ЗУУН МОД

Нийтэлсэн December 22, 2013
Эхлэх цэгийн өндөр: 1590 м д.т.дээш
Оргил цэгийн өндөр: 2110 м д.т.дээш
Өндрийн зөрүү: 520 м (Central Business Tower –ын өндөр 100 м байдаг)
Эхлэх цэгээс оргил цэг хүртэлх замын урт : 5 км 
Оргил цэгээс бааз хүртэлх замын урт: 3 км
Замын нийт урт: 8 км
Газрын гадаргын дундаж налуу: 1 м/10 м (10м тутамд 1м – ээр өндөр болох)

МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР: 

БИДНИЙ АЯЛАХ ГАЗАР НЬ ЗУУН МОДНЫ ТУЛАЛДААН БОЛЖ БАЙСАН ГАЗАР ЮМ.

1696 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан өөрийн биеэр их гүрний шилмэл 100,000 цэргийг удирдан ирж, дөнгөж хаврын урь орж байх үед ар Халхыг баруун, зүүн, төв гэсэн 3 замаар довтолжээ. 
Галдан Бошигт хаан Хэрлэнгээс буцах  замдаа  Туул голын хөндийд  Манжийн баруун  армийг удирдсан  генерал Фиянгугийн цэрэгтэй халз таарчээ. Бvслэлтэнд орсон Ойрдын гол хvч нь  тул бут ниргvvлжээ. 1696 оны 6 сарын 13 нд Зуун Мод орчимд болсон тулалдаанаар Галдан бvслэлтийг сэт цохин гарч баруун зvгийг чиглэн морджээ. Тулалдаан бүхэл өдөржин үргэлжилсэн ба талууд асар их хохирол амсаж бүрэнхий болох үест ойрд цэргүүд бүслэлтийг сэтлэн гарч дутаасан байдаг. Энэ нь Галдан Бошигт хааны Манжтай хийсэн сүүлийн тулаан байсан юм.