Та манай гарчигийг хараад Америкийн Нэгдсэн Улсын тухай бичсэн байна гэж бодож болох юм. Гэвч бид энэ удаа Азийн Нэгдсэн Улс буюу Малайзи орны тухай тэр дундаа угсаатны бүтцийнх нь талаар таны мэдлэгт дусал нэмэхийг хүссэн юм.
Малайзи бол олон үндэстэний орон юм. Хамгийн сүүлийн мэдээгээр 2007 оны 2-р сарын байдлаар Малайзийн нийт хүн ам 26.6 сая ба үүнээс 62% нь Малайчууд, 24% Хятад, 8%-ийг Энэтхэгчүүд бүрдүүлдэг ба бусад жижиг үндэстэнүүд ч зохих хувийг эзэлдэг байна.
Хамгийн том бүрдүүлэгч олонх болох Малайчууд араб угсааныхан бөгөөд малай хэлээр ярилцаж, лалын шашин шүтэж, улс төрд голлох байр суурь эзэлдэг. Түүхэндээ Малайчууд санскрит бичигтэй байжээ.
Буддын болон Тао шашинтай Малайзийн хятад үндэстэн Мандарин, Хоккин, Кантоны, Хакка зэрэг олон аялгатай хятад хэлээрээ өөр хоорондоо ярилцдаг. Хятадууд Малайзийн худалдаа, бизнесийн салбарт голлон давамгайлсаар иржээ.
Малайзийн Энэтхэгүүд бол Хиндү үндэстэн бөгөөд өмнөд энэтхэгээс ирцгээсэн байна. Тэдгээрийн ярилцдаг хэл нь Тамил хэл бөгөөд тэд баруун эргээр голлон амьдарч суурьшжээ. Дунд болон дундаас дээж төвшиний амьдралтай Энэтхэгчүүд англи хэлээр өөр хоорондоо ихэвчлэн ярилцдаг байна. Олонх Энэтхэгчүүд Британы колончлолын үед ажиллах хүчний зорилгоор Малайзид ирцгээжээ.
Уугуул үндэстэнүүдээс хамгийн олуулаа болох Ибан хэмээн нэрлэгддэг ард түмэн нь 600 мянгад хүрдэг. Тэдний дундаас соёл иргэншил, хотын амьдарлыг сонгох хүмүүс байх боловч ширэнгэн ойдоо уламжлалт амьдарлынхаа хэв маягаар Ражанг, Лупар голуудын дагуу нутаглан амьдарсаар байна. Мөн түүнчлэн Бидаючууд, Кадазанчууд ч гэж байдаг ба тэд ч мөн адил өөрсдийн уламжлалт амьдарлын хэв маягаар амьдаран суудаг байна. Мөн түүнчлэн уугуул бус үндэсний цөөнхүүд гэж байх ба тэдгээр нь колончлолын их эрин үед ирсэн европ соёлтой фермэрүүд юм. Тэдгээрийн Евроазичууд гэх ба Евроазичуудыг цөөн тооны Папа Христ гэж нэрлэгддэг Португали Малайчуудын эрлийз удам португали хэлээр ярилцагчид бүрдүүлдэг байна. Мөн түүнчлэн Филиппин, Испаниийн эрлийзүүд Саба мужид амьдардаг байна. Кампучи болон Вьетнамчууд голчуу Буддын шашны улааны урсгалыг шүтдэг байна.
Малайзийн үндэсний хөгжим нь Хятад болон Лалын соёл, хөгжмийн нөлөөлөлөөр онцлог байдлаар хөгжжээ. Хөгжим аялгуу бишгүүрт хөгжимд үндэслэгддэг ба олон тооны бөмбөр, чавхдаст хөгжмийн аялгуунд тулгуурлагддаг. Энэ орны толгой эргэм олон хэлээр ярилцагч олон үндэстэн ястануудтай адилхан Тай, Хятад, Лал, Португали бүжгүүдийн хөдөлгөөн хэмнэлийг өөртөө агуулсан цоглог ритмттэй байдаг. Энэ орны далбаа нь өөр нэгэн тивийн олон үндэстүүдээс бүрдсэн улсын далбаатай адилхан байдаг ба дорно дахины бэлгэдлийн шар өнгөтэй сар одтой байдгаараа л ялгагддаг.