САХИУСАН ТЭНГЭРҮҮДИЙН ХОТ

Тайланд улсын Бангкок хотын нэг өдрийн танилцах аялал

Аялагч: Танайх хир найдвартай вэ?
Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 

Аялагч: Танай давуу тал? 
Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.


- Хамгийн чухал үзмэрүүдийг багтаасан
- Өдрийн хоол, оройн хоол үнэд орсон

“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.” Аялагч Мэргэнсанаа, Практикал Даатгал ХХК

Тайланд улсын Бангкок хотын нэг өдрийн аяллаар та тус хотын хамгийн шилдэг газруудыг үзэж хотын дундуур урсах ээж мөрнөөр завиар явж нэг өдрийг мартагдашгүйгээр өнгөрүүлэх болно. Монгол хөтөч орчуулагч таньд үйлчлэх ба үнэнд бүх зүйлс орсон. 
 
Аяллын чиглэл: Бангкок хот
Хугацаа: 8 цаг

Аяллын үнэ, нөхцөл:      240,000 төгрөг/хүний
Хүүхдийн үнэ: 2 -3 - аас доош насны хүүхэд - үнэгүй
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд - 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Гэрэл зураг: Бангкок
Бичлэг: Бангкок - Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордонТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Сиам ПарктТайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуурБангкокын Сиам ПарктБангкокын Сиам Паркын усан сандТайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйдТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнөТайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэлТайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуурТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаасБангкок хотын их үдийн үзэмж өндрөөсТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харахШөнийн БангкокБангкокын энгийн нэгэн гудамжБангкокын Дрийм Ворлд паркт

УДААХ ӨДӨР.  БАНГКОК ХОТ. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Оройн хоол бол жинхэнэ Тайланд гал тогооны хоол байх ба энгийн Тайчуудын иддэг хоолыг амталж үзнэ. /өдрийн хоол, оройн хоол/ 

Аяллын үнэд орсон зүйлс: аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. 
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ - БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.