ЦАГААН БУДААНЫ ЭХ ОРНООР

Бид түүхтэй компани: аялагчын гэрэл зургууд

Хойд Вьетнамын Амралтын Аялал /Хонг Конг эсвэл Сөүлээр дамжин явах хувилбар/
 

- Хойд Вьетнамын цагаан будааны тариалангаар голийн завиар зугаалах

- Халонг далайн булангаар усан онгоцоор аялах

- Кат Ба арлын далайн эргийн наран шарлагын газарт амрах
- Улсын нийслэл Ханой хотын бүтэн өдрийн аялал
- Хамгийн боломжийн үнэтэй аялал. Та харьцуулаад үзээрэй. 
- Цаг хугацаанд баригдалгүй тайван аялах боломж

xin chào? Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс саяхныг болтол хөдөө аж ахуйн орон байсан ба харьцангүй хожуу үйлдвэржсэн учраас байгаль нь унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн ба мянга мянган жилээр тоологдох настай сүм хийдүүдтэй учраас байгалийн болон соёлын аялал жуулчлал өндөр хөгжжээ. Таныг халуун орны мөнх ногоон ойгоор бүрхэгдсэн, тунгалаг, номин өнгөтэй, бүлээн устай далайн эргүүдтэй ЮНИСКО-гийн өвд бүртгэгдсэн Халонг булан болон Кат Ба зэрэг арлуудад амрахыг урьж байна. 



 

Аяллын чиглэл: Улаанбаатар – Инчион/Хонг Конг – Ханой -  Нин Бин - Халонг - Ханой – Инчион/Хонг Конг - Улаанбаатар
Хугацаа: 7 өдөр 
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:      1,200,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
1,100,000 төгрөг/хүний (15-20 аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 390,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

: Вьетнам

Вьетнам улс. Ханой хот. Хуучин хорооллоор алхав. 1-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Хуучин дүүргээр алхав. 2-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Усан хүүхэлдэйн тоглолт. 3-р хэсэг.Вьетнам улс. Халонг Бэй. Усан онгоцоор арлууд руу явж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Дуа Гуо агуйруу орж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Уламжлалт завиар аялав.Вьетнам улс. Халон Бэй. Сувдыг хаанаас бий болдог вэ?Вьетнам улс. Халонг Бэй. Сувинер гар урлалын төвд.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэнгийн аялал.Вьетнамын Нин Бин мужид завиар аялав.


ЭХНИЙ ӨДӨР.  УЛААНБААТАР – ХАНОЙ
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг нисэх онгоцны  буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа ............. компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог зална. ........................... нисэх онгоцны буудалд газардаад дараа нь дахин онгоцондоо сууж  Вьетнам улсын нийслэл Ханой (Hanoi) хотыг зорин ниснэ. Бид Ханойн онгоцны буудал Ной Бай (Noi Bai) -д газардана. Дараа нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна.

УДААХ ӨДӨР. ХАНОЙ ХОТЫН АЯЛАЛ

Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны,  цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж  соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийнэ. Дараа нь 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг мөн харна. Дараа нь угсаатны музейг үзэж сонирхоод зочид буудалдаа ирж амарна.  Оройн хоолны дараа бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг үзээд зочид буудалдаа ирж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ГУТГААР ӨДӨР. НИН БИН МУЖ
Өнөөдөр бид Ханойгоос 90 км зайтай байх Нин Бин хэмээх хот руу явна. Очоод X зууны үед Вьетнамын нийслэл байсан Хоу Лу сүмийг үзэж сонирхоно. Дараа нь цагаан будааны тариалангийн талбай болох жуулчдын дунд алдартай Там Ко үзэсгэлэнт хөндийгөөр завиар аялна. Нин Бин хотод хононо. 
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ДӨТГӨӨР ӨДӨР. ХАЛОНГ ДАЛАЙН БУЛАН
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/



ТАВДУГААР ӨДӨР. УСАН ОНГОЦОН ДЭЭР ХОНОХ
Өнөөдөр та юу ч хийлгүй Кат Ба арлын үзэсгэлэнтэй, дал модод найгасан, зөөлөн шаргал элстэй, ногоон цэнхэр өнгөтэй, тунгалаг бүлээн устай далайн эрэгт тухлан амрах боломжтой. Вьетнам аялалын тусгай оройн хоол, зоогний дараа Ханойд ирээд бидэнд чөлөөт цаг гарах ба группээрээ зөвлөлдөж байгаад өөрсдийн сонирхосон зүйлсээ фракц, фракцаараа хийж оролдож үзэх боломжтой. Усан онгоцон дээр хононо. /өглөөний цай, өдрийн хоол/



ЗУРГААДУГААР ӨДӨР. ХАНОЙ ХОТ - ШОППИНГ
Өнөөдөр бид Кат Ба арлаас Ханой хот руу буцна. Зочид буудалдаа хүргүүлээд чөлөөт цаг эхэлнэ. Өнөөдөр бид дараахь худалдааны дэлгүүр, худалдааны төвүүд явах боломжтой. The Gourmand Shop – вино, хүнс, Pho Trang Tien – урлагын бүтээлүүд зардаг гудам, Little Hanoi – бэлэг дурсгал, тавилга, гэр ахуйн бараа, Intimex Supermarket – хүнс, Hang Gai Street – хүрэм, костюм захиалгаар хийдэг, Hang Dau Street -  гутал, Hang Bac Street – алт, мөнгөн эдлэл. Орой аялагч та ачаа тээшээ баглан, адал явдлаа цэглэн  эх орны зүг хөлгийн жолоог залах цаг тань болжээ. Эх орноо зорих аялал маань  Инчионы нисэх буудлыг чиглэх шөнийн нислэгээр эхлэх бөгөөд Ханойн Олон улсын нисэх буудал Ной Бай –д ирж  Вьетнамын аялал өндөрлөнө. /өглөөний цай/


ДОЛООДУГААР ӨДӨР. ХАНОЙ – ИНЧИОН – УЛААНБААТАР 
Вьетнам  дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно. Ингээд Чингэс Хаан Олон Улсын нисэх буудалд газардаж урт аяныхаа дөрөөг мулталж  амар сайхандаа жаргана. 

Аялалын үнэд орсон зүйлс: 3 одтой жуулчдын зочид буудлуудын 2 ортой стандарт өрөө, автобус, унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, хөтөч орчуулагч, үзвэрүүдийн тасалбар, Вьетнамын аялалын виз авахад холбогдон гарах зардлууд

Аялалын үнэд ороогүй зүйлс: 
Улаанбаатар – Инчион – Ханой – Инчион - Улаанбаатар нислэг, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. 

Анхаар: Ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж үнэ, хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орж болно.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО