагдашгүй мөч байдаг. Бадарчин Аялаажавын Товчоо нь бүх Монголчууддаа зориулагдсан газар юм. Манай нөхөрсөг, хөгжилтэй хамт олон таны аялах хэрэгцээг цагт болон төсөвт таньд тохируулан зохион байгуулна.
 
Бид өөрийн улс орны иргэддээ сонирхолтой аялалуудыг хямд үнэтэйгээр нийлүүлнэхээс гадна, илүү зардалгүйгээр амралтаа гайхалтай өнгөрүүлээд, сэтгэл амар ажлаа бүтээгээд ирэхэд нь бүх талаар туслахыг өөрсдийн хамгийн чухал үүргээ гэж үздэг.

Хөтөлбөрүүд маань сонирхолтой, алдартай үзвэр үйлчилгээ, шоу арга хэмжээнүүдтэй, туршлагад тулгуурлан хөгжиж зохион байгуулагдсан, осол аюулгүй төлөвлөгдсөн, аялал маань тохилог буудал, унаа, амтлаг хоолоор үйлчилж, туршлага мэдлэгтэй хөтөч, орчуулагчид  багийг маань бүрдүүлсэн байдаг гэдэгт бид итгэдэг.
 
Одоо бидний зохион байгуулсан аяллуудын түүх бидний өмнөөс ярина. эндээс...

Харин та эндээс Аялаажавын товчоонд баярласан, гомдсон, шүүмжилсэн, зөвлөсөн зэрэг үйлчилүүлэгчдийн сэтгэл хөдлөл илэрхийллийг бүгдийг нь харж болно. Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэгдлийг засварладаггүй.