ТЭНЭМЭЛ ХҮҮ ЭРГЭЖ ИРСЭН НЬ

Нийтэлсэн December 22, 2013
БЦГ Хустайн Нурууны Амралтын Эко, Явган Аялал
2011 – 2012 Улирал
 
- Мэргэжилтэн бэлтгэж туршилтаар баталгаажсан
- Албан байгууллагын боловсон хүчний бодлогод зориулсан


Бадарчин Аялаажавын Товчооны Хустай нуруу байгалийн цогцолбор газарт хийх нэг өдрийн эко явган аялалаа санал болгож байна. 
МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР: Монгол орны Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул  болох хусан ойтой учраас Хустайн нуруу хэмээн нэрлэгдсэн энэхүү тусгай хамгаалалттай газар Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 22 –ын товчооноос 80 километрт оршдог. Дунджаар 1500-1700м д.т.д  метр өндөр. Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай. 
Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 ам километр  нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн. 
 
Аялалын чиглэл:  Улаанбаатар - Хустай төв - Улаанбаатар
Хугацаа:  нэг өдөр /0900 – 1930, 11 цаг/ 
Аялалын бүрэлдэхүүн:  хэдэн ч аялагч байж болно + Аялалын ахлагч + 30 хүн тутамд аялалын туслах хөтөч + анхны тусламжын ажилтан (safety officer)
Үнэ:  12,500 төг/хүний 
Facebook:  очих

0900 Байгууллага дээрээ цугларах
0930 Автобусаар Хустай нуруу руу хөдлөх
1130 Хустай төвд ирэх, боолтын хоолоо хүлээж авах
1200 Явган аялал1: Тахь харах /1 цаг/
1300 Өдрийн цай уух (боолтын хоол идэх), хөгжөөнт тоглоом1, амралт
1400 Явган аялал2: Хүн чулуу, Сүг зураг, Дөрвөлжин булш зэргийг үзэх /3 цаг/
1700 Хустай төвд буцаж ирэх, хөгжөөнт тоглоом2, 
1730 Оройн хоол
1800 УБ хот руу хөдлөх
1930 УБ хотод ирэх, байгууллага дээрээ хүргүүлэх, аялал өндөрлөх

Эрт босвол нэгийг (нэгийгээ) үзнэ. Бид 0900 цагт байгууллага дээрээ цугларах ба хагас цаг аялалын бэлтгэлээ хангаж өрөөнүүдээрээ эргэлдэнэ.  
0930 цагт автобуснууд маань танай байгууллагын гадаа эгнэн жагссан байх ба ижлээ олж ивлэлдэн нэгдсэн  баг тамирчид өөр өөрсдийн автобусандаа сууцгааж Байгалийн цогцолбор газар Хустай нуруу руу хөдлөнө. Автобусаар явах аялал маань 1 цаг 30 минут орчим үргэлжлэнэ.
Бид 1130 цагийн үед Хустайн нурууны Хустай төвд хүрэлцэн ирэх ба Хустайн нуруу, тахь, Хустай төв гэсэн сэдвээр чин сэтгэлийн ярилцлага өрнүүлнэ. Дараа нь боолтын хоолоо (1 хүн нэгийг. 2 биш) хүлээн аваад явган аялалаа 1200 цагт эхэлнэ. 
Бидний эхний явган аялал маань хэрэн хэсэж яваад эргэн ирсэн зэрлэг тахийг харах зорилготой байх ба шаргал нуруу, цүдгэр цагаан гэдэстэй хар халимагтай тэднийг нугачаат уулын бартаат замаар удаан явуулж бүү хайлгуулаарай хэмээн зальбирснаар өрнөнө. 
Тахь харсны дараа бид өдрийн цайгаа саран хэлбэртэйгээр тойрч сууцгаагаад уух бөгөөд цайны цаг 1 цаг үргэлжлэнэ. Цайны цагийн дараа та амарч өвс хазлан дээшээ тэнгэр харан хэвтээрэй. 
Жагсаад командаар яаран гутлаа өмсөн ирсэн таныг жагсаалдаа орсон байхыг шаардсанаар явган аялалын маань хоёрдугаар хэсэг эхэлнэ. Энэ удаа та хөдөлгөөнт байг хайхгүй хүн чулуу, сүг зураг, дөрвөлжин булш зэрэг байдаг газартаа байж байх үзмэрүүдийг үзнэ. Нар уулын толгойд суух үест бид Хустай төв рүүгээ буцна. Харамсалтай нь явганаар. Хустай төвийн бараа харагдахад хүмүүсийн алхаа ширүүсэж эгнээ алдагдахад хүрэх үед цаг тав болсон байна. 
Хоолны ширээний ард суухийн өмнө бид хөгжөөнт тоглоомоор нэг наадна. Оройн хоолны үед номинацын шилдгүүдийг тодруулах ба шагналын хур бууна. 
Дараа нь бид дурсгалын гэрэл зургаа авахуулаад автобусандаа суун нийслэл хотыг зорих ба явсаар байгууллага дээрээ ирснээр аялал өндөрлөнө. 

Явган Аялалын Үзүүлэлтүүд: 

-    Үргэлжлэх хугацаа: 4 цаг
-    Алхах замын нийт урт: 15 км
-    Эхлэх газрын өндөр: д.т.д 1346 м
-    Хамгийн өндөр цэг: д.т.д 1493 м
-    Өндрийн зөрүү: 147 м

Аялалын үнэд орсон зүйлс:    

Хоол хүнсний үйлчилгээ (боолтын өдрийн хоол, оройн хоол, цэвэр ус)
Явган аялал зохион байгуулалтын зардал
Аялалын ахлагч, хөтөч 
Тэмцээний зохион байгуулалтын зардал
ТХГ-ын хураамж