МАЛАККЫН ХООЛОЙД ТЭЭГЛЭВ (Бээжингээр)

Нийтэлсэн November 6, 2017

Малайзийн Лангкави, Пенан Арлуудын Амралтын Аялал /Бээжингээр/

АЯЛЛЫН ОНЦЛОГ:

  • Лангкави, Пенан арлуудын аяллын олон удаагийн хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шилдэг хөтөлбөр
  • Хамгийн боломжийн үнэтэй аялал  - Та ийм үнэтэй ийм аяллын олж чадахгүй.
  • Малайзийн Куала Лампур хотыг үзэх завшаан - Нэг аяллын үнээр бас дахин 1 аяллыг үзэх
  • Бээжин хот орж ажил амжуулах боломжтой - Ажил хэрэгч нэгэнд таатай санал
Лангкави арал бол худалдаа наймаа хийх болон түүх соёлын газар биш харин хямд аялал биш шүрэн арлын эргийн усан доорх амьдралыг үзэх аялал (Snorkeling) болон далайн гүнд гүү шумбах (Diving) зорилгоор очих ёстой газар юм. Алтан нар жаргалт болон төгс хором ын нэгэн арал болох Пукет цагаан элст далайн эрэг, оюу ногоон өнгөт далай болон нарлаг цаг агаартай. Харин Пенан арал бол хоолны соёлын арал юм. Олон үндэстнүүд холилдон амьдран суусан уулзвар арал учраас хоолны соёл өвөрмөцөөр хөгжсөн. Энд та хорвоогийн зүсэн зүйлийн хоолнуудыг амталж үзэх боломжтой. Дорнын сувд хэмээн нэрлэгдэх Азийн 5 гайхамшигт газруудын нэг болох Пенанг арал нь 1780-аадонд Британийн колони болсноос хойш дэлхийн 2-р дайныг дуустал олон гар дамжсан агаад 1946 онд  Малайз улсын газар нутгийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Арлын хойд хэсэгт дээрхи Жоржтаун хэмээх хотыг  Английн хаан 1957 онд Малайзын анхны албан ёсны хот болгон тунхагласан байдаг. 

 
Аяллын чиглэл: Улаанбаатар –  Замын-Үүд - Эрээн - Бээжин - Куала Лампур - Лангкави – Пенан – Куала Лампур - Бээжин - Эрээн - Замын-Үүд - Улаанбаатар
Хугацаа: 10өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:      2,500,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,450,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 
 
УДААХ ӨДӨР. ЭРЭЭН - БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – КУАЛА ЛАМПУР - ЛАНГКАВИ
Өнөөдөр таны түр саатах зогсоол Малайзийн нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ Азийн шилдэгүүдийн нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Малайз улс бол хоолоороо алдартай. Олон үндэстний өөр өөр төрөл бүрийн хямд үнэтэй арааны шүлс асгарам хоолнуудыг зөвхөн та энд идэх боломжтой. Бидэнд тавтай тухтай хоол идэх цаг Клиа 2 нисэх онгоцны буудалд гарах болно. Дараагийн нислэгээр Лангкави арлыг зорино. Аралд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
 
ДӨТГӨӨР ӨДӨР. ЛАНГКАВИ АРАЛ: Энэтхэгийн далайн эрэгт амрах.
Өглөөний цайны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Лангкавигийн хамгийн том захаар зочилно худалдаа наймаа хийж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 
ТАВДУГААР ӨДӨР. ЛАНГКАВИ АРАЛ: Олтриг арлуудын завин аялал. 
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан арлууд бүхий үзэсгэлэнт жижиг арлуудаар далайн хүрээлэн рүү завиар аялна. Шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн сонин тогтоцтой арлуудаар дээр амьдрах сармагчны вант улсыг үзнэ. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж аялна. Дуусаад зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ЗУРГААДУГААР ӨДӨР. ЛАНГКАВИ АРАЛ: Снорклинг, Тэнгэрийн гүүр, дүүжин гүүр 
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Плау Паяр (Pulau Payar) хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
ДОЛООДУГААР ӨДӨР. ПЕНАН АРАЛ: Хоолны аялал

Өглөөний цайны дараа бид дэлхийн алдартнууд байнга зочилж байдаг энэ арал барилга архитектур, худалдаа наймаа, олон үндэстэн ястны соёл, хоол үйлдвэрлэлийн онцлогоороо  аялал жуулчлалын онцгой нэгэн бүс болж хөгжсөн бөгөөд дэлхийн жуулчдын очиж үзэх ёстой газруудын эхний 10-т байнга нэрлэгддэг Пенан арал руу явна. Энд бид өөрсдийн хүсэл сонирхлыг даган дэлхийд алдартай  хоол амтлах аялал, гудамжны гар урлалыг сонирхох гэх зэрэг хөтчийнхөө санал болгосон олон хувилбараас сонгох боломжтой. /өглөөний цай/

НАЙМДУГААР ӨДӨР. КУАЛА ЛАМПУР ХОТ.
Өнөөдөр Куала Лумпур хотын зүг ниснэ. Куала Лумпур хотод бид тодорхой хугацаараар завсарлах тул өдрийн хоолоо тус хотод идээд алдарт Петронас цамхагийн доор зургаа авахуулна. Оройн нислэгээр Бээжин хотыг зорино. /өглөөний цай, өдрийн хоол/

ЁСДҮГЭЭР ӨДӨР. БЭЭЖИН-ЭРЭЭН
Үдээс хойш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна. 

АРАВДУГААР ӨДӨР. ЭРЭЭН-УЛААНБААТАР
Өглөө бид хил гарч нийтийн тээврээр Улаанбаатар хотод ирж аялал өндөрлөнө. 

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар - Замын-Үүд галт тэрэг купе, Эрээн - Бээжин - Эрээн нислэг, Бээжин – Куала Лампур - Бээжин нислэг, Куала Лампур - Лангкави нислэг, Лангкави 3 одтой зочид буудал, Пенан 4 одтой зочид буудал, аяллын агааржуулчтай автобус унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбарууд
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.