НЭГ ЯВСАН ДЭЭРЭЭ ХОЮУЛАНГ НЬ

Хонг Конг ба Макаогийн Амралтын Аялал
                    2016 Улирал
- Монголд Байгаа Хонгконг, Макаогийн Хамгийн Олон Үзмэртэй Аялал
- Хамгийн Боломжийн Үнэтэй аялал


Энэ удаагийн аялалаар Үлгэрийн ертөнц болох Дисней Лэнд, Орчин үеийн хамгийн шилдэг Далайн Паркаар  аялж олон төрлийн хөгжөөнт үйл ажиллагаанд оролцон адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлэхээс гадна Хонг Конгийн бусад үзэсгэлэнт газрууд болох Голден Баухинэ, Хонг Конг Конвеншин, Цагтай асар, Цин Ша Соёлын ордон, Оддын өргөн чөлөө, Виктория боомт, Виктория оргилийг үзнэ. Мөн бид Макао буюу “Дорнын Лас Вегас” руу усан онгоцоор аялан очиж тэндхийн үзэсгэлэнт газрууд болох Павлын сүмийн хана, Алтан Лянхуа талбай, Дэлхийн 10 өндөр цамхагийн нэг Макао цамхаг мөн Загасчны завины зогсоол зэрэг олон үзмэрийг үзэхээс гадна цагийг зугаатай өнгөрүүлэх болно.
       
Аялалын чиглэл:     Улаанбаатар – Хонг Конг – Maкao – Хонг Конг – Улаанбаатар 
Хугацаа:     5 өдөр  
Аяллын бүрэлдэхүүн:     
хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл:      2,500,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,400,000 төгрөг/хүний (10-20 аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Гэрэл зураг: Хонг Конг Макао
Бичлэг: Оддын өргөн чөлөө, Дисней ЛэндэдСенадо талбай, Макао руу гаталга усан онгоцоор явж байна, Макао казинод

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ. ХОНГ КОНГИЙН ХОТЫН АЯЛАЛ.
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа Миат компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог  Гонг Конгийн зүг залж Гонгконгийн нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар гарна. Ингээд Гонконгийн аялал эхэлж жуулчидын хамгийн түрүүнд очдог Баухинэ цэцгээр нэрлэгдсэн төв талбай болох Голден Баухинэ (Golden Bauhinia Square) орж 6 м өндөр Баухинэ цэцгийн түүхтэй танилцана. Дараа нь Хонконгийн хамгийн өндөр уул Виктория өндөрлөгт (Victoria Peak) гарч үзэсгэлэнт Гонг Конгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Мөн түүнчлэн Гонг Конгийн гайхамшигт газруудын нэг болох кино урлагийн "Оддын өргөн чөлөө"-өөр аялж та бидний сайн мэдэх Гонконгод төдийгүй дэлхийд алдаршсан одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө, Jackiе Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ болон Гонконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно.
Мөн Виктория боомтын лазер шоуг үзэж үзэсгэлэнт шөнийн Гонгконгийн амьдралыг харах болно.  /өдрийн хоол, оройн хоол/

УДААХ ӨДӨР. ДИСНЕЙ ЛЭНД.
Өнөөдөр бид 2005 онд нээлтээ хийсэн жилд 5,2 сая хүн зочилдог алдарт Дисней лэндийн (Disney Land) гайхамшигт ертөнцөөр бүтэн өдөржингөө аялж олон төрлийн тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтайгаа хамт зургаа авахуулж мөн арслангийн тоглолт, дэггүй Стичийн (Stitch) сонирхолтой яриаг сонсон, хурдан галт тэргээр давхиж, адал явдлаар дүүрэн усан аялал, орон орны хүүхэлдэйн ертөнц, өөрөө жолоодон давхих машинаар зугаацахаас гадна хамгийн сүүлийн үеийн технологоор бүтсэн 4D киног үзэн үлгэрийн ертөнцөд очсон мэт болно. Дараа нь Гонконгийн хамгийн том худалдааны район болох Монгкок (Mong kok) чөлөөтэй худалдаа наймаа хийнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ГУТГААР ӨДӨР. МАКАО ХОТЫН АЯЛАЛ.
Энэ өдрийн аялал маань Гонконгоос "Дорнын Лас Вегас" болох Макао руу усан онгоцоор аялснаар эхэлж тэнд очсоны  хил гааль нэвтэрсний дараа Макаогийн гол үзмэрийн нэг  Павлын сүм-ийн хана, Сенадо талбайгаар зугаална. Мөн хамгийн чухал үзмэрийн нэг болох дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн тоонд багтах 338м өндөр Макао цамхаг дээр гарч Макао, Гонконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай Venetian Macau Casino цогцолборт зочилж хүсвэл Казинод  азаа турших боломжтой. Орой нь Гонконг-д буцаж ирнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол /

ДӨТГӨӨР ӨДӨР. ХУДАЛДАА НАЙМААНЫ ӨДӨР.
Өнөөдөр бүтэн өдөржингөө бид дэлгүүр хэснэ. Автобус унаагаар үйлчилнэ. /өглөөний цай/

ТАВДУГААР ӨДӨР. ХОНГ КОНГ – УЛААНБААТАР.
Өглөөний цайгаа уусны дараа бид хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж МИАТ компаний нислэгээр Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно нисэх буудал явж  нисэж Чингис хаан олон улсын  нисэх буудалд газардаж аяллаа өндөрлөнө. /өглөөний цай/

 

Аяллын үнэд орсон зүйлс:     Улаанбаатар – Хонг Конг – Улаанбаатар нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Хонг Конгт 4 одтой зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс:     Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Аялагч:     Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
Анхаар:     Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.