ТАВАН S (БЭЭЖИНГЭЭР)

Нийтэлсэн November 29, 2017
ГУРВАН S (БЭЭЖИНГЭЭР)
 
- Тайландын хамгийн олон үзмэртэй аялал
- Хамгийн боломжийн үнэтэй аялал

“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.” Аялагч Мэргэнсанаа, Практикал Даатгал ХХК

Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.
 
Аяллын чиглэл: Улаанбаатар – Бээжин - Хонг Конг – Бангкок - Паттая - Бангкок – Хонг Конг - Бээжин - Улаанбаатар
Хугацаа: 10өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл:      2,850,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
 
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт
Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.
Гэрэл зураг:     БангкокПатая
Бичлэг:     Бангкок - Чоа Прая мөрнөөр завиар аялахАвтобусанд хийсэн тайлбарИх ордонПатая - Mатрын тоглолтБарын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ
 
12 сарын 07. ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 
 
12 сарын 08. УДААХ ӨДӨР. ЭРЭЭН - БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжингийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

12 сарын 09. ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – БАНГКОК. 
Өнөөдөр таны түр саатах зогсоол ----------------- нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Өдрийн хоолны дараа дараагийн нислэгээр Тайланд улсыг зорино. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
 
12 сарын 10. ДӨТГӨӨР ӨДӨР. БАНГКОК ХОТ. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

12 сарын 11. ТАВДУГААР ӨДӨР. БАНГКОК – ПАТТАЯ. Хөдөө аж ахуй. 
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Шрирача Бар (Sriracha Tiger Zoo) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Та өнөөдөр заан унаж эсвэл хушуугаар нь өргүүлж зургаа авахуулж болно. Зааны сагсан бөмбөг, зааны диско бүжиг зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ нэг бөхт тэмээ, африкийн гөрөөс, хилэнцэт аалз зэрэг бусад амьтдын ертөнцөөр аялна. Мөн аялагч та барын тоглолт үзэх ба бартай зургаа авахуулж, барын бамбар өргөмөл хүүтэй мэгж, тоорой охинтой бар зэргийг үзнэ. Бас уяа сойлго нь таарсан хурдан гахайн уралдаан үзэж гайхна. Авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзээд өдрийн хоолоо иднэ. Цэсэнд матрын махан шорлог! Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийгээд буудалдаа хүргүүлэн амарна. Дараа нь бид матар, могой, сувдан загасан эдлэлийн дэлгүүрээр зочилж Тайландын нэрийн хуудас болсон арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан худалдаа наймаа хийнэ. Оройн хоол маань орос үндэсний хоол байна. Дараа нь Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Цэнтрал Фестивал (Central Festival) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 
  
12 сарын 12. ЗУРГААДУГААР ӨДӨР. ПАТТАЯ ХОТ. Шоу ёртөнц
Өглөөний цайны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурханы дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана. /өглөөний цай, өдрийн хоол/
 
12 сарын 13. НАЙМДУГААР ӨДӨР. БАНГКОК - ПУКЕТ ХОТ.
Өглөөний цайны дараа бид нисэх буудал рүү хүргүүлээд орорн нутгийн нислэгээр Пукет хот руу ниснэ. 1.30 минутын дараа Пукетын онгоцны буудалд газардаж зочид буудал руугаа хүргүүлээд үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том  Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
12 сарын 14. ЁСДҮГЭЭР ӨДӨР.  ПУКЕТ АРАЛ. Пи Пи арлын далайн аялал. 
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


12 сарын 15. АРАВДУГААР ӨДӨР. ПҮКЕТ – БАНГКОК. Сиам Усан Парк.
Өглөөний цайны дараа онгоцны буудал хүргүүлээд Бангкок руу буцаж нисээд хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно. Орой нь нисэх буудал хүргүүлнэ. /өглөөний цай, өдрийн хоол/
 
12 сарын 16. АРВАННЭГДҮГЭЭР ӨДӨР. БАНГКОК – БЭЭЖИН.
Бангкокоос шөнийн нислэгээр Бээжин рүү ниснэ. Өдөр Бээжин хотод газардана. Орой нь Эрээн хот руу ниснэ. Эрээн хотод газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна.

12 сарын 17. АРВАНХОЁРДУГААР ӨДӨР. ЭРЭЭН-УЛААНБААТАР
Өглөө бид хил гарч нийтийн тээврээр Улаанбаатар хотод ирж аялал өндөрлөнө. 
 
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар - Замын-Үүд - Улаанбаатар галт тэрэг тээвэр, Эрээн - Бээжин - Эрээн нислэг, Бээжин – Хонг Конг - Бангкок – Хонг Конг - Бээжин нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттая, Пукет 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
 
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.