Өөрийн шинэ оффисетой болов. Түрээс төлөхгүй сайхан даа.

Нийтэлсэн December 22, 2013
Манай товчоо 2012 оны 10 -р сард Хан - Уул дүүрэгт шинэ оффисетой боллоо. Аялаажавын гэр бас Хан Уулд байдаг учраас гэртэйгээ ойрхон оффисетой больё гэж биднийг ятгасаар Зайсангийн тэнд оффисе авлаа. Замын түгжрэл бидний хувьд мартагдлаа. 

Хэдийгээр түрээсийнх байсан ч хуучин оффисетоо баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх.  Бидэнд өгөөжөө өгсөн сайхан газар байсан. Нүүхдээ гэрийн бууриа цэвэрлээд явдаг сайхан уламжлалаа дагаж арц уугиулаад гарсан.

Шинэ оффисоо тохижуулах гэдэг нэг ажил шинээр үүслээ. Яаана даа.