Малайзийн Куала Лампур хот, Лангкави арал + Тайландын Краби муж
АЯЛЛЫН ОНЦЛОГ:
- Олон удаагийн хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шилдэг хөтөлбөр
- Хамгийн боломжийн үнэтэй аялал – Та ийм үнэтэй ийм аяллын олж чадахгүй.
- Малайзийн Куала Лампур хотыг үзэх завшаан – Нэг аяллын үнээр 2 улсыг үзэх
- Бээжин хот орж ажил амжуулах боломжтой – Ажил хэрэгч нэгэнд таатай санал
Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Бээжин – Куала Лампур – Лангкави – Краби – Куала Лампур – Бээжин – Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар
Хугацаа: 10өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл: | 2,700,000 төгрөг/хүний (10-14 аялагч) |
2,650,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч) | |
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө | |
Хүүхдийн үнэ: | 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө. 2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө. 4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт 6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт 13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт |
Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.
Гэрэл зурган аялал:
Бичлэг:
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТРААС ХӨДЛӨХ.
Аялал Монголын төмөр замын Улаанбаатар өртөөнөөс эхэлнэ. 276 дугаар галт тэргэнд сууж 17:20 цагт Замын-Үүд хотыг зорино. Купендээ хононо.
УДААХ ӨДӨР. ХИЛ ГАРАХ. ЭРЭЭН – БЭЭЖИН.
Өглөө …. цагт Замын-Үүд хотод ирнэ. Монгол-Хятадын хил гарна. Эрээнд зочид буудалд амарна. Энэ үеэр та Эрээн хотод ажил амжуулах боломжтой. Үдэш …. цагт Эрээнээс Бээжин хүү ниснэ.
ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – КУАЛА ЛАМПУР. КУАЛА ЛАМПУР ХОТЫН АЯЛАЛ.
Бээжинд …. цагт газардана. Үргэлжлүүлэн …. цагийн нислэгээр Куала Лампур хотыг зорин ниснэ. Куала Лампур хотод газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Үдээс хойш бид хотын аялал хийнэ. Алдарт Петронис цамхагийн дор зургаа авахуулна. Хятад хорооллын захаар аялж үзнэ. Мөн Куала Лампурын хамгийн эртний зах төв захаар орж үзнэ. Зочид буудал: ….. /өдрийн хоол, оройн хоол/
ДӨТГӨӨР ӨДӨР. КУАЛА ЛАМПУР – ЛАНГКАВИ.
Өглөөний цайны дараа Куала Лампур хотоос Лангкави арал руу …. цагт хурдны галт тэргээр явна. Лангкави аралд …. цагт ирнэ. Дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Лангкавигийн хамгийн том захаар зочилно худалдаа наймаа хийж болно. Зочид буудал: ….. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ТАВДУГААР ӨДӨР: ЛАНГКАВИ АРАЛ. Олтриг арлуудын аялал
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан арлууд бүхий үзэсгэлэнт жижиг арлуудаар далайн хүрээлэн рүү завиар аялна. Шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн сонин тогтоцтой арлуудаар дээр амьдрах сармагчны вант улсыг үзнэ. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж аялна. Дуусаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Зочид буудал: ….. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ЗУРГААДУГААР ӨДӨР: ЛАНГКАВИ – КРАБИ
Өглөө нь усан онгоцоор Сатурн хот руу явна. Сатурн хотоос ХаТ Я хот руу автобусаар явна. Хат Я хотоос автобусаар Краби хот руу аялна. Орой нь зочид буудалдаа ирнэ. Чөлөөт цаг амралт. Зочид буудал: ….. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ДОЛООДУГААР ӨДӨР: КРАБИ далайн аялал
Өнөөдөр бид Краби эрэг болон арлуудаар нь аялна. Эхлээд бид мөнх ногоон модод, 3 талаараа цагаан элс эрэг, бүлээн тунгалаг устай Ралай хойгыг үзнэ. Дараа нь байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаа арал үзэсгэлэнт Хон арлууд далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд алдарт Пода- үзнэ. Зочид буудал: …… /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
НАЙМДУГААР ӨДӨР. КРАБИ
Чөлөөт өдөр. Бүт өдөржингөө амарч өнжинө. Зочид буудал: …… /өглөөний цай/
ЁСДҮГЭЭР ӨДӨР. КУАЛА ЛАМПУР ХОТ.
Краби хотоос Куала Лампур хот руу …. цагт ниснэ. Куала Лампур хотоос Бээжин хот руу …. цагт үргэлжлүүлэн ниснэ. /өглөөний цай/
АРАВДУГААР ӨДӨР. БЭЭЖИН-ЭРЭЭН
Бээжин хотод …. цагт газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна. Үдэш …. цагт Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Эрээн хотод …. цагт газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна.
АРВАННЭГДҮГЭЭР ӨДӨР. ЭРЭЭН-УЛААНБААТАР
Өглөө нь бид хил гарна. Замын-Үүд тосгоноос хувийн таксигаар Улаанбаатар хотод ирж аялал өндөрлөнө. Мөн галт тэргээр буцаж ирж болно.
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг тээвэр, Эрээн – Бээжин – Эрээн нислэг, Бээжин – Куала Лампур – Пүкет – Куала Лампур – Бээжин нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Пүкетэд 3 одтой зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.