ШИРЭНГИЙН ХУУЛЬ

Нийтэлсэн November 6, 2017

Хойд Вьетнам, Лаос болон Хойд Тайландын Амралтын Аялал

АЯЛЛЫН ОНЦЛОГ:

  • Олон удаагийн хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шилдэг хөтөлбөр
  • Хамгийн боломжийн үнэтэй аялал  - Та ийм үнэтэй ийм аяллын олж чадахгүй.
  • Нэг аяллаар нижгээд улсуудыг үзэх  завшаан  - Нэг аяллаар нэг улсыг л үзэх ёстой гэж үү? Хэн тэгэж хэлсэн юм бэ? Ленин үү?
  • Бээжин хот орж ажил амжуулах боломжтой - Ажил хэрэгч нэгэнд таатай боломж
Практикал даатгал компаний хамт олон 2013 оны Пүкет арлын нэгэн аяллын багт

Энэхүү аяллаар та Зүүн-Өмнөд Азийн монголчууд бидний төдийлөн их явдаггүй газрууд болох Вьетнамын хойд бөглүү нутаг, Лаос улсын хойноос өмнө хүртэл, үргэлжлүүлээд Тайланд улсын хойд хязгаар нутгаар аялна. Адал явдал ер бусын учирлууд таныг хүлээж байх болно.
 
Аяллын чиглэл: Улаанбаатар –  Замын-Үүд - Эрээн - Бээжин - Ханой – Халонг Бэй – Луам Прабан - Вьентин - Чинмай - Бээжин - Эрээн - Замын-Үүд - Улаанбаатар
Хугацаа: 10өдөр

Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
 

Аяллын үнэ, нөхцөл:      2,500,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,450,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Гэрэл зураг: 
Бичлэг: Хойд Вьетнам: Вьетнамын Нин Бин мужид завиар аялавВьетнам улс. Ханой хот. Хуучин хорооллоор алхав. 1-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Хуучин дүүргээр алхав. 2-р хэсэг.Вьетнам улс. Халонг Бэй. Усан онгоцоор арлууд руу явж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Дуа Гуо агуйруу орж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэнгийн аялал.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Уламжлалт завиар аялав.Вьетнам улс. Ханой хот. Усан хүүхэлдэйн тоглолт. 2-р хэсэг.Вьетнам улс. Халон Бэй. Сувдыг хаанаас бий болдог вэ? Хойд Тайланд: Тайланд улс. Чан Май муж. Байгалийн усан гулгуурТайланд улс. Чан Май муж. Байгалийн усан гулгуур. 2-р хэсэгТайланд улс. Чан Май муж. Байгалийн усан гулгуур. 3-р хэсэгТайланд улс. Чан Май муж. Байгалийн усан гулгуур. 4-р хэсэгТайланд улс. Чинмай муж. Заан угаавТайланд улс. Чинмай муж. Заан угаав. 2-р хэсэгТайланд улс. Чинмай муж. Заанан аялалТайланд улс. Чинмай муж. Заанан аялал. 2-р хэсэгТайланд улс. Чинмай муж. Заанан аялал. 3-р хэсэгТайланд улс. Чинмай муж. Заанан аялал. 4-р хэсэгТайланд улс. Чин Май муж. Уулын явган аялал. 1-р хэсэгТайланд улс. Чин Май муж. Уулын явган аялал. 2-р хэсэг

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 
 
УДААХ ӨДӨР. ЭРЭЭН - БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – КУАЛА ЛАМПУР – ПҮКЕТ 
Өнөөдөр таны түр саатах зогсоол Малайзийн нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ Азийн шилдэгүүдийн нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Малайз улс бол хоолоороо алдартай. Олон үндэстний өөр өөр төрөл бүрийн хямд үнэтэй арааны шүлс асгарам хоолнуудыг зөвхөн та энд идэх боломжтой. Бидэнд тавтай тухтай хоол идэх цаг Клиа 2 нисэх онгоцны буудалд гарах болно. Дараагийн нислэгээр Пүкет арлыг зорино. Аралд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
 
ДӨТГӨӨР ӨДӨР. БАНГКОК – ПҮКЕТ. Энэтхэгийн далай.  
Өглөөний цайны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том  Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 
ТАВДУГААР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пан На Далайн Хүрээлэнгийн аялал. 
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ЗУРГААДУГААР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пи Пи арлын далайн аялал. 
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
ДОЛООДУГААР ӨДӨР. ЧӨЛӨӨТ ӨДӨР.

Пукет арал бол худалдаа наймааны өргөн боломжтой газар юм. Хэдийгээр Бангкок нийслэл хотыг худалдаа наймаагаар гүйцэхгүй ч гэсэн энд та Жансилон хэмээх аварга том худалдааны төв болон түүнийг тойрсон жижиг худалдаа наймааны газруудаар бүтэн өдөржингөө хэсэх боломжтой. Мөн үүргийн худалдаа захууд энд олон. /өглөөний цай/

НАЙМДУГААР ӨДӨР. КУАЛА ЛАМПУР ХОТ.
Өнөөдөр Куала Лумпур хотын зүг ниснэ. Куала Лумпур хотод бид тодорхой хугацаараар завсарлах тул өдрийн хоолоо тус хотод идээд алдарт Петронас цамхагийн доор зургаа авахуулна. Оройн нислэгээр Бээжин хотыг зорино. /өглөөний цай, өдрийн хоол/

ЁСДҮГЭЭР ӨДӨР. БЭЭЖИН-ЭРЭЭН
Үдээс хойш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна. 

АРАВДУГААР ӨДӨР. ЭРЭЭН-УЛААНБААТАР
Өглөө бид хил гарч нийтийн тээврээр Улаанбаатар хотод ирж аялал өндөрлөнө. 

 
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар - Замын-Үүд - Улаанбаатар галт тэрэг тээвэр, Эрээн - Бээжин - Эрээн нислэг, Бээжин – Куала Лампур - Пүкет – Куала Лампур - Бээжин нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Пүкетэд 3 одтой зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.