ГУРВАН S (Тайландын Амралтын Аялал) 20pax + 1FOC

2011 оны 02 дугаар сарын 07 - 14 -ний хооронд дахиад л Тайландын аялал гарлаа. 20 хүнтэй. Тэртээ 2006 онд билүү би яаг оныг нь тодорхой санахгүй байна би 55 хүнтэй Гонг Конг руу явж байсан юм. Тэр цагаас хойш ийм олон хүнтэй урт аялалд яваагүй бие назгайрсан байжээ. Барьц алдах гээд байснаа арай алдаагүй шүү. За ингээд аяны богцоо задалья.


Бүх нийтийн зураг авалт. Дрийм ворлд, Бангкок.


Энэ удаагийн аялалын нэг онцлог нь Бангкок хотын замын түгжрэлээс болоод бид үдийн хоолны газар руугаа Чоа Прая мөрнөөр завиар явсан юм. Энэ ёр нь их зүгээр юм байна лээ. Дараагийн аялалдаа ингэж өөрчлөлт оруулнаа. 


Оройн хоол. 


Заан унасны дараа нэгнийгээ хүлээж байгаа манайхан. 


Паттая дахь манай буудлын бассейн


Манайхан жакузег бүхлээр нь эзэрхийлсэн нь. Цаана нь санаашран харж байгаа хүмүүс бол Орос ах нар маань. хэхэ


Шөнө болтол жакузагаа хамгаалсаар байв. 


Хоол хоол бас дахин хоол


Паттаяд далайн эрэг дээр. Тэр өдөр цаг агаар үнэхээр саак байсан шүү.


Шүхрээр явж байгаа хүн би юм байгаа юм.


Манай энэ туг Паттаяд, Хонг Конгийн Ковлун арал, Балигийн Дэнпасар хот, Шинжиан Уйгар, Сингапурын алсын харагч, Цэцээ гүнд, Зуун мод гээд олон газраар явж байна даа.