Индонизийн Бали Арлын Амралтын Аялал /Бээжин хотоор дамжин аялах/
2018 Улирал
АЯЛЛЫН ОНЦЛОГ:
- Бали арлын аяллын 2 удаагийн хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон хөтөлбөр
- Хамгийн боломжийн үнэтэй аялал
- Малайзийн Куала Лампур хотыг үзэх завшаан
- Бээжин хот орж ажил амжуулах боломжтой
2017 оны грүпп аялал Балигийн Батуан хийдийн гол тахилгын өмнө
Манай энэ аялал газраар явж Бээжин хотод очоод тэндээсээ Малайзийн Куала Лампур хотоор дамжин нисэж Бали аралд очино. Замдаа Малайз улсын нийслэл Куала Лампур хоттой танилцах боломжтой. Бали хэмээх энэ арал хорвоогийн хүмүүсийн дунд халуун орны гоёмсог байгаль, уугин буй галт уул, Балинез үндэстний өвөрмөц сонин соёл иргэншил, амралт зугаалга болон наран шарлагын газрууд, найрсаг зан, үзэсгэлэнт охидоороо алдартай билээ. Таныг ч бас хорвоогийн нэгэн диваажин болох Бали аралтай танилцаж тэнгисийн хөвөөнд торгон элсэн дээр нь тухлан жаргах наранг харж баясна гэдэгт итгэлтэй байна. Манай аялалын товчоо нь Эрхэм Аялагч таныг үзэсгэлэнт Бали арлаар хийх сонирхолтой аялалдаа урьж байна.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Бээжин – Куала Лампур – Дэнпасар (Бали) – Куала Лампур – Бээжин – Улаанбаатар
Хугацаа: 10 өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл: | 2,900,000 төгрөг/хүний (10-14 аялагч) |
2,800,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч) | |
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө | |
Хүүхдийн үнэ: | 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө. 2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө. 4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт 6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт 13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт |
Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.
: энд дар
: Тегенунган хүрхрээ, Батуан сүм, Убуд нутаг. Батуан сүм. Яст мэлхийт бяцхан цөөрөм, Улувату сүмийн орчин, Балигийн бацаанууд, Легиан далайн эрэг, Легиан далайн эрэг. 2 – р хэсэг, Легиан дүүрэг. Энгийн нэгэн зочид буудал, Легиан дүүрэг. Энгийн гудамж, Легиан дүүрэг. Шөнийн амьдрал, Семиняк далайн эрэг, Семиняк далайн эрэг. 2-р хэсэг, Кута дүүрэг. 1 – р хэсэг, Кута дүүрэг. 2 – р хэсэг, Убуд нутаг. Онц сонин юмгүй дээ, Убуд нутаг. Цагаан будааны талбай, Улувату сүм. Хулгайч сармагчингууд, Санур далайн эрэг. 1 – р хэсэг, Санур далайн эрэг. 2 – р хэсэг, Санур далайн эрэг. 3 – р хэсэг, Санур далайн эрэг. 4 – р хэсэг. Гоё өдөр, Улувату сүм. Хулгайч сармагчингууд, Убуд нутаг. Сармагчины ой. 1 – р хэсэг, Убуд нутаг. Сармагчины ой. 2 – р хэсэг
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино.
УДААХ ӨДӨР. ЭРЭЭН – БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.
ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – КУАЛА ЛАМПУР – БАЛИ.
Капиталд олон улсын буудалд хэсэг амарсны дараа дараагийн нислэгээр Куала Лумпур хотын зүг ниснэ. Куала Лумпур хотод бид тодорхой хугацаараар завсарлах тул өдрийн хоолоо тус хотод идээд алдарт Петронас цамхагийн доор зургаа авахуулна. Оройн нислэгээр Индонизи улсыг зорино. Балигийн онгоцны буудал Нгурай Рай-д газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна. (өдөр, оройн хоол)
ДӨТГӨӨР ӨДӨР. ДАЛАЙН ЭРГИЙН УСАН БАССЕЙН. КУТА ЛЕГИАН ДАЛАЙН ЭРЭГ.
Эртний нүүдэлчидийн удам эрхэм Аялагч та энэ өдөр Энэтхэгийн далайн эрэг хөвөөнд тухлан саатаж тэнгэрийн наранд ээгдэн тэнгисийн салхинд илбүүлэн, ертөнцийн диваажин Балигийн торгон элсэн дээр хөлбөрөн алд биеийнхээ алжаал юугаан тайлан амарч цэнгэх буй за. Өдрийн хоолны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Легианд амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Оройн хоолны дараа Балигийн Зайсан дүүрэгт байрлах Бали Бийч Цэнтэр тансаг худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийнэ. (өглөө, өдөр, оройн хоол)
ТАВДУГААР ӨДӨР. ЛЕМБОНГАН АРЛЫН АЯЛАЛ.
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Лембонган хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лембонган арал руу далайн завь онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Бали арал руу буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна. (өглөө, өдөр, оройн хоол)
ЗУРГААДУГААР ӨДӨР . УБУД НУТАГ.
Өглөөний цайгаа уугаад бид Бали арлын гүний нутгийг зорино. Эхний үзмэр халуун орны ширэнгэн ойн хүрхрээ. Усны хувцастай хүрхрээн усанд орж устай хүчээ үзнэ. Хинду шашны эртний сүмтэй танилцана. Сармагчины ойгоор аялна. Мань сармагчингууд сайн хулгайч гэдгийг санах хэрэгтэй. Дараа нь цагаан будааны шаталсан талбайгаар аялна. Нэмэлт бусад зүйлсийг аяллын явцад үзээд орой нь Убуд сууринд буудалдаа бууж амарна. Оройн хоолны дараа гар урлалаараа алдартай нутгийнхны дэлгүүрүүдээр Аялалын тань замд нутгийн алт мөнгөний дархчуулын Силук тосгон, зураач урчуудын Убуд тосгон, модон сийлбэр мужаануудын Мас тосгод орших бөгөөд урчуудын мухлагаар дайрч ур хийцийг үзэж сонирхохын сацуу өөрт таалагдсан ямар нэгэн бүтээлд үнэ хаялцах мөч юм. (өглөө, өдөр, оройн хоол)
ДОЛООДУГААР ӨДӨР . ХУДАЛДАА НАЙМАА.
Өглөөний цайны дараа бид Балигийн худалдаа наймааны дүүрэг болох Легиан руугаа хөдлөнө. Өнөөдөр Шоппинг хийж өнгөрөөнө. Бали бол шоппингийн арвин нөөцтэй газаар. Манай будлаас чулуу шидэх зайд байх Бийч Вок шоппинг молл болон түүнийг тойрсон жижиг худалдааны гудмууд таныг хүлээж байна. (өглөөний цай)
НАЙМДУГААР ӨДӨР . ЧӨЛӨӨТ ЦАГ БОЛОН БУЦАХ.
Үдээс өмнө чөлөөт цаг ба та бүхэн өөрсдийн сонирхолоор цагийг өнгөрүүлэх боломжтой. Үдээс хойш Нгурай Рай-д хүргүүлж хил гарч Малайз улсын Куала Лумпурийн зүг онгоцоор хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. (өглөөний цай)
ЁСДҮГЭЭР ӨДӨР. БЭЭЖИН-ЭРЭЭН
Үдээс хойш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна.
АРАВДУГААР ӨДӨР. ЭРЭЭН-УЛААНБААТАР
Өглөө бид хил гарч нийтийн тээврээр Улаанбаатар хотод ирж аялал өндөрлөнө.
Аяллын үнэд орсон зүйлс: Бээжин – Куала Лумпур – Дэнпасар – Куала Лумпур – Бээжин нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Лембонган болон Убуд 3 одтой зочид буудал, Лигиан 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. массаж.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.