ХОЁР S (Инчион эсвэл Хонг Конгоор)

Нийтэлсэн November 18, 2014

Тайландын Пүкет Амралтын Аялал /МИАТ+Корейн эйр хуваарьт нислэг/
2015 Улирал

- Хамгийн боломжийн үнэтэй аялал
 
“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.”
Аялагч Мэргэнсанаа, Практикал Даатгал ХХК
 
Пүкет арлын эргэн тойрон Мая (Маya Bay), Бамбоо (Bamboo island) зэрэг үзэмж тансаг арлуудтай. Пүкет арал бол худалдаа наймаа хийх болон түүх соёлын газар биш харин хямд аялал биш шүрэн арлын эргийн усан доорх амьдралыг үзэх аялал (Snorkeling) болон далайн гүнд гүү шумбах (Diving) зорилгоор очих ёстой газар юм. Алтан нар жаргалт болон төгс хором ын нэгэн арал болох Пукет цагаан элст далайн эрэг, оюу ногоон өнгөт далай болон нарлаг цаг агаартай.
 
Аялалын чиглэл: Улаанбаатар – Инчион – Пүкет – Инчион – Улаанбаатар
Хугацаа: 6өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл: 2,800,000 төгрөг/хүний (15-20 аялагч)
2,900,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө.
Бусад хөнгөлөлтүүдийг эндээс үзнэ үү.

: Пукет
: Пан На далайн хүрээлэн рүү явж байгаа нь, Пан На далайн хүрээлэнд, Сарьсан багваахайн агуйд, Жеймс Бонд аралд ирлээ, Жеймс Бонд арал, Пан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаар, Пан На далайн хүрээлэнд, Пан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/, Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа нь, Пи Пи арал руу явж байгаа нь, Пи Пи аралд,
 
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ИНЧИОН. Инчионы ОУНОБ. ИНЧИОН – БАНГКОК.
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Солонгосын нисэх онгоцны буудал Инчион руу зална. Таны түр саатах зогсоол Инчионы нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Өдрийн хоолны дараа Корэйн Эйр компаний нислэгээр Тайланд улсыг зорино. Пүкетийн онгоцны буудалд газардаж хилээр нэвтрээд арлын суурин Патонг дахь зочид буудалдаа хүргүүлнэ.
 
УДААХ ӨДӨР. ПҮКЕТ АРАЛ. Танилцах аялал.  /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
Өглөөний цайны дараа Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан аваад матар, могой, сувдан загасан эдлэлийн дэлгүүрээр зочилж Тайландын нэрийн хуудас болсон арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан худалдаа наймаа хийнэ. Өдрийн хоолны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Симон тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үдэш нь Патон суурингийн шоу цэнгээний Эргийн зам (Beach Road) -р зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.
 
ГУТГААР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пан На Далайн Хүрээлэнгийн аялал. /өглөөний цай, өдрийн хоол/
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.   
 
ДӨТГӨӨР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пи Пи арлын далайн аялал. /өглөөний цай, өдрийн хоол/
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна. Үдэш нь Пүкетийн хамгийн том  Жансилон (Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно.  
 
ТАВДУГААР ӨДӨР. Худалдаа наймаа. ПҮКЕТ – ИНЧИОН. /өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол/
Өдрийн хоолны дараа Пүкет нисэх буудал руу хөдлөх ба зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Хил гарч Солонго улсын Инчионы зүг Корейн Эйрийн шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.
 
ЗУРГААДУГААР ӨДӨР. БАНГКОК – ИНЧИОН - УЛААНБААТАР.
Өглөө Инчионд газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй. МИАТ компаны нислэгээр Улаанбаатар хотод газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
 
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Инчион - Пүкет – Инчион - Улаанбаатар нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Пукетэд 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
 
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
 
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.