ХОЁР S+ 10 өдөр Бээжингээр дамжин явах хямд хувилбар

Нийтэлсэн October 10, 2018

Тайландын Пүкет арал болон Краби мужын Амралтын Аялал /Бээжингээр дамжин явах хямд хувилбар/


Аялагч: Танайх хир найдвартай вэ?

Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 

Аялагч: Танай давуу тал? 
Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.


Аяллын давуу тал: 

  • Пүкет арал болон хамгийн шилдэг газар болох Краби мужыг нэг явалтаар үзэх боломжтой
  • Хамгийн боломжийн үнэтэй аялал  - Та ийм үнэтэй ийм аяллын олж чадахгүй.
  • Бээжин хот орж ажил амжуулах боломжтой - Ажил хэрэгч нэгэнд таатай санал
  • Буцахдаа Эрээн хотоос хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ хямд авах боломжтой
​Аяллын сул тал: 
  • Олон нислэг дамжих тул явдал суудал ихтэй
  • Бээжингээр дамжин явах тул аяллын нийт өдрийн уртыг нэмэгдүүлдэг
  • Бага насны хүүхэд болон өндөр настай хүн тохиромжгүй. Залууст илүү тохиромжтой
  • Явдалдаа ядрах магадлалтай
Практикал даатгал компаний хамт олон 2013 оны Пүкет арлын нэгэн аяллын багт


Пүкет арлын эргэн тойрон Мая (Маya Bay), Бамбоо (Bamboo island) зэрэг үзэмж тансаг арлуудтай. Пүкет арал бол худалдаа наймаа хийх болон түүх соёлын газар биш харин хямд аялал биш шүрэн арлын эргийн усан доорх амьдралыг үзэх аялал (Snorkeling) болон далайн гүнд гүү шумбах (Diving) зорилгоор очих ёстой газар юм. Алтан нар жаргалт болон төгс хором ын нэгэн арал болох Пукет цагаан элст далайн эрэг, оюу ногоон өнгөт далай болон нарлаг цаг агаартай. Пүкетэд та амраад цаашаа Краби хэмээх хамгийн үзэсгэлэнтэй муж далайн эргээр аялна. Мартагдашгүй аялал байх болно. Хэрвээ та Тайланд улсыг зорих гэж байгаа бол Бадарчин Аялаажавын Товчооноос энэ хөтөлбөрийг л санал болгох байв.
 
Аяллын чиглэл: Улаанбаатар –  Замын-Үүд - Эрээн - Бээжин - Пүкет – Краби - Пүкет - Бээжин - Эрээн - Замын-Үүд - Улаанбаатар
Хугацаа: 12 өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:      2,900,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,800,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Гэрэл зураг: Пүкет аралКраби муж
Бичлэг: Пүкет: Тайланд улс. Пүкет арал. Далай дээр шүхрээр явсан ньТайланд улс. Пүкет арал. Усны мотоцикл уналааТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн үзэгдэх байдалТайланд улс. Пукет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяак завин дээр. 1 - р хэсэгТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяк завьтай усан онгоцТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Медуза нялцгай биетэнТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Нэгэн сайхан жижиг эрэгПүкет арал. Пан На далайн хүрээлэн. Жижиг гоё далайн эрэгт очсоонТайланд улс. Пүкет арал. Усан онгоцны танилцуулга, Краби: Тайланд улс. Краби муж. Пра Нан далайн эрэг.Тайланд улс. Краби муж. Халуун орны ширэнгэн ойн аялал.

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 
 
УДААХ ӨДӨР. ЭРЭЭН - БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – ПҮКЕТ 
Пүкет арал руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна. 
 
ДӨТГӨӨР ӨДӨР. ПҮКЕТ. Патонг далайн эрэг.
Өглөөний цайны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том  Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 
ТАВДУГААР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пан На Далайн Хүрээлэнгийн аялал. 
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ЗУРГААДУГААР ӨДӨР. ПҮКЕТ – КРАБИ. Ралай далайн хойг.
Өглөө эрт усан онгоцоор Пүкетээс Краби муж руу явна. Андаманы тэнгисээр аялна. Крабид ирээд зочид буудалдаа бууна. Үдээс хойш бид Краби эрэг болон арлуудаар нь аялна. Эхлээд бид мөнх ногоон модод, 3 талаараа цагаан элс эрэг, бүлээн тунгалаг устай Ралай хойгыг үзнэ. Дараа нь байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаа арал үзэсгэлэнт Хон арлууд далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд алдарт Пода- үзнэ. Зочид буудал: ...... /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
ДОЛООДУГААР ӨДӨР. КРАБИ МУЖ. 4 арлын аялал
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Эргээс холгүйхэн орших Андаманы тэнгэсийн өчүүхэн 4 арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа завиар 4 арлыг зорин явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 
НАЙМДУГААР ӨДӨР. КРАБИ - ПҮКЕТ. ПҮКЕТ: худалдаа наймаа
Өнөөдөр бид Крабигаас Пүкет рүү микро автобусаар аялна. Аялал нийтдээ 2 цаг орчим үргэлжилнэ. Дараа нь бид худалдаа наймаа хийнэ. Пукет арал бол худалдаа наймааны өргөн боломжтой газар юм. Хэдийгээр Бангкок нийслэл хотыг худалдаа наймаагаар гүйцэхгүй ч гэсэн энд та Жансилон хэмээх аварга том худалдааны төв болон түүнийг тойрсон жижиг худалдаа наймааны газруудаар бүтэн өдөржингөө хэсэх боломжтой. Мөн үүргийн худалдаа захууд энд олон. /өглөөний цай/

ЁСДҮГЭЭР ӨДӨР. ПҮКЕТ - БЭЭЖИН.
Өнөөдөр бид Бээжин рүү ниснэ. Бээжинд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай/

АРАВДУГААР ӨДӨР. БЭЭЖИН-ЭРЭЭН
Үдээс хойш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна. Бадарчин Аялаажавын товчооны үйлчилгээ энд дуусна. Эрээнээс Улаанбаатар буцах асуудлыг өөрсдөө зохицуулна. 

 
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар - Замын-Үүд галт тэрэгний билет (купе), Эрээн - Бээжин - Эрээн нислэг, Бээжин – Пүкет – Бээжин нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Пүкетэд 3 одтой зочид буудал, Крабид 3 одтой зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.