НАРГИЛ МОДНЫ САМАР НАДАД БАЙНА ЧАМД БАЙНА Аялал 1

Нийтэлсэн December 22, 2013
Бүлэг Би бол 2010
 

Шинлоний халуун рашаан ус ажиллаагүй учраас оронд нь Халуун орны Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг үзүүлсэн маань энэ аялалын анхны үзмэр байлаа. 








Дараа нь бид Ли болон Миа үндэстний тосгонд зочилсон бөгөөд юу юугүй манай 2 залууг нутгийн 2 бүсгүйтэй гэрлүүлчихдэг юм байна. Дараа шинэхэн эхнэрүүд нь 100 100 юань нэхэж билээ. хэхэ






Бид Баруун Аралд завиар очоод тэндээ нэг бүтэн өдөр амарсан юм. Манайхаас 4 нь эр зориг гарган далайн гүнд шумбах болсон ба дурсгалын патиараа татууллаа. Тэд 6 м гүнд шумбасан гэсэн. Би айгаад ороогүй. 








Сүүлийн өдөр бид Өмнөд Хятадын Тэнгисийн эрэг дээр үдэлтийн пари хийсэн ба нутгийн уран сайханчид Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийн дуулсан Би Монгол хүн хэмээх дууг дуулж өгсөн нь нутгаасаа 6000 км-ийн алсад байгаа бидэнд үнэхээр сонин байлаа. 







Бээжинд бид Хятадын акробатын тоглолт үзсэн. Спортыг шоу бизнестэй холбосон айхтар эд дээ.