ЭНЭТХЭГ-ХЯТАДЫН ХОЙГИЙН ТОМЧУУЛ 8 ӨДӨР МИАТ ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ХУВИЛБАР

Нийтэлсэн November 17, 2018


Тайландын Бангкок хот болон Патая далайн эрэг + Вьетнамын Ханой хот болон Халонг Вэй далайн булан

Аялагч: Танайх хир найдвартай вэ?
Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 

Аялагч: Танай давуу тал? 
Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү
 

МИАТ хуваарьт нислэгээр явахад та 6 цагийн дараа та Бангкокт байж байх болно. Хурдан тухтай. 
-
 Төвдөө байрласан зочид буудлууд. Зочид буудлаараа өрсөлдөе!
-
 Хамгийн боломжын үнэ. Энэ төрлийн аяллуудын үнэтэй харьцуулаад үзээрэй. 
-
 Аяллын үнэд бүх зүйлс орсон. Нуугдсан нэмэлт зардал байхгүй.

- Хойд Вьетнамын цагаан будааны тариалангаар голийн завиар зугаалах

- Халонг далайн булангаар усан онгоцоор аялах

- Улсын нийслэл Ханой хотын бүтэн өдрийн аялал


Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно. xin chào? Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс саяхныг болтол хөдөө аж ахуйн орон байсан ба харьцангүй хожуу үйлдвэржсэн учраас байгаль нь унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн ба мянга мянган жилээр тоологдох настай сүм хийдүүдтэй учраас байгалийн болон соёлын аялал жуулчлал өндөр хөгжжээ. Таныг халуун орны мөнх ногоон ойгоор бүрхэгдсэн, тунгалаг, номин өнгөтэй, бүлээн устай далайн эргүүдтэй ЮНИСКО-гийн өвд бүртгэгдсэн Халонг булан болон Кат Ба зэрэг арлуудад амрахыг урьж байна. 
 
Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок - Паттая -
Ханой -  Нин Бин - Халонг - Ханой - Бангкок – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр

Аяллын үнэ, нөхцөл:      3,600,000 төгрөг/хүний 
3,200,000 төгрөг/хүүхэд (12-с доош насны)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Гэрэл зураг:     БангкокПатаяВьетнам
Бичлэг:     Бангкок - Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордонТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Сиам ПарктТайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуурБангкокын Сиам ПарктБангкокын Сиам Паркын усан сандТайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйдТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнөТайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэлТайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуурТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаасБангкок хотын их үдийн үзэмж өндрөөсТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харахШөнийн БангкокБангкокын энгийн нэгэн гудамжБангкокын Дрийм Ворлд парктПатая - Mатрын тоглолт, Барын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ#Тайланд улс, #Патая хот, Шрирача барын хүрээлэн. #Заан унавТайланд улс, Паттая хот. Шрирача барын хүрээлэн: заан унасан ньТайланд улс. Патая хот. Шүрэн арал. Далайн гүний алхалтТайланд улс, Паттая хот, Усны МотоциклТайланд улс, Паттая хот, beachТайланд улс, Паттая хот. Үдэш задгай таксигаар зугаалав. , Тайланд улс, Паттая хот. Шүрэн арал: тунгалаг усТайланд улс. Паттая хот. Шүрэн арал: салхитай өдөрТай БоксПаттая хот. "Итгэ Эсвэл Боль" төвдПаттаягийн Шоппинг Моллийн Үүдний Хүн БарималВьетнам улс. Ханой хот. Хуучин хорооллоор алхав. 1-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Хуучин дүүргээр алхав. 2-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Усан хүүхэлдэйн тоглолт. 3-р хэсэг.Вьетнам улс. Халонг Бэй. Усан онгоцоор арлууд руу явж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Дуа Гуо агуйруу орж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Уламжлалт завиар аялав.Вьетнам улс. Халон Бэй. Сувдыг хаанаас бий болдог вэ?Вьетнам улс. Халонг Бэй. Сувинер гар урлалын төвд.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэнгийн аялал.Вьетнамын Нин Бин мужид завиар аялав.

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – БАНГКОК
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
 
УДААХ ӨДӨР.  БАНГКОК ХОТ. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Оройн хоол бол жинхэнэ Тайланд гал тогооны хоол байх ба энгийн Тайчуудын иддэг хоолыг амталж үзнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

ГУТГААР ӨДӨР.  БАНГКОК – ПАТТАЯ. Хөдөө аж ахуй. 
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Шрирача Бар (Sriracha Tiger Zoo) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Та өнөөдөр заан унаж эсвэл хушуугаар нь өргүүлж зургаа авахуулж болно. Зааны сагсан бөмбөг, зааны диско бүжиг зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ нэг бөхт тэмээ, африкийн гөрөөс, хилэнцэт аалз зэрэг бусад амьтдын ертөнцөөр аялна. Мөн аялагч та барын тоглолт үзэх ба бартай зургаа авахуулж, барын бамбар өргөмөл хүүтэй мэгж, тоорой охинтой бар зэргийг үзнэ. Бас уяа сойлго нь таарсан хурдан гахайн уралдаан үзэж гайхна. Авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзээд өдрийн хоолоо иднэ. Цэсэнд матрын махан шорлог! Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийгээд буудалдаа хүргүүлэн амарна. Дараа нь бид матар, могой, сувдан загасан эдлэлийн дэлгүүрээр зочилж Тайландын нэрийн хуудас болсон арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан худалдаа наймаа хийнэ. Оройн хоол маань орос үндэсний хоол байна. Дараа нь Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Цэнтрал Фестивал (Central Festival) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана.  /өглөөний цай, өдрийн хоол/ /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

 
ДӨТГӨӨР ӨДӨР. ПАТТАЯ ХОТ. Шүрэн арал. 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, далайн морь зэргийг тохирох сүмсэнд нь дүрж загасны ясны шөл ууна. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 
ТАВДУГААР ӨДӨР. БАНГКОК - ХАНОЙ
Аялалын баг нисэх онгоцны буудал руу явж нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Бангкокоос  ............. компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Вьетнам улсын нийслэл Ханой (Hanoi) хот руу зална. Бид Ханойн онгоцны буудал Ной Бай (Noi Bai) -д газардана. Дараа нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай/


ЗУРГААДУГААР ӨДӨР. ХАНОЙ ХОТЫН АЯЛАЛ
Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны,  цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж  соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийнэ. Дараа нь 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг мөн харна. Дараа нь угсаатны музейг үзэж сонирхоод зочид буудалдаа ирж амарна.  Оройн хоолны дараа бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг үзээд зочид буудалдаа ирж амарна. Орой нь бид дараахь худалдааны дэлгүүр, худалдааны төвүүд явах боломжтой. The Gourmand Shop – вино, хүнс, Pho Trang Tien – урлагын бүтээлүүд зардаг гудам, Little Hanoi – бэлэг дурсгал, тавилга, гэр ахуйн бараа, Intimex Supermarket – хүнс, Hang Gai Street – хүрэм, костюм захиалгаар хийдэг, Hang Dau Street -  гутал, Hang Bac Street – алт, мөнгөн эдлэл. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ДОЛООДУГААР ӨДӨР. ХАЛОНГ ДАЛАЙН БУЛАН
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/



НАЙМДУГААР ӨДӨР. ХАНОЙ – БАНГКОК. БАНГКОК - УЛААНБААТАР 
Өглөөний цайны дараа бид Бангкок хотыг зорин ниснэ. Бангкокт газардаад Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Орой нь бид Робинсон худалдааны төвд очиж оройн хоол идэнгээ хүүхдүүдэд өгөх чихэр жимс авна. Бид Бангкокын нисэх онгоцны буудал Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг 22:55 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Чингис хаан нисэх онгоцны буудалд 06:05 цагт газардана. /өглөөний цай/


Аяллын үнэд орсон зүйлс: Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 3 одтой зочид буудал, Ханойд 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар, Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкок - Ханой - Бангкок нислэгийн тийз
Аяллын үнэд ороогүй зүйлс: утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.