Пүкет - Андаманы сувд

Нийтэлсэн November 21, 2014
Алтан нар жаргалт болон төгс хором ын нэгэн арал болох Пукет дал модтойдалайн эрэг, оюу ногоон өнгөт далай болон нарлаг цаг агаартай. Түүхэндээ Талаанг гэж нэрлэгддэг байсан Пукет нь Тайландын хамгийн том арал ба тус улсын баруун өмнөд хэсэгт  Энэтхэгийн далайн Андаманы тэнгист байрлах халуун орны арал юм. Газар нутгийн хэмжээгээрээ Сингапур улстай ойролцоо энэ арал Тайландын хамгийн том арал ба эх газартай 2 урсгалтай Сарасин гүүрээр холбогдсон байдаг.  Бангкокоос 862 км зайтай. Пукетын орлогын үндсэн эх сурвалж нь цагаан тугалга болон байгалийн хаймар байсан юм. Тус арал Энэтхэг Хятад 2 улсын худалдаа наймааны замд байрласан ба Португали, Франц, Дани болон Английн худалдаачдын гадаадын хөлгийн зогсоол гэж дурдагдаж байжээ. Одоо бол тус арлын орлогын гол эх үүсвэр аялал жуулчлал болжээ. Гэсэн ч уламжлалт хөдөө аж ахуйн салбар өнөөг хүртэл чухал салбар байсаар байна. Тосгоны тариалангийн талбайнууд арлын зүүн болон өмнөд хэсгээр байдаг.  12-с 4-р сар хүртэл хуурай улирал, Таваас Зургаадугаар сар хүртэл борооны улирал байдаг. Пукет нь 350000 орчим байнгийн оршин суугчидттай. Аялал жуулчлалын хувьд голдуу европын аялагчид ирдэг. Тайван амгалан далайн эргүүд болон буцалсан хотын амьдрал. Пукетэд дал модод бүхий нарийн ширхэгтэй цагаан элс бүхий номин ногоон өнгөтэй тунгалаг далайн эргүүд, боржин чулуун хадан цохионууд далайгаас эгч цухуйж халуун орны ороонг ургамлаажр бүрхэгдсэн арлуудтай. Олон төрлийн спортын тэр дундаа усан спортын боломжуудтай. Хятад – Португалийн соёлын өвөрмөц хосолсон байдал, Пукет гэдэг нэр нь Малай хэлний Bukit буюу толгод гэсэн үгнээс үүсжээ. Холоос тэгэж харагддаг байсан бололтой. Эсвэл эргэн тойрон өндөр цохио хадан арлуудтай учраас. Арлын хойд хэсгийн хуучин хотод уг арлыг Талаан гэж дууддаг ба энэ нь Малай хэлний “Telong” буюу булан тохой гэсэн утгатай. 2004 оны 12-р сарын 26 нд Пукетэд Энэтхэгийн далайд болсонгазар хөдлөлтөөс шалтгаалсан цунами болж байсан. Зарим тохиолдолд жуулчид далайд анхаарал болгоомжгүй явж байгаад далайд осолдох гэм мэт. Өөрөөр аялагч жуулчдад аваарь осолтой зүйлс бараг байхгүй. Пукетэд жуулчид очдог Патонг (Patong), Каран (Karan) болон Ката (Kata) гурван том далайн эргийн наран шарлагын газар байдаг.

Пукетын эргэн тойрон жижиг арлуудтай. Тэдгээрийн нэг нь Пи Пи бүлэг арлууд юм. Энэхүү бяцхан ногоон арлууд Пукетээс 4 цагт, зүүн урд зүгт 22 зангилаа (1 зангилаа = 1.85200 km)  зайтай  байрладаг. Энэхүү арлууд нь Андаманы тэнгисийн тунгалаг уст далайн эргийн усан доорх амьдралыг харах аялалаараа алдартай.  Пи Пи арал нь мөн шувууны үүрний шөл ны нэгэн бааз юм.  Пукетээс нэг цаг орчим далайн дунд оврийн завиар энд явж ирдэг ба хамгийн том арал болох Пи Пи Донд Дэнсэй (Tonsai) эрэгт ирдэг. Пи Пи арлын Тонсай тосгонд хүн байнга амьдран суудаг ба машин байдаггүй гэвч олон зочид буудлуудтай. Пи Пигийн далайн эргийн наран шарлагын газрын нэрийг Ло Далум “Loh Dalum” гэдэг. Пи Пи нь онгоцны буудалгүй учраас голцуу залуучууд, үүргэвчтэй аялагч нар, адал явдал хайгч нар ирдэг. Тэд өдөр нь далайн эрэгт амарч унтан шөнө нь эргийн галт наадамд оролцдог. Пи Пи арал бол худалдаа наймаа хийх болон түүх соёлын газар биш харин хямд аялал биш шүрэн арлын эргийн усан доорх амьдралыг үзэх аялал (Snorkeling) болон далайн гүнд гүү шумбах (Diving) зорилгоор очих ёстой газар юм. Пи Пигийн эргэн тойрон Мая (Маya Bay), Бамбоо (Bamboo island) зэрэг үзэмж тансаг арлуудтай. Эдгээр арлуудруу Пукетээс мөн Пи Пигээс усан доор шумбах, шүрэн арлын эргийн амьдралыг үзэх зорилгоор жуулчид ирдэг тул өдрийн цагт хөл хөдөлгөөнтэй байдаг. Харин өглөөгүүр эсвэл үдэш орой жуулчид багатай болсон үед зочилбол илүү таатай. Энэхүү жижиг арал нь 2000 онд бүтээгдсэн Холливудын алдарт жүжигчин Леонарда Ди Каприо тоглосон Эрэг (Beach) киноны зураг авалтыг хийгдэж байсан.