ЦАСНЫ БАЯР

Нийтэлсэн December 22, 2013
 
Байгууллагын хүний нөөц, маркетингийн албаны менежер, захирлын туслахуудаа наашаа сууцгаа. Бид та бүхэндээ ЦАСНЫ БАЯР -аа санал болгож байна. Манай давуу талууд гэвэл: 

1. Хямд. Үнэндээ бүх зүйлс орсон. Үнэд ороогүй зүйл чадвал та олоорой. 
2. Бүгдийг бидэнд даатга. Бид бүх зүйлсээр үйлчилнэ. Автобус унаа, тэмцээн наадам, хоол хүнс гээд л. Бүр тэмцээний шагналыг хүртэл. 

2011 онд зохиосон зарим томоохон цасны баярууд: ТананДепотОчир УндрааМобиком,Хас банк
Цасны баярын бичлэг үзэх: олс таталтгар бөмбөгний эсрэг хөл бөмбөгчаргатай гоо бүсгүйчүүд
 
ЦАСНЫ БАЯР
Богдхаан Резортод Зохиогдох Өвлийн Нэг Өдрийн Амралтын Хөтөлбөр

- Үнэд бүх зүйл орсон
- Хамгийн боломжийн үнэ
- Бүх зүйлийг бидэнд даатгах

Сар шинийн баяр дөхөж урин цаг ойртсоор байгаа энэ үед танай байгууллага хамт олны энэ өдрийн амар амгаланг эрье. Байгууллагынхаа ажилтан албан хаагчдыг цэвэр агаарт амраан цасны баяраа тэмдэглэх энэ улирлын сүүлчийн сайхан боломжийг бид санал болгож байна. Та урьд нь хол явж, хэдхэн цаг тоглоод амрах дулаацах газаргүй даарч хөрөн, тухгүй явдаг байсан бол одоо хотын төвөөс ердөө 4.9 км зайд Богдхан уулын баруун зайсангийн аманд байрлах манай амралтад хүрч ирэн дараах үйлчилгээнүүдийг иж бүрнээр нь авч их ажлын дараах алжаалаа тайлан шинэ оныхоо шинэ эрч хүчийг аваарай. Шинээр гаргаж байгаа доорх хувилбарт дулаан гэрийн үнэ, хоолны үнэ, цана чарганы багц үнэ орсон. Та зөвхөн манайд ирэх л үлдлээ. 

Аялалын чиглэл: Улаанбаатар – Богдхаан Резорт - Улаанбаатар
Хугацаа: 1 өдөр
Аялалын бүрэлдэхүүн: хэдэн ч хүн байж болно. 
Үнэ: 15,OOO төгрөг/хүний
Хийсэн ажлууд: ТананДепотОчир УндрааМобикомХас банк
Facebook: 

Цаг     Үйл ажиллагаа
900     Байгууллга дээрээ цугларах.
920    “Богдхан” Резорт уруу автобусаар хөдлөх. 
940    “Богдхан” Резорт дээр ирэх, гэр буудалд төвхнөх.
1000    “Цасан дээр чиний нэрийг бичлээ” (цасны олс таталтын тэмцээн) 
1100    “Чаргатай гоо бүсгүйчүүд” (чарганы хөгжилтэй тэмцээн, багуудын)
1200    “Хөл бөмбөгийн эсрэг гар бөмбөг хөгжөөнт тулаан’’ (арай өөр маягаар тэмцэлдэх болноо)
 1300     Өдрийн хоол. ( гуляш, хийцтэй цай, гэрийн  талх.)     ”Зайсан Өргөө” ресторанд
1400    Цана, чаргаар гулгах чөлөөт цаг. ( амрагчид өөрсдийн сонирхолоор цагийг өнгөрүүлнэ.)
1600    Хаалтын ажиллагаа, “Богдхан ” резортоос Улаанбаатар хот уруу автобусаар хөдлөх.
1700     Байгууллага дээрээ ирэх. Аялал төгсөх.

•    Үнэд: 25 хүнд 1 гэрийн үйлчилгээний үнэ, тэмцээнүүдийн зохион байгуулалтын зардлын үнэ,шагнал, автобусаар хүргэх, авах үйлчилгээ, бүтэн өдрөөр нь түрээслэх чаргануудын үнэ орсон болно.
•    Сумо бөхийн тэмцээнийг байгууллага өөрсдийн хөтлөгчөөр тайлбарлуулна. Бусад тэмцээнийг манай тал зохион байгуулана. Тэмцээнүүдийн техник үйлчилгээг манай тал хариуцна. 
•    Бүх төрлийн уух зүйлсийг байгууллага гаднаас авчирч Ресторанаас бусад тохиолдолд үйлчлүүлж болно. 
•    Цагаан хоолтой болон махан хүнс хэрэглэдэггүй хүмүүсийн хоолны захиалгыг бидэнд урьдчилан мэдэгдэх ёстой.
•    Хэрэв хэн нэгэн  амрагч үргэлжлүүлэн амрах болон хөтөлбөрт тусгагдаагүй үйлчилгээг хүссэн тохиолдолд баазын үйлчилгээний тарифаар үйлчлүүлнэ. 
•    Гар утас гээх, бэртэж гэмтэх зэрэг асуудал гарсан тохиолдолд манай тал хариуцлага хүлээхгүй. 
•    Төлбөрийг захиалга өгсөн хүний тоогоор урьдчилан 100% авна. Хэрэв гүйцэтгэлийн явцад захиалга өгсөн хүний тоо өссөн тохиолдолд төлбөрийг газар дээр нь авна.