Тайланд улсын нийслэл сахиусан тэнгэрүүдийн хот хэмээгддэг Бангкок хотын тухай

Бангкок нь Тайландын хамгийн том хот ба өмнөх нийслэл Аюуттай хотыг бирмчүүдэд сүйтгэгдсэний дараа 1768 оноос нийслэл болсон. Тайланд хэлээр “Крунг Тхеп” гэж дууддаг. Орчуулга нь “Сахиусан тэнгэрүүдийн хот” гэсэн утгатай үг.  Орчин үеийн хөгжилтэй хөл нийлэн яваа хэрнээ, эрт үеийн соёл, өв уламжлалаа хүндэтгэдэг Тайландын ард түмнийг илтгэн харуулсан газар Бангкокоос өөр байхгүй гэж хэлж болно. Энд маш олон тооны буддын сvм хийд (2000 гаруй), хєшєє дурсгал яг тэр эх хувилбараараа хадгалаастай байдаг. Тайландын нийслэл  Банг¬кок хотын хөгжил 1997 оноос хойш эрчимтэй хөгжих шатандаа орж Азийн хамгийн их хөл хөдөлгөөн¬тэй, хүн ам нягт суурьшсан хотын нэг болжээ



Хэрвээ ямар нэгэн хэмжээгээр худалдаа хийхээр болбол хотын Чайна-таун, Сиам Сквер, Силом болон Пратунам хэмээх дvvргvvдийг зориорой. Бангкокийн хамгийн хvн олонтой захад ням гарагийн Чатучак тооцогддог.



Зарим үзүүлэлтүүд:

Хүн ам: 9 сая

Цагийн бүс: 7

Утасны код: 66-2

Онгоцны буудал: Суварнабуми, Муеан

Вэб сайт: http://city.bangkok.go.th



Тайланд улс 1980 – 1990 оны Азийн эдийн засгийн өсөлт тэсрэлтийн үр дүнд дэлхийн томоохон компаниуд өөрсдийн оффисеуудаа Бангкокт нээж эхэлжээ. Үүний үр дүнд бүс нутгийн эдийн засаг, санхүү, соёл урлагийн тов болсон. 2009 оны байдлаар тус хот Сингапурын дараа орох хамгийн өндөр амжиргааны өртөгтэй Зүүн Өмнөд Азийн хот болжээ. Их Ордон, Ват По сүм зэрэг түүхийн үнэт үзмэрүүд болон улаан дэнлүүний гудам зэргээрээ жилдээ 11 сая жуулчин хүлээн авч байгаа нь Парис, Лондоны дараа орох үзүүлэлт юм.

 

Түүхий хувьд: 1350-1767 оны хооронд оршин тогтнож байсан Аюуттай эзэнт улсын үед тус хот нь загасчдын жижиг тосгон боомт байжээ. 1767 онд шинээр үүсэн бий болсон Бирмийн эзэнт улсын хаан эзэн хаан Таксин нийслэлийг нүүлгэж Чоа Прая мөрний зүүн талд Тунбури хэмээх нэртэйгээр байгуулжээ. 1782 онд Рама 1 хаан нийслэлийг голын баруун талд Бангкок руу нүүлгэж нэрийг албан ёсоор Сахиусан тэнгэрүүдийн хот болгож өөрчилжээ. Төрийн албан ёсны нэр нь сонирхол татдаг. Krung-dēvamahānagara amararatanakosindra mahindrāyudhyā mahātilakabhava navaratanarājadhānī purīramya uttamarājanivēsana mahāsthāna amaravimāna avatārasthitya shakrasdattiya vishnukarmaprasiddhi гэж нэрлэдэг. Үүнийг орчуулбал: Сахиусан тэнгэрүүдийн хот, аугаа хот, үүрд мөнхийн хаш хот, Индра бурханы халдашгүй хот, ёсөн эрдэнээр чимэглэгдсэн ёртөнцийн хот, аз жаргалын хот, бурхад залрах тэнгэрийн өргөө, хааны ордон оршсон Вишнукарма бүтээсэн Индра бурханы өгсөн бэлэг. Энэхүү нэр нь дэлхийн хамгийн урт нэрээр Гиннесийн номонд бичигджээ.

 

Засаг захиргааны хувьд Бангкок хот нь 2 онцгой эрх бүхий нөгөө нэг нь Патая хоттой адил өөрсдийн хотын даргаа өөрсдөө сонгодог Тайландын 75 бүс нутгаас ялгаатай засаг захиргааны онцгой нэгж юм. Бангкок нь 50 дүүрэгтэй. Дүүргийн засаг даргаа хотын захирагч томилдог. Дүүргүүд 169 хороонд хуваагддаг. Тамга нь Индра бурхан заан дүрст домгийн амьтан болох эриваныг үүлээр эмээллэж унасан байдалтай байдаг.

 

Цаг агаарын хувьд халуун орын чийглэг бүсэд байдаг. Жилийн дундаж агаарын хэм 25 грудас. Хамгийн их халсан нь 1983 оны 5 сард 41 градус хүрё байсан бол хүйтэн нь 1955 оны нэг сард 10 градус.

ӨмнөхПүкет – Андаманы сувд
ДараахьПатая – Шоу ертөнц