НАРГИЛ МОДНЫ САМАР НАДАД БАЙНА ЧАМД БАЙНА... Аялал 2

Нийтэлсэн December 22, 2013
Бүлэг Би бол 2010
Хайнаны Аялал 2. 2008 оны өвөл. Хайнаны Аялал 1-ийн дараа. Энэ удаагийн аялалдаа би аятайхан зурагнууд авч чадаагүй юм аа. Яаагаад ч юм болоогүй юм. Уг нь аппарат хамаг юм байсан л даа. Гэхдээ хэдэн зурагтай. 


Манай Дарханы хэд маань Тан Ан Мэний талбайд явж байна. 2 нь үгэнд ороод путволкоо өмссөн байна. 3 нь өмсөөгүй байна даа. 

Бээжинд очсон оройдоо бид нөгөө айхтар акробатын тоглолтыг дахиад үзлээ. Сүртэй сүртэй. 




















Эрхмээ маань МСМ -ын шилдэг ажилтан болж шагналаар Хаянан руу аялсан юм. Надтай хамт Бээжингийн амьтны хүрээлэнгээр өдөржингөө явсан даа. Бид 2 бусдаасаа төөрөөд нөгөөдүүлээ хайж нэлээд таваргасан. Сүүлдээ Эрхмээ маань надад уурлаад юм үзүүлэхгүй юм гэхээр нь би аргадаж хамт баахан явсан даа. Гэхдээ би даан ч олон үзчихсэн учраас хурдан яваад байсан байх. 




Би юугаа хараад байгаа юм болоо? Цаад уусыг нь харж байна уу? Саарал харагдаж байгаа биз. Их чийгтэй газар уулс цэнхэртэж харагдана гэж ёстой байхгүй дээ.