НАНХИАД ГУРАВ

Тайвань улс, Хонг Конг ба Макаогийн Амралтын Аялал
     
Аялалын чиглэл: Улаанбаатар – Хонг Конг – Тайвань – Хонг Конг - Maкao – Хонг Конг – Улаанбаатар
Хугацаа: 8өдөр/7шөнө
Аялалын бүрэлдэхүүн: 20-25 аялагч
Аялалын үнэ: 3,780,000 төг/хүний
 
2 сарын 22. ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ - ТАЙПЭЙ. 
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг 05:50 цагт нисэх онгоцны  буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа 07:50 цагт Миат компаний ОМ297 нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог  Гонг Конгийн зүг залж 12:25-д Гонгконгийн нисэх онгоцны буудалд бууна. Таны түр саатах зогсоол Хонг Конгийн нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татваргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. 16:40 цагийн нислэгээр Тайваны Тайпэй хотыг зорино. Тайпэйгийн онгоцны буудалд 18:30 –д газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. /оройн хоол/
 
2 САРЫН 23. ХОЁРДУГААР ӨДӨР. ТАЙПЕЙ ХОТ 
Энэ өдрийг бид Тайваний ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан Чан Кайшигийн дурсгалын танхим, төв талбайгаар зочилж энэ улсыг үндэслэгчийн тухай мэдээлэлтэй болохоос гадна Тайваны үндэсний ордон музейг үзэж танилцана. Энэхүү музей үнэт үзмэрүүд нь дэлхийн 2 дайн дэгдэх үед Японы түрэмгтйлэгчдтйн гарт орохоос сэргийлэн нүүлгэж авчирсан бөгөөд өдгөө 700000 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлдэг ажээ. Дашрамд хэлэхэд энэ мүзейд Монголын түүхтэй холбоотой чухал үзмэрүүд байдаг. Үдээс хойш нь бид 2010 онд Бурж Халифа цамхагийг баригдах хүртэл дэлхийн өндөр байшин гэгдэж асан Тайпей 101 цамхагт (509.2 м)гарч тус хотыг өндрөөс харна. Мөн энэхүү барилгын цахилгаан шат нь саяхныг хүртэл дэлхийд хамгийн хурдан цахилгаан шат гэгдэж байлаа. (цагт 60,6 км/цаг) Энэ үдшийн хоолоо бид  Шилин дүүрэгт байрлах Шилин шөнийн зах худалдааны төвд худалдаа наймаа хийнгээ 500 гаруй лангуун дээрээс борлуулж буй Тайваны болон бусад үндэстэн ястны хоолоос сонгож иднэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
2 САРЫН 24.ГУРАВДУГААР ӨДӨР. ТАЙПЕЙ . 
Өнөөдөр бид хотын өмнөд дүүрэгт байх Тайпей хотын амьтны хүрээлэнг очиж үзнэ. Тайпей хотын амьтны хүрээлэн нь 160 гаруй га талбайтай, дэлхийн бүх тивээс авчирсан 130 гаруй төрлийн амьтад, 12000 шувуутай Ази тивийн хамгийн том амьтны хүрээлэнгүүдийн нэг юм.Энд бид Маоконг Гондола хэмээх шилэн кабинаар 4 км аялж өндрөөс зураг авангаа орчныг тольдоно.Өдрийн хоолоо тус дүүрэгт идээд Үдээс хойш нь наймаа худалдаа хийх эсвэл зарим нь буудалдаа амрах боломжтой. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
2 САРЫН 25. ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР . ХУДАЛДАА НАЙМАА
Өглөөний цайгаа уугаад бид Шинуй гудманд орших шүр, хаш чулуун эдлэлийн захаар айлчилж нутгийн урчуудын мухлагаар дайрч ур хийцийг үзэж сонирхохын сацуу өөрт таалагдсан ямар нэгэн бүтээлд үнэ хаялцан авна. Өнөөдөр үдээс хойш өөрсдийн тааллаар хотоор зугаалан худалдаа наймаа хийнгээ амарна. /өглөөний цай, өдрийн хоол/
 
2 сарын 26. ТАВДУГААР ӨДӨР. ТАЙПЭЙ – ХОНГ КОНГ. ХОНГ ХОНГ ХОТЫН АЯЛАЛ.
Өглөө эрт Тайпэйгийн нисэх буудал руу автобусаар хүргүүлээд 09:10 цагийн нислэгээр Хонг Конг руу буцна. Хонг Конгт 11:10 т газарданж хил гаалиар гарна. Ингээд Гонконгийн аялал эхэлж жуулчидын хамгийн түрүүнд очдог Баухинэ цэцгээр нэрлэгдсэн төв талбай болох Голден Баухинэ (Golden Bauhinia Square) орж 6 м өндөр Баухинэ цэцгийн түүхтэй танилцана. Үдээс хойш Хонконгийн хамгийн өндөр уул Виктория өндөрлөгт (Victoria Peak) гарч үзэсгэлэнт Гонгконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Мөн түүнчлэн Гонконгийн гайхамшигт газруудын нэг болох кино урлагийн "Оддын өргөн чөлөө"-өөр аялж та бидний сайн мэдэх Гонконгод төдийгүй дэлхийд алдаршсан одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө, Jackiе Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ болон Гонконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно. Орой нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
2 сарын 27. ЗУРГААДУГААР ӨДӨР. ДАЛАЙН ПАРК.
Өглөөний цайны дараа бид дэлхийд алдартай долоон зугаа цэнгэлийн нэг газар болох Гонконгийн орчин үеийн хамгийн шилдэг Далайн Паркт (Ocean Park) очих ба тэнд та бүхэн далайн доорх олон төрлийн амьтадыг үзэж, галзуу хулганаар давхиж, өндрөөс унах гээд цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Мөн энд далайн ховор амьтан, шувуудыг үзэхээс гадна дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Орой нь Хонг Конгийн алдарт лазер шоуг үзнэ. /өглөөний цай, өдрийн хоол/
 
2 сарын 28. ДОЛООДУГААР ӨДӨР. ШОППИНГ
Өнөөдөр бүтэн өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлэх болно. Гонконгийн хамгийн том худалдааны район болох Мон кокт (Mong kok) чөлөөтэй худалдаа наймаа хийнэ. /өглөөний цай/
 
3 сарын 01. НАЙМДУГААР ӨДӨР. ХОНГ КОНГ – УЛААНБААТАР.
Өглөөний цайгаа уусны дараа бид хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж МИАТ-ийн нислэгээр Улаанбаатарын зүг 13:25 цагт хөөрөн нисэх болно.  "Чингис хаан" олон улсын  нисэх буудалд 18:05 цагт газардаж аяллаа өндөрлөнө. /өглөөний цай/
 
Аялалын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Хонг Конг – Улаанбаатар, Хонг Конг – Тайпэй – Хонг Конг нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, 3 одтой зочид буудлын 2 ортой энгийн өрөө, агааржуулагчтай аялалын автобус, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэрүүдийн нэвтрэх тасалбар
 
Үнэд ороогүй зүйлс: нутгийн хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө, хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ
 
Анхаар:
Онгоцны нислэг байдлаас шалтгаалан хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөж болно. 
Ам.долларын ханшны 50-иас дээш төгрөгний өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно.
Хөтөлбөр дээрх цагууд тухайн орны цагийн бүсийн цагаар болно.