ГУРВАН S 9 ӨДӨР БЭЭЖИНГЭЭР ДАМЖИН ЯВАХ ХЯМД ХУВИЛБАР

Тайландын Бангкок хот болон Патая далайн эргийн аялал
 

Аялагч: Танайх хир найдвартай вэ?

Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 

Аялагч: Танай давуу тал? 
Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.


- Тайландын хамгийн олон үзмэртэй аялал
- Хамгийн боломжийн үнэтэй аялал


“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.” Аялагч Мэргэнсанаа, Практикал Даатгал ХХК

Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.
 
Аяллын чиглэл: Улаанбаатар - Замын-Үүд - Эрээн - Бээжин - Бангкок - Паттая - Бээжин - Эрээн
Хугацаа: 9 өдөр

Аяллын үнэ, нөхцөл:      2,400,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,300,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ: 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.


Гэрэл зураг:     БангкокПатая
Бичлэг:     Бангкок - Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордонТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Сиам ПарктТайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуурБангкокын Сиам ПарктБангкокын Сиам Паркын усан сандТайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйдТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнөТайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэлТайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуурТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаасБангкок хотын их үдийн үзэмж өндрөөсТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харахШөнийн БангкокБангкокын энгийн нэгэн гудамжБангкокын Дрийм Ворлд парктПатая - Mатрын тоглолт, Барын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ#Тайланд улс, #Патая хот, Шрирача барын хүрээлэн. #Заан унавТайланд улс, Паттая хот. Шрирача барын хүрээлэн: заан унасан ньТайланд улс. Патая хот. Шүрэн арал. Далайн гүний алхалтТайланд улс, Паттая хот, Усны МотоциклТайланд улс, Паттая хот, beachТайланд улс, Паттая хот. Үдэш задгай таксигаар зугаалав. , Тайланд улс, Паттая хот. Шүрэн арал: тунгалаг усТайланд улс. Паттая хот. Шүрэн арал: салхитай өдөрТай БоксПаттая хот. "Итгэ Эсвэл Боль" төвдПаттаягийн Шоппинг Моллийн Үүдний Хүн Баримал

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 

 
УДААХ ӨДӨР. ЭРЭЭН - БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – БАНГКОК
Бээжинд шөнө газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Өглөө нь Бээжингээс Бангкок хот руу ниснэ. Бангкокт газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. 
 
ДӨТГӨӨР ӨДӨР. БАНГКОК ХОТ. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

ТАВДУГААР ӨДӨР. БАНГКОК – ПАТТАЯ. Хөдөө аж ахуй. 
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Шрирача Бар (Sriracha Tiger Zoo) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Та өнөөдөр заан унаж эсвэл хушуугаар нь өргүүлж зургаа авахуулж болно. Зааны сагсан бөмбөг, зааны диско бүжиг зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ нэг бөхт тэмээ, африкийн гөрөөс, хилэнцэт аалз зэрэг бусад амьтдын ертөнцөөр аялна. Мөн аялагч та барын тоглолт үзэх ба бартай зургаа авахуулж, барын бамбар өргөмөл хүүтэй мэгж, тоорой охинтой бар зэргийг үзнэ. Бас уяа сойлго нь таарсан хурдан гахайн уралдаан үзэж гайхна. Авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзээд өдрийн хоолоо иднэ. Цэсэнд матрын махан шорлог! Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийгээд буудалдаа хүргүүлэн амарна. Дараа нь бид матар, могой, сувдан загасан эдлэлийн дэлгүүрээр зочилж Тайландын нэрийн хуудас болсон арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан худалдаа наймаа хийнэ. Оройн хоол маань орос үндэсний хоол байна. Дараа нь Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Цэнтрал Фестивал (Central Festival) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

 
ЗУРГААДУГААР ӨДӨР. ПАТТАЯ ХОТ. Шүрэн арал. 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, далайн морь зэргийг тохирох сүмсэнд нь дүрж загасны ясны шөл ууна. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоол бол жинхэнэ Тайланд гал тогооны хоол байх ба энгийн Тайчуудын иддэг хоолыг амталж үзнэ. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 
ДОЛООДУГААР ӨДӨР. ПАТТАЯ – БАНГКОК. Сиам Усан Парк. БАНГКОК - БЭЭЖИН 
Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно. Орой нь бид Робинсон худалдааны төвд очиж оройн хоол идэнгээ хүүхдүүдэд өгөх чихэр жимс авна. Үдэш бид Суварнабумд хүргүүлж хил гарч Бээжин хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. /өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол/

НАЙМДУГААР ӨДӨР. БЭЭЖИН-ЭРЭЭН
Үдэш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Нэг цаг гаруй нисээд эрээнд онгоц газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна. 


ЕСДҮГЭЭР ӨДӨР. ЭРЭЭН - ЗАМЫН-ҮҮД - УЛААНБААТАР
Хил гараад Улаанбаатар руу явна.

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар - Замын-Үүд галт тэрэг тээвэр, Эрээн - Бээжин - Эрээн нислэг, Бээжин – Хонг Конг - Бангкок – Хонг Конг - Бээжин нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, Бээжин зочид буудал, Эрээн зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Эрээн - Замын-Үүд хил гарах, Замын-Үүд - Улаанбаатар тээвэр, Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.