БУГЫН ЖИМЭЭР

Нийтэлсэн December 22, 2013
Нэр өдрийн хөтөлбөр
 

Амжилтад Хүрэхийн Тулд Эрүүл Байх Ёстой!

Дугуй жийх үеийн эрүүл мэндийн 6 баримт (эх сурвалж: энд дарах...): 

- Дугуй унах нь хүний биеийн дархлааг сайжруулж хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг.
- Дугуй унах нь зүрхний шигдээс, клапан хаагдах 95 хувь хамгаалдаг.- Дугуй унах нь уураг тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж тархины эд эсийг сэргээдэг. 
- Тогтмол дугуй унадаг хүмүүс илүү урт насладаг.
- Дугуй унах нь биеийн бодисийн солилцоог идэвхжүүлнэ. Дууссаны дараа ч мөн адил. 
- Дугуй унах нь хөлийн булчингийн гэмтэл, ясны хугарал эдгэсний дараах нэгэн эмчилгээ болдог байна. 
 
За энэ  чинь дуралмаар спорт бна. Ямар гоё ч юм. Хагас сайн едер бvр явж хэвшихээр сэтгэл шулуудав.” 
Клубын анхны аялагч, жиргээчин Саруул-Онон
 
Бадарчин Аялаажавын Товчоо 2013 оны 4-р сарын 01 -ээс эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад Богд Хаан уулын Нүхтийн амны чиглэлд дугуйн аялал тогтмол зохион байгуулж байна. Унадаг дугуй үйлдвэрлэлээр дэлхийн хамгийн томд тооцогддог Жиант (Giant) брэндийн (http://en.wikipedia.org/wiki/Giant_Bicycles) олон нөхцөлд зориулагдсан 20 ширхэг аялалын унадаг дугуй болон дагалдах хэрэгсэлүүдэд хөрөнгө оруулалт хийж энэхүү төслийг эхлүүллээ. Суудлын ажил, хөдөлгөөний дутагдал, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг үгс бидний амьдралд эгээ л байх ёстой юм шигээр сурган дасгаж, хөх тэнгэрийн хийморлог Монголчууд маань өөх тосондоо баригдан, гэдсээ унжуулан өтөл харагдан явах нь эртний уламжлалт ахуй амьдрал, идэж байсан хоол хүнсний бүтэц өөрчлөгдсөн үр дүн юм. Ингэхэд цэвэр хөдөөний айлд илүүдэл жинтэй хүн тийм ч олон биш байдаг шүү дээ. Иймээс бид нийгмйийн хариуцлагаа ухамсарлан Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн үгээр уриа болгож энэхүү аяллаа таньд өргөн барьж байна.
 
:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
 
АЯЛАЛ НЭГ: ГАЧУУРТЫН НАМ ГҮМ
(анхан болон дунд шатны дугуй унагчдад зориулсан)
 
Аялалын чиглэл: Монгол Шилтгээн амралтын газар - Шар хоолойн ам өгсөж унадаг дугуйгаа унана – Гачууртад үндсэн бааз дээрээ буцаж ирнэ. 
Хугацаа: Долоо хоног бүрийн Бямба гарагт, эхлэх цаг: 10:00, үргэлжлэх хугацаа: 6 - 7 цаг
Аялалын бүрэлдэхүүн: 10 - 15 аялагч + 1 аялалын ахлагч (дугуйн хөтөч)
Замын урт: 20 км
Facebook хуудас: очих
Үнэ: 30,000 төгрөг/хүний
Хөнгөлөлт, урамшуулал: 
Гэр бүлийн гишүүдийн хөнгөлөлт: 28,000 төгрөг/хүний
Байгууллагын хөнгөлөлт (5 аас дээш гишүүнтэй): 25,000 төгрөг/хүний
Аялаажавын андууд (БАТ-ын аялалд оролцож байсан хүмүүс) 24,000 төгрөг/хүний
Байнгийн үйлчлүүлэгчийн хөнгөлөлт (2 -оос дээш удаа хамрагдсан): 25,000 төгрөг/хүний
Ayalaajav follow хийсэн Twitter-ийн жиргээчид: 28,000 төгрөг/жиргээч 
Хүүхэд: 16 -аас доош насны хүүхэд оролцох ба 22,000 төгрөг/хүүхэд

Бид өглөө Гачууртын Монгол Шилтгээн амралтын газрын ард байрлах машины зогсоол дээр 10:00 цагт цуглана. Дараа нь нэгдсэн журмаар хөдөлж Гачууртын Шар Хоолойн ам руу автомашинаар явна. Дугуй унаж эхлэх газраа ирээд унадаг дугуйгаа хүлээн авах ба аялалын бэлтгэлээ хангаж дугуйнуудынхаа тохиргоог хийж байгаад 11:00 цагт дугуйн аяллаа эхэлнэ.  Аялалын баг  анхан шатны аюулгүй ажиллагааны зааварчилгаа авна. Шар Хоолойн амаа өгсөж хээрийн зам дагаж унана. Энэ хавийн айлууд мал аж ахуй эрхэлдэг хотын хөдөө тул та үзэж харах зүйлс мундахгүй. Энэхүү битүү тойрог хэлбэртэй замын урт 20-25 км орчим болно. Дугуйн зам ерөнхийдөө тэгшивтэр бөгөөд жижиг өгсүүр эсвэл урвуу газар дайралдана. Өдрийн цайгаа моддын захад уух ба таньд амрах цаг гарна. Амарч дуусаад дугуйгаа унан автомашинуудаа орхисон газартаа буцаж ирснээр дугуйн аялал маань өндөрлөнө. Дараа нь бид өөрсдийн дугуйгаа хүлээлгэж өгөөд гэр гэрийн зүг явснаар аялал дуусна.


View Гачууртын чиглэлийн дугуйн аялалын хөтөлбөр in a larger map

Аялалын үнэд орсон зүйлс: Аялалын уулын унадаг дугуй болон дагалдах хэрэгслүүд, унадаг дугуйн хөтөч аялалын ахлагч, өдрийн цай, унадаг дугуйны Гачуурт хүртэлх тээвэр, дэмжлэг автомашин 

Анхаар: Цаг агаарын байдлаас шалтгаалан аялалын хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
 
:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::

Хэрхэн бүртгүүлэх вэ? 

Аялалын бүртгэлийг 99811918, 88701918, 94901918 дугааруудын аль нэгээр авна. Зарим тохиолдолд манай аялалын менежерүүд гадаад, дотоодод аялалаар явчихдаг тул холбогдох боломжгүй болохыг анхаарна уу. Гэхдээ дээрх утаснуудын аль нэг нь заавал холбогдож байх болно. 
tovchoo_info@yahoo.com мессенжер ээр харилцаж болно. 7/24 нээлттэй байдаг. 
Та аялалын төлбөрөө бидний мессежээр өгөгдөх тоот төгрөгийн дансанд төлснөөр таны захиалга баталгаажина. 
Бүртгэлийн сүүлчийн хугацаа долоо хоног бүрийн баасан гарагийн 15:00 цаг байна.  

Цуцлалт, өдөр өөрчлөх:

Цуцлалт: Аялал эхлэхээс 3 өдрийн өмнө цуцлалтаа мэдэгдсэн тохиолдолд бүртгэлийн хураамж болох 1,000 төгрөг/хүний суутгагдан үлдсэн төлбөр буцаан олгогдоно. 

Өдөр өөрчлөх: Та аялалын өдрөө өөрчлөх боломжтой бөгөөд аялал эхлэхээс 3 өдрийн өмнө мэдэгдсэн тохиолдолд торгуульгүйгээр өөрчилж болно. 3 өдрийн дотор мэдэгдсэн тохиолдолд 8,000 төгрөг/хүний торгууль төлнө. Өдөр өөрчлөхөд дараагийн аялалын унадаг дугуйны хүрэлцээт байдлыг харгалзан үзнэ. 

Үзэгдээгүй: Хэрвээ та аялах өдрөө ирээгүй бол таны төлсөн төлбөрөөс 10,000 төгрөг/хүний суутгагдаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно.    

Гомдол: 

Аялах явцад таньд аялалын зохион байгуулалт, унадаг дугуй тань таалагдахгүй байх зэргээс аялалын сэтгэл ханамжгүй байвал та аялалын ахлагчид энэ тухайгаа хэлж мэдэгдэн газар дээр нь асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй. Аялал дууссаны дараа гаргасан аливаа гомдолыг хүлээн авах боломжгүй болно. 
 
"БЯМБА/НЯМ" дугуйн клуб
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО