Тайланд улс

Нийтэлсэн December 22, 2013
Aзи тивийн зүүн өмнө зүгт байрлах Тайланд улс нь Буддын шашинтай улс бөгөөд  Энэтхэг Хятадын хойг дээр орших  . Дэлхийн  бусад олон орнуудад Сиам гэдэг нэрээр нь сайн мэддэг. Газар нутгийн хэмжээ нь 510000 км, 64997000 хүн амтай бөгөөд энэ нь Франц улстай ойролцоо гэсэн үг юм.(газар нутгийн хэмжээгээрээ) 
Mөн баруун хойд талаараа Myanmar, зүүн хойд талаараа Laos,  зүүн талаараа Cambodia, урд талаараа Malaysia-тай хиллэн оршдог зүүн өмнөд Азийн соёл иргэншилтэй  улс юм. Нийслэл нь Бангкок хот бөгөөд  9,530,000(есөн сая таван зуун гучин мянга) хүн оршин суудаг. 

Уур амьсгал: Бөгчим халуун, чийглэг, /жилийн дундаж температур 27,60С, агаарын чийгшэл 79% /
Газар нутаг: 514000км2, 
Голлох хэл: Тай хэл /албан ёсны хэл/
Гол хотууд: Chiang mai, Khon Kaen, Hat Yai
Голлох үндэстэн: Тай үндэстэн 81,5%,  Хятад 13,1%, Малай 2,9%, бусад 2,5%
Шашин: Буддын шашин 95%, Лалын шашин 4%, Христос шашин 1%
Мөнгөн нэгж: Бат. /1ам доллар = 31,25бат /

Bangkok:

Тайландын нийслэл, төв болсон хот бол Bangkok юм. 1782 онд Лама-н 1r үед байгуулагдсан энэ хот нь эрт үе болон шинэ үеийг гайхалтай хослуулсан жинхэнэ  Тайландыг төлөөлж чадах хот юм. Орчин үеийн хөгжилтэй хөл нийлэн яваа хэрнээ, эрт үеийн соёл, өв уламжлалаа хүндэтгэдэг Тайландын ард түмнийг илтгэн харуулсан газар  Вangkok-оос өөр байхгүй гэж хэлж болно.

Уур амьсгал: 

Халуун орны бүсэд харъяалагддаг, урдаас хойшоо сунаж тогтсон уулстай бөгөөд жилийн 3 улиралтай, 3-5 сар нь хамгийн халуун улирал, 6-10 сар нь борооны улирал бөгөөд маш их бороо ордог, 11-2 сар нь хамгийн чийгшил багатай таатай улирал гэж үздэг. Жилийн дундаж хурын хэмжээ нь 1600мм. 4 сард хамгийн халуун бөгөөд доод тал нь 300С байдаг. 
Голдуу хойд хэсгийн Чанмайд хамгийн дээд тал нь +100С хүрдэг учраас дулаан хувцас хэрэгтэй.  ( Бидний энэ удаагийн аялалын хөтөлбөрт ороогүй болно)
Борооны улиралд далайн түвшин их хэмжээгээр нэмэгддэг учраас энэ үеэр далайд сэлэхдээ болгоомжлох хэрэгтэй. 

Газар нутаг:

Тайланд нь газар нутгийнхаа хувьд дараах онцлогуудтай. 
*Дэлхийд хамгийн тослогтой буюу шим тэжээлтэй будаа, мөн хамгийн сайхан амттай жимсийг тарьдаг үржил шим бүхий өргөн уудам тал нутагтай
*Үзэсгэлэнт далайн эргийг агуулсан амралт зугаалгын газруудаараа алдартай зүүн эргийн бүс нутаг
*Баруун зүгийн нутгаараа усан цахилгаан станц барихад тохиромжтой 
*Цагаан тугалга олборлолт болон загас агнуурын гол төв үзэсгэлэнт баруун зүг
Цагийн зөрүү нь JMT +7, Монголоос 1 цагаар хоцорно. Жишээ нь Монгол 13:00 болж байхад 12:00 болж байх жишээтэй.

Мөнгө:

Мөнгөн  дэвсгэрт нь батт. 1 бат – 100 сатанг, 
АТМ болон банкны зээлийн карт. Олон улсын Visa, Master, Plus, Cirrus зэрэг картыг ашиглах боломжтой. 
Банк болон банкнаас гадуурх мөнгө солих газрууд, зочид буудал. Тайландад Америк доллар, евро, еэнь, Австрали доллар, Сингапур доллар зэргүүдийг солиулах боломжой. 

Жуулчидын анхааралд:

Аялал жуулчлалын компаниас группээр  аялж байгаа тохиолдолд эхний ээлжинд 100-200 долларыг Тайланд баттаар солиулаад, 300-400$ орчмыг доллар хэвээр нь, shopping их хийх төлөвлөгөөтэй байгаа бол олон улсын төлбөрийн карт ашигласан нь илүү ашигтай.  
- 220v/50hz 
Тайландын цахилгаан барааны залгуур нь манайхтай адил 2 шонтой байх бөгөөд өөр илүү адабтор авч явах хэрэггүй. 
- Утас 
1. Улсын код: 66
2. Орон нутгийн яриа: 1 бат, 5 бат, 10 бат нийтийн taxfon нь 100-500 бат бөгөөд taxfon-ууд нь олон улс болон орон нутгийнх гэж өнгөөрөө ялгардаг.
3. Гар утас: Тайланд нь GSM системийн гар утас ашигладаг. (1800MHz) SKT автомат rouming serves , KTF sim-тэй автмат rouming хийх боломжтой
- Интернэт:  Зочид буудал болон хот дотор газар газарт internet cafe их байдаг учир том хүндрэл учрахгүй
Эмчилгээ:  Түргэн тусламжийн утас 252-2171
Бүх аялал жуулчлалын төв болсон газруудад сайн эмч, сувилагчтай эмнэлгүүд байдаг. Гэнэтийн асуудал гарсан тохиолдолд ямар ч хувийн эмнэлэгт хандаж болно.  

Аюулгүй тайван байдал:

Аялал жуулчлалын цагдаа 1669 (цагдаагийн яаралтай утас 1195)
Тайландын засгийн газар аялал жуулчлалын салбарт жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн 1982 онд аялал жуулчлалын цагдаагийн газрыг байгуулсан. Аялал жуулчлалын цагдаагийн газар нь жуулчдын санал гомдлыг бүртгэн авч, судалгаа дүгнэлт хийж, жуулчидтай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг юм. Одоогоор хааны ордон, padpun, runpin-ий цэцэрлэг зэрэг гол аялалын газруудад байрлалтай байгаа.  
Гадаад хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг жуулчдын цагдаа нар нь Bangkok, Pattaya, Chiang mai, Hat yai, Puket, Ganjanaburi зэрэгт Тайландын засгийн газрын аялал жуулчлалын албанд байрлуулсан байгаа бөгөөд жуулчдад түргэн шуурхай тусламж үзүүлж байна. 

Энгийн туршлагаас гаргасан барааны үнэ:
 
Цэвэр ус 1 шил нь 10-20 бат  (импортын цэвэр ус нь 30 бат-аас дээш)
Шар айраг 1 лаз нь 25-30 бат ( heiniken гэх мэт импортын шар айраг 40 батаас дээш)
Импортын тамхи 1 хайрцаг 40-60 бат

Tip (гар цайлгах мөнгө): 

энгийн газруудад tip өгөх шаардлагагүй.
Гэхдээ taxi-гаар үйлчлүүлсэн тохиолдолд 5 бат орчим задгай мөнгө өгөх, үйлчилгээ сайтай зоогийн газар, massage-ны төв гэх мэт газруудад тухайн газрын үндсэн үнэний 10% ч юмуу 10-20 батын tip өгөх нь ердийн үзэгдэл юм. Мөн өглөө зочид буудлаас гарахдаа орон дээрээ 1$ үлдээх нь зохимжтой
 
Тайландруу орох хуудсыг онгоцноос буухаас 30 минут орчмын өмнө тарааж өгөх бөгөөд орох хуудас нь гарах хуудастайгаа хамт байдаг бөгөөд онгоцон дотроо бөглөчихсөн нь таньд амар байх болно.