– Монголд Байгаа Боракай Арлын Хамгийн Олон Үзмэртэй Аялал
– Хамгийн Боломжийн Үнэтэй Аялал

АНУ-ын хамгийн том аялал жуулчлалын сайт болох Трэвэл энд Лэйзур –аас дэлхийн шилдэг 10 хамгийн сайхан халуун орны амралтын арлуудыг шалгаруулсан санал асуулгыг аялагч, судлаачид, бүх нийтийг хамруулан явуулжээ. Оролцогчид Ази тивээс 2 арал нэрлэсний нэг нь энэхүү Боракай хэмээх арал юм. Иймэрхүү шалгаруулалт олон байдаг ба тус арал заавал багтсан байдаг. Дээр нь Филиппин улсад аялахад виз шаардагдахгүй нь Монголчууд бидэнд Номхон далайн энэхүү үзэсгэлэнтэй аралд амрах боломжыг нээж өгч байгаа юм. 

Аялалын чиглэл: Улаанбаатар – Хонг Конг – Манила – Катиклан – Боракай – Катиклан – Хонг Конг – Улаанбаатар 
Хугацаа: 8өдөр/7шөнө
Аялалын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 15 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав) 
Аялалын үнэ, нөхцөл: 1600 ам.доллар/хүний 
12-14 насны хүүхэд – 10% хөнгөлөлт
7-12 насны хүүхэд – 30% хөнгөлөлт
2-6 насны хүүхэд – 40% хөнгөлөлт
2 доош насны хүүхэд – үнэгүй (Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 100 ам.доллар нэмж төлнө.
Facebook гэрэл зургууд:энд дарна уу…

ЭХНИЙ ӨДӨР.  УЛААНБААТАР – ХОНГ КОНГ – МАНИЛА   
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг нисэх онгоцны  буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа  Кореан Эйр компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог зална. Аялагч таны эхний түр саатан зогсох  зогсоол Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал Чек Лап Кок (Chek Lap Kok)-т газардана. Дараа  дахин онгоцондоо сууж  Филиппин улсын нийслэл Манила (Manila) хотыг зорин ниснэ. Бид Манилын олон улсын нисэх буудал Ниной Акуино (Ninoy Aquino) -д газардана. Дараа нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна. 

УДААХ ӨДӨР. МАНИЛА /Хотын Аялал/ – КАТИКЛАН – БОРАКАЙ
Өглөөний цайны дараа бид Филлипин улсын нийслэл Манилатай танилцах хотын аялалаа эхэлнэ. Өдрийн хоолны дараа бид Ниной Акуинод хүргүүлэн дахин онгоцонд сууж 1 цаг нисээд Катиклан (Caticlan)-д газардана. Бидний нэрлэж жаншсанаар шаахай хэмээх гурван дугуйт таксинд суун Боракай арал руу хүргэдэг завьнуудын зогсоол руу хүргүүлнэ. Завиндаа суун Борокай арлын завины зогсоол руу хүргүүлэн дахин шаахайндаа суун зочид буудалдаа хүргүүлнэ. Оройн хоолоо идсэний дараа бид Боракай арлын алдарт “цасан” цагаан элст “Хэсэг1” (Section1) хэмээх сонин нэртэй далайн эрэгт очин алдарт далайн усыг нар буцалган шингэхийг үзнэ. Дараа нь бид арлын өвөрмөц шөнийн амьдралтай танилцан үүргийн худалдаа хийж болно. Буудалдаа хүргүүлэн амарна.  /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ГУТГААР ӨДӨР. БОРАКАЙ АРАЛ. /Чөлөөт өдөр/
Чөлөөт өдөр. Өнөөдөр та Азийн дэс хоёрдугаар тааламжтай далайн эрэгт бие шаран амрах болно.  /өглөөний цай, оройн хоол/
ДӨТГӨӨР ӨДӨР. БОРАКАЙ АРАЛ. /Тосгоны аялал, ширэнгэн ойн явган аялал, цагаан будааны талбай, каяак завиар аялах, хүрхрээ өөд авирах, Филлипин ардын тосгонд зочилох, халуун баннанд орох/
Өглөөний цайгаа уусны дараа Аялаажав нь зүрх дэлсүүлсэн үйл явдал, гайхамшигтай хоол, өдрийг адал явдал, зугаатай өнгөрүүлье гэвэл “Тосгоны амьдрал” аялалыг  таньд санал болгоно. Бидэнд ширэнгэн ойн бяцхан явган аялал, цагаан будааны талбайнууд, Индиан Жонс маягийн гүүрнүүд, үзэсгэлэнтэй хүрхрээнд авирах зэрэг сонирхолтой зүйлс үдээс өмнө өдрийн хоолноос өмнө байгаа.  Дараа нь бид голын бартаа саадыг каяак завиар уран жолоодлого, багийн ажиллагаагаар давах ёстой болох ба дараа нь эгэл жир Филлипин ардын тосгонд зочилох, задгай халуун баннанд орж хүйтэн пиво ууна. Орой нь буудалдаа хүргүүлэн амарна.  /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ТАВДУГААР ӨДӨР. БОРАКАЙ АРАЛ. /Чөлөөт өдөр/
Өглөөний цайны дараа бид бүлгийн хурал хийн өнөөдөр юу хийхээ тогтоно. Хитэгт амарч тухлан хэвтэж болох торон шалтай, хос хөвөгч завьтай дарвуулт завиар задгай далайд гарч, наранд борлосон, чийрэг далайчин ахмадын удирдлаганд суралцаж болно. Эсвэл далайн шүхрээс чирэгдэн тавцан дээр гулгаж болно. Хясаанаас доош үсрэх ч боломжтой. Эдгээр бүх зүйлс бүгд аюулгүй найдвартай зүйлс байдаг.  /өглөөний цай/
ЗУРГААДУГААР ӨДӨР. БОРАКАЙ /Шилэн ёроолтой завиар аялах/ – КАТИКЛАН – МАНИЛА  
Өглөөний цайны дараа бид шилэн ёроолтой завиар Боракай арлын ойр орчимд байх бүлэг шүрэн арлуудаар аялж шүрэн арлын усан доорх амьдралыг дээрээс нь харна.  Харин одоо Аялагч та ачаа тээшээ баглан, адал явдлаа цэглэн  эх орны зүг хөлгийн жолоог залах цаг тань болжээ. Эх орноо зорих аялал маань  Манилагийн нисэх буудлыг чиглэн ниссэнээр эхлэх бөгөөд Манилад зочид буудалдаа хүргүүлэн оройн хоолоо идсэний дараа чөлөөт цаг байна.   /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ДОЛООДУГААР ӨДӨР.  МАНИЛА – ХОНГ КОНГ ХОТ /Shopping/
Өглөөний цайны дараа бид Хонг Конг хотыг зорин нисэх болно. Хонг Конгод ирээд зочид буудалдаа буусны дараа бид өнөөдөр бүтэн өдөржингөө Шоппинг хийж өнгөрөөнө. Хонг Конг бол шоппингийн диваажин. Бид . Вьетнам аялалын тусгай оройн хоол, зоогний дараа Ханойд ирээд бидэнд чөлөөт цаг гарах ба группээрээ зөвлөлдөж байгаад өөрсдийн сонирхосон зүйлсээ фракц, фракцаараа хийж оролдож үзэх боломжтой.  /өглөөний цай, өдрийн хоол/
НАЙМДУГААР ӨДӨР. ХОНГ КОНГ – УЛААНБААТАР 
Филлипин дэхь хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно. Ингээд Чингэс Хаан Олон Улсын нисэх буудалд газардаж урт аяныхаа дөрөөг мулталж  амар сайхандаа жаргана.  /өглөөний цай/
Аялалын үнэд орсон зүйлс:  Улаанбаатар – Хонг Конг – Манила – Катиклан – Манила – Хонг Конг – Улаанбаатар нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, 3 одтой зочид буудал зочид буудлын энгийн 2 ортой өрөө, аялалын тээвэр унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэр, үйлчилгээнүүдийн тасалбар

Аялалын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Анхаар: Ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж үнэ, хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орж болно.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ
БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО

ӨмнөхНОМХОН ДӨЛГӨӨН ДАЛАЙ 10 өдөр БЭЭЖИНгээр дамжин явах хямд хувилбар
ДараахьМАЛАККЫН ХООЛОЙД ТЭЭГЛЭВ (Бээжингээр)