– Монголд Байгаа Хонгконгийн Хамгийн Олон Үзмэртэй Аялал
– Хамгийн Боломжийн Үнэтэй аялал
Энэ удаагийн аялалаар Үлгэрийн ертөнц болох Дисней Лэнд, Орчин үеийн хамгийн шилдэг Далайн Паркаар аялж олон төрлийн хөгжөөнт үйл ажиллагаанд оролцон адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлэхээс гадна Хонг Конгийн бусад үзэсгэлэнт газрууд болох Голден Баухинэ, Хонг Конг Конвеншин, Цагтай асар, Цин Ша Соёлын ордон, Оддын өргөн чөлөө, Виктория боомт, Виктория оргилийг үзнэ. Товчхондоо хурдан бас сонирхолтой.
Аялалын чиглэл: | Улаанбаатар – Хонг Конг – Улаанбаатар /МИАТ шууд нислэг/ |
Хугацаа: | 4өдөр/3шөнө |
Аялалын бүрэлдэхүүн: | хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав) |
Үзэх зүйлсийн жагсаалт: | Голден Баухинэ, Хонг Конг Конвеншин Эксхибишин сентр, Цим Ша Цуй цагтай асар, Хонг Конгийн соёлын ордон, Виктория өндөрлөгт, Оддын өргөн чөлөө, Дисней лэнд, Монг кок худалдааны төв, Далайн Парк, Дэлгүүр хэсэх |
Үнэ: | 1,700,000 төг/хүний (10 -14 аялагч) 13-14 насны хүүхэд – 4% хөнгөлөлт 6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 20% хөнгөлөлт 4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт 2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө. 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө. Зочид буудлын өрөөнд ганцаар орвол: 150 ам.доллар нэмж төлнө. |
Хийсэн ажлууд: | Үзэх |
Facebook: | Очих |
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ. /Голден Баухинэ, Хонг Конг Конвеншин Эксхибишин сентр, Цим Ша Цуй цагтай асар, Хонг Конгийн соёлын ордон, Виктория өндөрлөгт, Оддын өргөн чөлөө/
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг 06:00 цагт нисэх онгоцны буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа 07:50 цагт Миат компаний ОМ297 нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Гонг Конгийн зүг залж 12:20-д Гонгконгийн нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар гарна. Эхлээд бид Хонг Конгийн эдийн засгийн хөгжилийн билэг тэмдэг болсон Цин Ма далайн гүүрийг үзэж сонирхож гэрэл зургаа авахуулна. Өдрийн хоолоо хятад ресторанд идээд Гонконгийн гайхамшигт газруудын нэг болох кино урлагийн “Оддын өргөн чөлөө”-өөр аялж та бидний сайн мэдэх Гонконгод төдийгүй дэлхийд алдаршсан одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө, Jackiе Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ болон Гонконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно.
Ингээд Гонконгийн аялал эхэлж жуулчидын хамгийн түрүүнд очдог Баухинэ цэцгээр нэрлэгдсэн төв талбай болох Голден Баухинэ (Golden Bauhinia Square) орж 6 м өндөр Баухинэ цэцгийн түүхтэй танилцаж мөн уран барилгын гайхамшигийг харуулсан Hong Kong Convention and Exhibition Centre – ийн дэргэд дурсгалын зургаа авахуулж дараа нь зэрэгцээ орших Цим Ша Цуй 1904 онд баригдсан эртний барууны хийцтэй цагтай асар хажууд нь байрлах Хонг Конгийн соёлын ордон 1989 онд баригдсан Азийн төдийгүй дэлхийд алдартай уран баримал бөгөөд дотроо Концертын танхим, Гранд театр, Студио театруудыг үзнэ. Үдээс хойш Хонконгийн хамгийн өндөр уул Виктория өндөрлөгт (Victoria Peak) гарч үзэсгэлэнт Гонгконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Мөн түүнчлэн Орой нь зочид буудалдаа амарна./өдрийн хоол, оройн хоол/
УДААХ ӨДӨР. ХОНГ КОНГ /Дисней лэнд, Виктория боомт, Монг кок худалдааны төв/
Өнөөдөр бид 2005 онд нээлтээ хийсэн жилд 5,2 сая хүн зочилдог алдарт Дисней лэндийн (Disney Land) гайхамшигт ертөнцөөр бүтэн өдөржингөө аялж олон төрлийн тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтайгаа хамт зургаа авахуулж мөн арслангийн тоглолт, дэггүй Стичийн (Stitch) сонирхолтой яриаг сонсон, хурдан галт тэргээр давхиж, адал явдлаар дүүрэн усан аялал, орон орны хүүхэлдэйн ертөнц, өөрөө жолоодон давхих машинаар зугаацахаас гадна хамгийн сүүлийн үеийн технологоор бүтсэн 4D киног үзэн үлгэрийн ертөнцөд очсон мэт болно. Мөн Виктория боомт орж хөлөг онгоцоор аялж үзэсгэлэнт шөнийн Гонгконгийн амьдралыг харах болно. Дараа нь Гонконгийн хамгийн том худалдааны район болох Мон кокт (Mong kok) чөлөөтэй худалдаа наймаа хийнэ. Орой нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол /
ГУТГААР ӨДӨР. ХОНГ КОНГ. /Далайн Парк, Дэлгүүр хэсэх/
Өглөөний цайны дараа бид дэлхийд алдартай долоон зугаа цэнгэлийн нэг газар болох Гонконгийн орчин үеийн хамгийн шилдэг Далайн Паркт (Ocean Park) очих ба тэнд та бүхэн далайн доорх олон төрлийн амьтадыг үзэж, галзуу хулганаар давхиж, өндрөөс унах гээд цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Мөн энд далайн ховор амьтан, шувуудыг үзэхээс гадна дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь та бүхэн дэлгүүрээр хэсэх болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ДӨТГӨӨР ӨДӨР. ХОНГ КОНГ – УЛААНБААТАР.
Өглөөний цайгаа уусны дараа бид хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж өдрийн 13:05 цагт Миатийн ОМ 298 нислэгээр Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно нисэх буудал явж нисэж 17:30-д Буянт -Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж аяллаа өндөрлөнө. /өглөөний цай/
Аялалын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Хонг Конг – Улаанбаатар нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, 3 одтой зочид буудлын 2 ортой энгийн өрөө, агааржуулагчтай аялалын автобус, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэрүүдийн нэвтрэх тасалбар
Аялалын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.
Анхаар:Онгоцны нислэг байдлаас шалтгаалан хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөж болно. Ам.долларын ханшны 50-иас дээш төгрөгний өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно.Хөтөлбөр дээрх цагууд тухайн орны цагийн бүсийн цагаар болно.