Гуанжоу, Хонг Конгийн Дунд Сургуулиудын Үйл Ажиллагаатай Танилцах Аялал

 
Бага боловсролыг дэмжих төвөөс захиалсны дагуу БАТ-ны аяллын мэргэжилтэн Ц.Ганзориг нь Улаанбаатар, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийн бага боловсролын сургалтын менежер БСГ-ын мэргэжилтэн, багш нарын 16 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдан 2010 оны 10 дугаар сарын 15 - 25-ны хооронд Гуанжоу Хонгконгийн “Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль”, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй Уши-гийн сургууль, “Фуй Чинг” дунд сургуулийн бүтэц, сургалтын хэв шинж, сургалтын орчин, хичээлийн үйл явцтай танилцаж туршлага судлах, мөн тус хотуудтай танилцах аяллыг амжилттай хослуулан зохион байгууллаа.
 
Хятад улсын Гуанжоу хотын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль нь хичээлийн 4 байртай, 40 бүлэг, 1854 суралцагч, 118 багштай. Бага сургуульд нь 14 бүлэгт 1057 сурагч суралцдаг. Хятад улсдаа нилээд нэр хүндтэй сургууль байлаа.
 
Гуанжоу хотын гадаад харилцаа хариуцсан түшмэл, боловсролын яамны дарга нар хүлээн авч үдийн болон оройн зоог барилаа. Уши-гийн сургууль дээр очиж Уши-гийн дасгал хийдэг талбайг үзэж сонирхов.
 
Дасгал хийхэд зориулагдсан хэрэглэгдэхүүн нь хүүхдийн биеийн хөдөлгөөн өсөлт хөгжил, тэсвэр хатуужил, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн байлаа. Жишээ нь: Тэнцвэртэй алхалт гүйлт, элстэй уутыг газар хүргэхгүй шүүрч авах, элсэн дээрх үсрэлт, мод дамжин гүйх ... гэх мэт дасгалыг дурдаж болно.

Орой нь бид Гуанжоу хотын далайгаар аялж хотын хөгжилтэй танилцалж алжаалаа тайлав.

Хонгконг улсад хамгийн олон жилийн түүхтэй Фуйчинг сургуулийн гадаад дотоод орчинтой танилцлаа.  Тус сургуульд 48 бүлэгт 1500 сурагч цэцэрлэгийн 24 бүлэгт 720 сурч хүмүүждэг. Хичээлийн 4 байртай, комьпюторын 2 танхим, телевизийн студитай, сурагчдыг амидрах ухаанд сургахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн туршлагын талбайтай, амжилт бүтээл арвинтай сургууль байв. Хуваарьт хичээлээс гадна маш олон төрлийн дугуйлангууд хичээллэдэг. Бага сургууль нь 720 сурагчидтай.

2011 онд шинэ сургууль ашиглалтанд орохоор баригдаж байсан.
Хонгконгын өндөр уулын дээрээс Хонгконг хотын өнгө жавхаа, дэлхийд нэг номерын гэрлийг үзэж баясацгаалаа. Бээжинд ирж амраад  shopping хийгээд нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.