Аяллын чиглэл: Улаанбаатар – Бээжин – Дубай

Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: 3/29, 4/11, 4/25

Улаанбаатар хотоос өдөр 11:50 цагийн нислэгээр Бээжингээр дамжин АНЭУ -н Дубай хотыг зорин ниснэ. Дубай
хотод буугаад хил гаалиар нэвтэрсний дараагаар орон нутгийн хөтөч болон жолооч тосно. Дараа нь зочид
буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайны дараа манай гарагийн хамгийн хурдацтай хөгжиж буй Дубай хотынхоо аялалд гарна. Дэлхийд цор
ганц 7 одтой буудал / Burj Al Arab/, Эртний хотын загвар бүхий худалдааны гудамж Мадинат Жумейра , Палм
Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал зэргээр зочлоно. Өдрийн хоолны дараа дэлхийн
хамгийн өндөр барилга Burj Khalifa-ын ажиглалтын тавцан 124 давхарт гарч, хотын ерөнхий байдлыг толидон
харахын зэрэгцээ Дубайн өнгө гэрлийн уусал, хөгжим айзамт усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно. Мөн
Дубай Малл-р худалдаа хийх боломжтой.

Өглөөний цайгаа уугаад үд хүртэл чөлөөт цагтай. АНЭУ-ын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй
дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах элсэн манхан дээгүүр Ланд
200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдартай бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн
дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай
үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

Өглөөний цайны дараа Дубай хотын Вайлд Вади паркт тоглож, төрөл бүрийн тоглоомоор тоглон, хиймэл
давалгаанд цохиулан, наранд биеэ шаран өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Орой нь улсын соёлыг нэгтгэсэн гайхалтай
Глобал Виллаж тосгоноор зугаална.

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой.

Өглөөний цайны дараа Абу Даби хот руу хөдөлнө. Абу Даби хотод Алдарт Шэйх Заедын сүм, Каср Ал Ватан Эзэн
хааны ордон үзнэ. Дараа нь Дубай хотын зүг хөдөлнө. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явна.
Шөнийн 01:15 цагийн нислэгээр Дубайгаас Бээжингийн чиглэлд ниснэ.

Өдрийн 12:45д Бээжин хотод ирээд хил гааль нэвтэрсэний Жой сити худалдааны төвийн зүг хөдөлнө. Дараа нь
Олон улсад алдартай “Team lab” өвөрмөц, сэтгэл хөдөлгөм музейг үзэж сонирхоно. Энэ нь Хятадын нийслэлд
байрладаг ба TeamLab Massless музей нь ойролцоогоор 10,000 метр квадрат талбай, 11 метр өндөр таазыг
ашиглан тасралтгүй хувиран өөрчлөгддөг интерактив орчныг бүрдүүлсэнээрээ онцлогтой. Сансар огторгуйд хөвөх
адил харагддаг, үүл мэт өнгөөр гэрэлтэх, нийт 40 бүтээлийг энд танилцуулжээ. Дижитал технологийн ачаар хүний
мэдрэмж материаллаг ертөнцөөс бүрэн чөлөөлөгдөх бөгөөд үзэгч урлагийн бүтээлүүдэд хүссэнээрээ хүрч бүрэн
уусах боломжтой гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

Өглөөний 08:35 цагийн нислэгээр Гандирсын хот Дубайгаар хийсэн аяллын дурсамжаа өвөртлөн Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниснэ.

Аяллын үнэ

Том хүн (10 наснаас дээш): 4,990,000 төгрөг 6,290,000₮ /Ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/: 4,890,000₮ /Зочид буудалд ортой/
4,590,000₮ /Зочид буудалд оргүй/

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • УБ-Бээжин-Дубай-УБ 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийз
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөч унааны зардал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • АНЭУ-н жуулчны татвар /35.000₮/
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Төрсөн хүүхэд биш бол заавал итгэмжлэхтэй байх.    

Өдрийн 12цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч буудлын гадаанаас хил гарах автобус ирж авснаар аялал дуусна.

ӨмнөхХятадын аялал: ЖАНЖИАЖЭ АВАТАР, ТЭНГЭРИЙН ХААЛГА шууд нислэгтэй аялал (8 өдөр)
ДараахьХятадын аялал: БЭЭЖИН хотын аялал (5 өдөр) МИАТ хуваарьт нислэг