"Аялаажавын Анд Сэргэлэнхүү" клуб

Нийтэлсэн December 22, 2013
Хэрвээ та аялах хоббитой (урт наслах төлөвлөгөөтэй) мөн ажлынхаа хажуугаар мөнгө олох хүсэлтэй байгаа зөв газраа ирсэн байна.

Таны тавих асуултууд:
Аялаажавын өгөх хариултууд:
 
 - Би их завгүй хүн, хэрвээ би энэ клубын гишүүн болбол надад ямар ашигтай вэ? 
 Та аялаж, цалингаас гадуур мөнгө олж, хоббигоо хөгжүүлж, бусадтай мэдлэг туршлагаа солилцож, шинэ найз нөхөдтэй болох болно. Хамгийн наад зах нь 7 хоног бүр заал зааланд тоглоно шүү дээ. 
 - Аа тэгэхээр жаахэн дэлгэрүүлье. Би хагас, бүтэн сайн амралтын өдрүүддээ хөтөч хийж хэлээ сайжруулж, цагийг зугаатай өнгөрүүлж болох уу? 
 
Бололгүй яах вэ. Гадаад хэлээ сайжруулж цагийг жуулчидтай зугаатай өнгөрүүлж дээрээс нь ажлын хөлс хоолны мөнгөө авна шүү дээ:     
- Би Компаниас зохион байгуулдаг төрөл бүрийн аялалуудад гишүүний хувьд оролцож болох уу? Болж өгвөл үнэгүй? хихи  
Аанхаа. Юу л даа. Ер нь бол болноо. Гадаад аялалын тухайд онгоцны зардал, байр, хоолоо өөрөө даагаад явж болно. Дотоод аялалын тухайд бол бүрэн боломжтой.  
- Урьд өмнө аялсан түүхээ бусадтай хуваалцаж болох уу? Баахан зураг л байгаад байх юм бусдад үзүүлмээр байна.   
Ээ бололгүй яах вэ дээ. бид блог ажиллуулж ч болно шүү дээ. Мөн сар бүрийн тогтмол дэндүү энгийн уулзалтанд ирж ярья гэсэн бүхнээ ярьж болноо.   
- Санхүүгийн хувьд ямар ашиг надад харагдах уу?  
Аялаажав чамалхааргүй чанартай, олон үйлчилгээг нутгийн ардууддаа үзүүлдэг. Гадаадын дотоодын аялалуудыг сурталчилж хүн аялуулсан тохиолдолд таны дансанд нэжгээд янчаан орно. 
Бас, Аялаажавын хамтран ажилладаг аялал жуулчлалын салбарын томоохон байгууллагуудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болно.   
Гишүүн болоход юу юу хэрэгтэй вэ?  
Гишүүн болоход нэг хувь чээж зураг, гишүүний товч анкет, 3000 т (карт хэвлүүлэх) хэрэгтэй.

Бадарчин Аялаажавын Товчооны дэргэдэх энэхүү "Аялаажавын Анд Сэргэлэнхүү" клуб нь аялах хобби сонирхолтой ажил хэрэгч залуусыг нэгтгэх, хооронд нь танилцуулах, туршлага солилбох, мэдлэг мэдээллээ хуваалцах зорилготой сайн дурын гишүүнчлэл бүхий клуб юм.

Дэлгэрэнгүй мэдэээлэл авахыг хүсвэл 8810 1918 дугаарт залгаарай.