БАЛИГИЙН БАЦААНУУД 8 өдөр ХОНГ КОНГ/ИНЧИОНоор дамжин явах хувилбар

Индонизийн Бали Арлын Амралтын Аялал 
                                                2019 Улирал

Аялагч: Танайх хир найдвартай вэ?
Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 

Аялагч: Танай давуу тал? 
Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.
  • Төвдөө байрласан зочид буудлууд. Зочид буудлаараа өрсөлдөе!
    Хамгийн боломжын үнэ. Хэн нь хамгийн боломжын үнэ санал болгох нь вэ?
  • Халуун орны, дэлхийн зиндааны амралтын арлуудын гайхалтай багц аяллууд. Жинхэн газрын диваажингууд. 
  • Балигийн хамгийн сайхан далайн эрэгт амрах, Бали арлын гүнээр аялах

Манай аялалын товчоо нь Эрхэм Аялагч таныг үзэсгэлэнт Бали арлаар хийх сонирхолтой аялалдаа урьж байна. Бали руу Монголоос шууд нисэх нислэг байхгүй тул Хонг Конг, Сөүл (Инчион) эсвэл Бээжингээр дамжин нисэж очдог. Энэ хувилбар нь Хонг Конг руу МИАТ хуваарьт нислэгээр нисэх эсвэл Инчион руу МИАТ эсвэл Корэйн эйр компаний нислэгээр нисээд цаашаа Корэйн Эйр компаний нислэгээр нисэж Бали арал руу явах хувилбар юм. Үнийн хувьд 2 хувилбар ойролцоо үнэтэй байдаг. Бээжингээс дамжин явах хувилбар нь үнийн хувьд хямд тусах боловч хугацаа их ордог. Бээжингээр дамжин явах хувилбарийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Бали хэмээх энэ арал хорвоогийн хүмүүсийн дунд халуун орны гоёмсог байгаль, уугин буй галт уул, Балинез үндэстний өвөрмөц сонин соёл иргэншил, амралт зугаалга болон наран шарлагын газрууд, найрсаг зан, үзэсгэлэнт охидоороо алдартай билээ. Таныг ч бас  хорвоогийн нэгэн диваажин болох Бали аралтай танилцаж тэнгисийн хөвөөнд торгон элсэн дээр нь тухлан жаргах наранг харж баясна гэдэгт итгэлтэй байна.



 
Аяллын маршрут: Улаанбаатар – Хон Конг/Инчион – Бали – Хонг Конг/Инчион - Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:      3,500,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
3,400,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.
 

 Facebook гэрэл зураг: Бали
Youtube бичлэгүүд: Бали арал. Санур далайн эрэг. 2 - р хэсэг.Бали арал. Санур далайн эрэг. 3 - р хэсэг.Бали арал. Санур далайн эрэг. 4 - р хэсэг. Гоё өдөр.Бали арал. Легиан дүүрэг. Энгийн нэгэн зочид буудал.Балигийн Улувату сүмийн орчинБали арал. Улувату сүм. Хулгайч сармагчингууд.Бали арал. Убуд нутаг. Сармагчины ой. 1 - р хэсэг.Бали арал. Убуд нутаг. Сармагчины ой. 2 - р хэсэг.Бали арал. Убуд нутаг. Тегенунган хүрхрээ.Бали арал. Убуд нутаг. Онц сонин юмгүй дээ.Бали арал. Арлын төв хэсэг Убуд руу явж байгаа нь.Бали арал. Убуд нутаг. Батуан сүм.Бали арал. Убуд нутаг. Батуан сүм. Яст мэлхийт бяцхан цөөрөм.Бали арлын багачуудБали арал. Санур далайн эрэг. 1 - р хэсэг.Бали арал. Легиан далайн эрэг. 2 - р хэсэг.Бали арал. Кута дүүрэг. 1 - р хэсэг.Бали арал. Кута дүүрэг. 2 - р хэсэг.Бали арал. Легиан далайн эрэг. 1 - р хэсэг.Бали арал. Легиан дүүрэг. Энгийн гудамж.Бали арал. Легиан дүүрэг. Шөнийн амьдрал.Бали арал. Семиняк далайн эрэг. 1-р хэсэг.Бали Арал. Семиняк далайн эрэг. 2-р хэсэг.

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР - ХОНГ КОНГ/ИНЧИОН - ДЭНПАСАР
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгэсний дараа эхний нислэгээр түр саатан онгоцоо солих нисэх онгоцны буудал руу ниснэ. Таны түр саатах зогсоол нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Дараагийн нислэгээр Индонизи улсыг зорино. Балигийн онгоцны буудал Ну Рэнд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

УДААХ ӨДӨР. ДАЛАЙН ЭРГИЙН УСАН БАССЕЙН. НУСА ДУА ДАЛАЙН ЭРЭГ.
Эртний нүүдэлчидийн удам эрхэм Аялагч та энэ өдөр Энэтхэгийн далайн эрэг хөвөөнд тухлан саатаж тэнгэрийн наранд ээгдэн тэнгисийн салхинд илбүүлэн, ертөнцийн диваажин Балигийн торгон элсэн дээр хөлбөрөн алд биеийнхээ алжаал юугаан тайлан амарч цэнгэх буй за. Өдрийн хоолны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Нуса Дуад амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.  Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Оройн хоолны дараа Балигийн Зайсан дүүрэгт байрлах Бали Бийч Цэнтэр тансаг худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийнэ. (өглөө, өдөр, оройн хоол)

ГУТГААР, ДӨТГӨӨР ӨДРҮҮД. ЛЕМБОНГАН АРЛЫН АЯЛАЛ. 
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Лембонган хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лембонган арал руу далайн завь онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Бали арал руу буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна. (өглөө, өдөр, оройн хоол)


ТАВДУГААР ӨДӨР . УБУД НУТАГ. 
Өглөөний цайгаа уугаад бид Бали арлын гүний нутгийг зорино. Эхний үзмэр халуун орны ширэнгэн ойн хүрхрээ. Усны хувцастай хүрхрээн усанд орж устай хүчээ үзнэ. Хинду шашны эртний сүмтэй танилцана. Сармагчины ойгоор аялна. Мань сармагчингууд сайн хулгайч гэдгийг санах хэрэгтэй. Дараа нь цагаан будааны шаталсан талбайгаар аялна. Нэмэлт бусад зүйлсийг аяллын явцад үзээд орой нь Убуд сууринд буудалдаа бууж амарна. Оройн хоолны дараа гар урлалаараа алдартай нутгийнхны дэлгүүрүүдээр Аялалын тань замд нутгийн алт мөнгөний дархчуулын Силук тосгон, зураач урчуудын Убуд тосгон, модон сийлбэр мужаануудын Мас тосгод орших бөгөөд  урчуудын мухлагаар дайрч ур хийцийг үзэж сонирхохын сацуу өөрт таалагдсан ямар нэгэн бүтээлд үнэ хаялцах мөч юм. (өглөө, өдөр, оройн хоол)

ЗУРГААДУГААР ӨДӨР . ХУДАЛДАА НАЙМАА. 
Өглөөний цайны дараа бид Балигийн худалдаа наймааны дүүрэг болох Легиан руугаа хөдлөнө. Өнөөдөр Шоппинг хийж өнгөрөөнө. Бали бол шоппингийн арвин нөөцтэй газаар. Манай будлаас чулуу шидэх зайд байх Бийч Вок шоппинг молл болон түүнийг тойрсон жижиг худалдааны гудмууд таныг хүлээж байна. (өглөөний цай)

ДОЛООДУГААР ӨДӨР . УЛУВАТУ ХЯСАА БОЛОН БУЦАХ. 
Үдээс өмнө бид Балигийн хамгийн алдартай газар болох Улувату сүмийн хясаан дээр очиж дурсгалийн гэрэл зураг авахуулна. 200 орчим метрийн өндөр энэхүү аварга хадан цохио далайн устай тэмцэлдэн олон сая жил болсон ба хүчит давалгаанаас үүсэх чимээ алсаас сонсогддог.  Үдээс хойш Нгурай Рай-д хүргүүлж хил гарч дамжих онгоцны буудлаа зорин ниснэ. (өглөөний цай)




НАЙМДУГААРДУГААР ӨДӨР. УЛААНБААТАРТ ИРЭХ.
Дамжих онгоцны буудалдаа газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй. Дараагийн нислэгтээ суун Улаанбаатар хотод газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
 
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Хонг Конг/Инчион - Дэнпасар – Хонг Конг/Инчион - Улаанбаатар нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Нуса Дуа 3  одтой зочид буудал, Убуд Лигиан 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. массаж.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
 
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
 
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.