ЭНЭТХЭГ-ХЯТАДЫН ХОЙГООР ЭРГЭСЭН НЬ

Нийтэлсэн December 25, 2015
Вьетнам, Камбуж Улсууды Амралтын Аялал
2016 Улирал
- Яагаад заавал Вьетнам орчоод буцах ёстой гэж?
- Багахан зардал нэмээд нэг аяллаар Вьетнам, Камбуж улсуудыг хамтад нь үзэх илүү ухаалаг шийдэл
 


Манай товчооны энэхүү аяллын эхний бүлэг Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улсаар аялна. Улсын нийслэл Ханой хот, ЮНИСКО-гийн өвд бүртгэгдсэн Халонг далайн булан, өмнөд Вьетнамуудын төв Сайгон хотын аяллуудаар дамжин авна. Аяллын дараагийн улс руу алдарт Меконг мөрний уламжлалт аяллаар явж очих ба буддын шашны дэлхийн хамгийн том хийд, Пирамид, Их Цагаан Хэрэмтэй зиндаа ижил зэрэг хүний бүтээсэн дэлхийн гайхамшигуудын нэг Ангкор Ватын эх орон Камбуж улс руу аялна. 
 

Аяллын чиглэл:     Улаанбаатар – Инчион – Ханой - Халонг Вэй - Сайгон - Пномпен - Ангкор Ват – Инчион - Улаанбаатар

Хугацаа:     10 өдөр
Аяллын бүрэлдэхүүн:     хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:      үнийг асуугаарай (10-14 аялагч)
үнийг асуугаарай (10-20 аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 490,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Бичлэг: Вьетнамд сампан завиар аялав. 1-р хэсэгВьетнамд сампан завиар аялав. 2-р хэсэг, Кампучийн хааны ордонд. 1-р хэсэг, Кампучийн хааны ордонд 2-р хэсэгПномпень хотод завиар ирлээМеконг мөрнөөр завиар аялав. 9-р хэсэгКампуч улсад манго жимс түүвМеконг мөрнөөр завиар аялав. 4-р хэсэг

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР - ИНЧИОН
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Корейн Эйр компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Солонгосын нисэх онгоцны буудал руу зална. Таны түр саатах зогсоол Инчионы нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй.

УДААХ ӨДӨР. ИНЧИОН - ХАНОЙ. Хотын аялал
Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд  2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцах аялал хийнэ. Бид эхлээд 1070 онд баригдсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургуулийг үзэж сонирхоно. Дараа нь хотын төвд орших Хоан Киэм (Hoan Kiem ) нуурын эргийн бяцхан толгой дээр Хувилай хааны илгээсэн 300,000 цэргийг ялсан баатар жанжин Тран Хунг Дао (Tran Hung Dao) –д зориулсан барьсан Хаш чулаан уул нэртэй Нгок Сон ( Ngoc Son)  сүмийг хамтад нь үзнэ.  Үдийн хойно Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин (Ho Chi Minh) -ий бунханаар зочилно. 1049 онд байгуулагдсан ганц чулуун тулгуурт модон Суваргыг мөн харна. XV зуунаас улбаатай Будааны, Торгоны болон Цаасны зэрэг нэртэй бизнес худалдааны гудамжуудаар бэсрэг аялал хийнэ. Оройн хоолны дараа дэлгүүр хоршоо хэснэ.
Hoan Kiem Lake Утга зохиолын сүм

ГУТГААР ӨДӨР. Халонг далайн булангийн аялал
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Ер бусын тунгалаг ус бүхий далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур 5 цагийн турш завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го ( Dau Go) агуйнуудаар орж сонирхоод өдрийн хоолоо завиндаа идээд аялалаа үргэлжлүүлэн автобусандаа суун Ханой хот руу буцна. Чөлөөт цагаараа 36-р гудамжны хуучин хороогоор явж худалдаа наймаа хийж болно. 
Вьетнамын хөдөө нутаг ба цагаан будааны тариалан Халонг далайн булан

ДӨТГӨӨР ӨДӨР. ХАНОЙ - ХО ШИ МИН. Хотын аялал
Өглөө эртлэн дотоодын нислэгээр ХоЧиМинь хотруу (HoChi Minh) ниснэ. Бидний  адал явдлаа үргэлжлүүлэх дараагийн газар болох ХоЧи Минь хот нь  олон улсын компаниудын олон удирдах газрууд байрладаг Вьетнамын бизнесийн төв олноо Сайгон хэмээн нэрлэгддэг Өмнөд Нийслэл Хо Ши Мин хот юм. Энэ бол Вьетнамын хамгийн нүд эрээлжилмээр хот гэгддэг. Гадны гийчэд, зочдыг татах хүчирхэг энергитэй энэ газар улсынхаа соёл, худалдаа арилжааны цөм болдог. Тийм ч учраас зайлшгүй зочлох газар, амтлах хоол, үзэх үзмэр олон бий. Дахин нэгдсний ордон Хятад тосгон (Re-unification Palace China Town)  мөн Тиен Хау сүм (Thien Hau Temple), Дайны музей (War Museum) үзэж сонирхоно. Дараа нь Сайгон хотын (Saigon city) орчимд болж байсан Вьетнамын дайны талбар болох КүЧи газар доорхи хонгилыг (CuChi Underground Tunnel) –ыг үзэхээр жолоо мушгина. 
КүЧи хонгил Меконг мөрөн

ТАВДУГААР ӨДӨР. Хо Ши Мин – МАЙ ТО – БЕН ТРЕ – КАН ТО.
Түүхийн өмнөх үеэс өдгөө бидний цаг үе хүртэл олон зууныг элээн Вьетнамын ард иргэд Фунан вант улс (Funan Kingdom), Кьмер эзэнт гүрэн (Khmer Empire) зэрэг улс гүрнээ байгуулж ялалт, ялагдал аль бүхнийг үзэн эрэг дагууд нь суурьшин буй Меконг Делта мөрний эхний муж болох Май То (My Tho) –руу жолоо мушгин хөдлөнө. Меконг мөрнөөр завиар аялан халуун орны жимс, жимсгэний өлгий болсон цэцэрлэгүүдээр зугаалж, эрэг дагуух өвөрмөц байшингуудыг сонирхоно. Орон нутгийн зах дэлгүүрээр явж, худалдаа наймаа хийнэ. Дараа нь аялалаа үргэлжлүүлэн Вьетнамын дөрөв дөх том хот болох  Кан То (Can Tho) орж хононо.
Май То хот Май То хот
 

ЗУРГААДУГААР ӨДӨР. КАН ТО ХОТ – ЧАУ ДОК 
Өглөө эртлэн босч цайгаа уусны дараа маш сонирхолтой худалдааны Кай Ранг усан дээрэх зах (Cai Rang floating market) руу очиж, худалдаачид болон худалдан авагчид завин дээрээсээ бараа, жимсээ солилцож байгааг үзэх болно. Дараа нь үргэлжлүүлэн хэрхэн цагаан будааны гоймон хийдэгтэй танилцахаар цагаан будаа хальслах үйлдвэр мөн жимсний аж ахуй зэргээр зочлоно. Өдрийн хоолоо Меконг Делта мөрний зүрхэнд байрлах Чау Док хотруу  (Chau Doc) идэхээр хөдлөнө. Адал явдал, сонин хачин зүйлс, халуун орны өвөрмөц хэв маягтай танилцах аялалаа үргэлжлүүлэн Тиен Хау сүм (Thien Hau temple), Сэм уул (the Sam mountain) –д зочлоно. 
Чау Док хот Сай Ранг усан дээрх зах

ДОЛООДУГААР ӨДӨР. Чау Док – Пьномпень хурдан завиар аялана. 
Өглөөний цайны дараа Пьномпень орох хурдан завиндаа сууна. Пьномпень –д ирмэгцээ зочид буудалдаа буудаллан ачаа тээшээ үлдээсний дараа Пьном Пень хоттой танилцах аялал хийн Ват Пьном (Wat Phnom) уулын оройд байрлах эртний сүм, 1953 онд Францын дэглэмийг эцэслэж, Камбуж улс тусгаар тогтсны дурсгалын хөшөө , эртний буддизмын суурь Ват Оуналом (Wat Ounalom) үзсний дараа Үндэсний музей үзнэ. 1866 онд баригдсан Хааны ордон болон Мөнгөн сүмийг бас харна. 
Ват Пьном Ват Оуналом
 
НАЙМДУГААР ӨДӨР. ПЬЕНОМПЕНЬ – СИЕМРЕАП. 
Өглөөний цайны дараа Меконг Экспресс автобусны (Mekong Express Bus station)буудалд ирнэ. 7.30 цагийн автобусанд сууж, Сиемреап-д 13.30 цагт ирнэ. Гэст хаусдаа байрласны дараа , Камбужын Вант улс дах сүм хийдийн цогцолбор болсон дэлхий дээрх буддын болон хинду шашны хамгийн том  хөшөөт Ангкор Ват хоттой танилцах ер бусын сонирхолтой аялалаа хийж, патиараа татуулж, сельфийднэ. Өнөө орой бид Апсара бүжгийн тоглолтыг (Apsara Dance Show) үзэнгээ зоогийн газарт тухлан буфет хоол зооглох боломжтой. 
Ангкор Ват Апсара бүжгийн шоу

ЕСДҮГЭЭР ӨДӨР. СИЕМ РЕАП: Ангкор Ватын аялал.
Өглөөний цайны дараа аялалаа үргэлжлүүлэн байгалийн аугаа их хүчийг харуулсан бахархан гайхмаар аварга салаа моднууд бүхий халуун орны ойд хучигдсан Та Проьм (temple of Ta Prohm) сүмийг үзнэ. Дараа нь 12-р зууны эртний нийслэл Ангкор Тьом (the ancient capital of Angkor Thom) зочилж, хуучний түүхийн мөрөөр алхлана. Аялалаа үргэлжлүүлэн Өмнөд хаалга (the South Gate), Баёон сүм ( Bayon Temple), Хааны хашлага, Пьимеанакас, Зааны цамхаг, Лепер хааны цамхаг зэргийг үзэж сонирхоно. (the Royal Enclosure, Phimeanakas, the Elephant Terrace and the Terrace of the Leper King).
Ангкор Ват Ангкор Ватын ханын чулуун сийлбэр дүрслэлүүд
 

АРАВДУГААР ӨДӨР. СИЕМРЕАП – ИНЧЕОН – УЛААНБААТАР 
Өглөөний цайны дараа, очсон хүн бүрийн тааламжид нийцдэг 35 км явж хүрэх Бантеай Срей сүм (Banteay Srei temple) явна. Сүмийг үзэнгээ ойр орчимд байрлах Преа хан, Краван, Неак Пеан, Та Сом, Еаст Мебон болон Пре Руп сүм зэргийг үзэх боломжтой. (Preah Khan, Kravan, Neak Pean, Ta Som, East Mébon and Pre Rup Temple) Аялагч та аялалаа цэглэн  эх орны зүг хөлгийн жолоог залах цаг тань болжээ. Эх орноо зорих аялал маань  Сиемреапын олон улсын нисэх буудлаас Инчионы нисэх буудлыг чиглэх  нислэгээр эхлэх бөгөөд нийслэл сайхан Улаанбаатартаа эргэн ирснээр өндөрлөнө.
 

Аяллын үнэд орсон зүйлс:     Улаанбаатар – Инчион - Ханой – Хо Ши Мин болон Сиам Риф - Инчион - Улаанбаатар нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс:     Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Аялагч:     Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар:     Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.