ГӨРӨӨСНИЙ ЖИМЭЭР

Нийтэлсэн December 22, 2013

- Мэргэжилтэн Бэлтгэж Туршилтаар Баталгаажсан
- Албан Байгууллагын Боловсон Хүчний Бодлогод Зориулсан
- Хөгжөөнт Тэмцээн, Спорт Уралдааны Нэмэлт Хөтөлбөрүүд
 
Аялалын чиглэл:  Улаанбаатар – Төр Хурх Ам – Цэцээ Гүн Оргил – Мандзуширын Хийд – Жуулчны Бааз - Улаанбаатар
Хугацаа:  2өдөр/1шөнө  
Аялалын бүрэлдэхүүн:  хэдэн ч аялагч байж болно + Аялалын ахлагч + 30 хүн тутамд аялалын туслах хөтөч + анхны тусламжын ажилтан (safety officer)
Үнэ:  25000 төг/хүний
Facebook:  Үзэх
 
ӨДӨР ЧИГЛЭЛ ТЭЭВЭР ЦАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХООЛ
Бямба гараг УБХ төв - 09:00 Аялагч УБХ төвд ирж, өөрийн хуваарилагдсан багийн аялалын хөтчид бүртгүүлэн боолтын хоол, цэвэр усаа аван өөрийн багийн унаанд сууна. -
УБХ төв –Богд Хан уулын Саран хад Автобус 09:30 Товлосон цагт Богд Хаан Уулны Саран хадыг чиглэн хөдөлнө. Замдаа аялалын хөтчөөс өгөх Богдхаан уул болон Мандзуширийн хийдийн тухай баримт, яриатай танилцана. Түүнчлэн УБХ, Дархан цаазат Богд Хаан Уул болон түүний орчин тойрны байгалийн талаар сонирхолтой бусад мэдээллийг хүлээн аваарай. -
Саран Хад –         Цэцээ Гүн - 11:00 Автобуснаас буун багийн гишүүдийн хамт нэг эгнээнд орон Саран Хадны үзүүрээс ДТД 2268м өргөгдөх Цэцээ Гүний оргилыг чиглэн алхана. АНХААР! Таны алхах жимийн дагуу урьдчилан бэлтгэсэн тэмдэгтүүдийг олж багтаа оноо нэмээрэй! -
Цэцээ Гүний оргил - 14:00 Та одоо Цэцээ Гүний оргил дээр байна. Энд аяны хоолны үүцээ задалж, байгалийн сайханд  түр амсхийгээрэй. Гэхдээ үүний өмнө баг тус бүр сугалаагаар оногдсон үгийн дагуу түүний утга санааг илэрхийлэх дүрсээр суудлаа эзлэн аянчин хүний найрын ширээг бүтээх болно. Та бүхний үүсгэсэн дүрс багт тань оноо нэмэх болно гэдэгт  итгэлтэй байна. Хугацаа богинохон тул гялалзаарай! Өдрийн боолтын хоол
- 15:00 ЗУГААТАЙ МӨЧ! Ижилээ эрэх тоглоом............. -
- 15:40 Цэцээ Гүний оргил дээр дурсгалын патиараа татуулангаа цааш алхах бэлтгэлээ хийнэ үү. Хог хаягдлаа буцааж уутандаа хийн, байгаль дэлхийгээ хүндлээрэй! -
Цэцээ Гүн- Манзушир   16:00 Богд Хаан уулын ой хөвчийг дамнан цааш уруудан алхана. Алхах зам хальтаргаа гулгаатай тул сонор сэрэмжээ битгий мартаарай. -
Жуулчны бааз - 19:40 …. Жуулчны баазад хүрч ирнэ. -
- 20:00 Оройн зоог барингаа өдрийн аялалын үр бүтээлийг дүгнэх цаг ирлээ. Шилдэг баг, хамгийн авхаалжтай эмэгтэй аялагч, хамгийн халамжтай эрэгтэй аялагчийг тус бүр нэгийг шалгаруулна. Оройн хоол
- 21:00 Чөлөөт цаг -
Ням гараг - 09:00 Өглөөний цай Өглөөний цай
- 10:00 Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол -
- 14:00 Аялагчид нэгдсэн журмаар гадаа задгай өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоол
Жуулчны бааз – Улаанбаатар Автобус 15:00 Аялагчид автобусандаа суун Улаанбаатар хотыг зорьно. -
УБХ төв - 16:00 Автобус зогсоолдоо ирж аялагчидыг буулгана. Аялал төгсөнө. -


Аялалын замын үзүүлэлтүүд:
 
- Алхах замын нийт урт: 16-17 км
Эхлэх цэг - Цэцээ Гүн оргил: 10 км, 
Цэцээ Гүн – Мандзушир: 6 км
- Явган аялал эхлэх газрын өндөр д.т.д 1551 м
- Оргилын өндөр д.т.д 2251 м
- Өндрийн зөрүү 700 м
- Газрын хэвгий 140

Аялалын үнэд орсон зүйлс:    

ТХГ-ын хураамж, өдрийн хоол,  аялалын ахлагч, хөтөч орчуулагч, жуулчны баазтай холбоотой гарах зардлууд, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, тэмцээнүүдийн зохион байгуулалттай холбоотой гарах зардлууд, шагнал

Биедээ авч явах шаардлагатай зүйлс:

1.    Зарим төрлийн эм, 2. Тонгорог, 3. Цэвэр ус, 4. Гэрэл зургийн аппарат, 5. Хос оймс, 6. Хуучин өмсөж байсан гутал, пүүс