Филиппины Сэбу арлын амралтын аялал

Аялагч: Танайх хир найдвартай вэ? Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 



Аялагч: Танай давуу тал?  Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.

Аяллын давуу тал: 

  • Филиппин улсын Сэбү арал болон түүний ойр орчмын газруудын хамгийн шилдэг хөтөлбөг
  • Хамгийн боломжийн үнэтэй аялал  – Та ийм үнэтэй ийм аяллын олж чадахгүй.
  • Бээжин хот орж ажил амжуулах боломжтой – Ажил хэрэгч нэгэнд таатай санал
  • Буцахдаа Эрээн хотоос хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ хямд авах боломжтой

​Аяллын сул тал: 

  • Олон нислэг дамжих тул явдал суудал ихтэй
  • Бээжингээр дамжин явах тул аяллын нийт өдрийн уртыг нэмэгдүүлдэг
  • Бага насны хүүхэд болон өндөр настай хүн тохиромжгүй. Залууст илүү тохиромжтой
  • Явдалдаа ядрах магадлалтай

7718 арлаас бүрддэг гэх Филиппин улсын хамгийн тансаг, амралтын, цагаан элс цэнхэр уст, тайван амгалангаараа алдартай хоёр дахь том арал болох Сэбү арлын аялалд Бадарчин Аялаажавын Товчооноос урьж байна. Филиппиний арлуудын төв хэсэгт орших Себу хэмээх 200 гаруй км урт арал нь 11 – 4 сарын хугацаанд Европ, Америкийн аялан жуулчлагчдын очиж амран зугаалах хамгийн дуртай газруудын нэг болоод байгаа билээ. Алтан нар жаргалт болон төгс хором ын нэгэн арал болох Сэбу цагаан элст далайн эрэг, оюу ногоон өнгөт далай болон нарлаг цаг агаартай. Себуд нь нэг үндсэн том арал болон түүнийг тойрсон 16+7 жижиг арлаас бүрдэнэ. Энд бид алдарт Магелланы авчирч зоосон загалмай, Үндэсний өвийн музей, Колт он гудамж, 16-р зуунд баригдсан католик сүмийн барилгууд, шөнийн захууд үзэж сонирхохоос гадна далайн усанд шумбах, янз бүрийн усан парк, аварга загастай хамт сэлэх эсвэл уулын явган аялалд оролцох зэрэг олон төрлийн идэвхтэй ам ралтын хөтөлбөрүүдийг сонгож болно. Энд та хорвоогийн зүсэн зүйлийн хоолнуудыг амталж үзнэ.

 
Аяллын чиглэл: Улаанбаатар –  Замын-Үүд – Эрээн – Бээжин – Сэбу – Бээжин – Эрээн
Хугацаа: 10 өдөр

Аяллын үнэ, нөхцөл:     2,800,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,700,000 төгрөг/хүний (15-с дээш аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 390,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ:2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

ЭХНИЙ ӨДӨР. Улаанбаатар – Замын-Үүд
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 
 
УДААХ ӨДӨР. Эрээн – Бээжин
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

ГУТГААР ӨДӨР. Бээжин – Сэбү
Бээжингээс Сэбү рүү ниснэ. Сэбүд газардаад зочид буудалдаа хүргүүлэн амрана.
 
ДӨТГӨӨР ӨДӨР. Халимаг аварга загас үзэх, Тумалог хүрхрээ, Пискадор арлын далайн амьдрал
Бид үүрээр зочид буудлаасаа хөдлөнө. Өнөөдөр бид халимаг аварга загас үзэж тэдэнтай хамт сэлнэ. 6-8 м урт энэ аварга амьтан аварга загас акулын төрөл зүйл шиг босоо сэлүүртэй боловч хөхтөн амьтан болох халим шиг нялцгай биетээр хооллодог (толгой хэсэг нь халимтай төстэй биеийн үлдсэн хэсэг нь аварга загастай төстэй) тул халиман аварга загас гэж нэрлэгджээ. Сэбүчүүд тэдгийг нялцгай биетээр хооллож сургасан тул тэд эрэгт ойр амьдрах дуртай болсон байна. Балар эртний хүмүүс амьдыг хоолоор нь дасгаж гэршүүлдэг үйл явцтай төстэй ч эдгээр байгалийн хосгүй бүтээлүүд өөрсдийн гэр далайн усандаа эрх чөлөөтэй амьдардаг. Дараа нь бид Тумалог хүрхрээ рүү явна. Халуун орны ширэнгэн ойд юу эсийг харж болох билээ дээ. Энэ хүрхрээг дуслан хүрхрээ гэж хэлж болно. Энэ хүрхрээний ус өндрөөс дусал дуслаар гоожихдоо хадан дээр ургасан халуун орны ургамлууд дээр дусаад дахин доошоо ус нь гоождог. Тал нутгийн монгол хүн таньд энэ газар гарцаагүй сэтгэгдэл төрүүлнэ. Өдрийн хоолны дараа бид Пискадор арал руу явна. Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Пискадор аралд та далайн аварга яст мэлхий, сардин загасны багана болон далайн эргийн усны бусад амьдатыг харна. Та сэлж чаддаг бол маш их сайн. Сэлж чадахгүй ч та аврах хантаазтай ажиглалт хийж болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ТАВДУГААР ӨДӨР. Кавасан хүрхрээний аялал
Өглөөний цайгаа уусны дараа Аялаажав нь зүрх дэлсүүлсэн үйл явдал, гайхамшигтай хоол, өдрийг адал явдал, зугаатай өнгөрүүлье гэвэл Кавасан хүрхрээний аялалыг таньд санал болгоно. Бидэнд ширэнгэн ойн гүнд байрлах энэ түргэн урсгалт голын олон жижиг хүрхрээнүүдээр гулсан явна. Үзэсгэлэнтэй хүрхрээнээс үсрэх (мэдээж өндөр биш) авирах зэрэг сонирхолтой зүйлс үдээс өмнө өдрийн хоолноос өмнө байгаа. Орой нь буудалдаа хүргүүлэн амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ЗУРГААДУГААР ӨДӨР. Малапаскуа арлын аялал
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Филиппиний бүлэг арлуудын бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Сэбүгийн хамгийн гоё далайн эрэгтэй арал болох Малапаскуа арлын аялалд бүтэн өдөржингөө явна. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Далайн шүрэн арлын далай доорх цэцэрлэгээр зугаална. Бадарчин Аялаажавын Зүүн-Өмнөд Азийн бүх гоё сайхан далайн арлууд тэдгээрийн усан доорх амьдарлыг үзсэн харсан боловч энэ газар шиг ийм баялаг далайн амьдралтай өнгө өнгөөр алгалсан газрыг хэзээ ч үзээгүй. Магадгүй дэлхийд цөөхөн байдаг байх. Та далайн энд шимт дэлхийн нэгэн гайхамшигтай нүүр тулахад бэлэн үү? Дараа нь бид дэлхийн 2-р дайны үед сүйрсэн Японы байлдааны хөлөг онгоцны живсэн их биеийг үзэж ойр орчимд нь сэлнэ. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ДОЛООДУГААР ӨДӨР. Бохол арлын аялал
Өнөөдөр бид Висаяа мужийн гайхамшиг гэгддэг Бохоль нутгийн байгалийн сайхныг үзэж сонирхоно. Алдарт щоколат толгод, халуун орны хачирхалтай амьтад, хамгийн том аварга могой, Баклаён сүм, хулсан гүүр зэргийг үзэнгээ өдрийн хоолоо Лобок гол дээо завин дээр урсангаа иднэ. Бохолийн цагаан элст далайн эрэгт саатангаа оройн хоолоо Бохоль зөгийн ферм дээр зооглож нутгийн иргэдийн амьдралтай танилцана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
 

НАЙМДУГААР ӨДӨР. Чөлөөт өдөр. 
Өглөөний цайны дараа бид бүлгийн хурал хийн өнөөдөр юу хийхээ тогтоно. Хитэгт амарч тухлан хэвтэж болох торон шалтай, хос хөвөгч завьтай дарвуулт завиар задгай далайд гарч, наранд борлосон, чийрэг далайчин ахмадын удирдлаганд суралцаж болно. Эсвэл далайн шүхрээс чирэгдэн тавцан дээр гулгаж болно. Хясаанаас доош үсрэх ч боломжтой. Эдгээр бүх зүйлс бүгд аюулгүй найдвартай зүйлс байдаг. /өглөөний цай/


ЁСДҮГЭЭР ӨДӨР. Худалдаа наймаа. Сэбү – Бээжин
Үдээс өмнө бид Бусай уулын орой дээрхи Mountain View паркт зочилж Себу хотыг эргэн тойронтой харж зургаа авхуулах, усанд сэлэх, ботаникийн цэцэрлэгийг нь сонирхох, татлагат гүүр, бага оврын амьтны хүрээлэнг  нь үзэж сонирхоод үдийн хоолны дараа Колон гудамжны брэндийн дэлгүүрээс чамин хувцас эдлэл авах эсвэл Карбон захад очин үнэ хаялцах боломжтой. Өнөөдөр бид Эс Эм (SM) худалдааны төвөөр зочилж худалдаа наймаа хийнэ. Орой нь бид Бээжин рүү ниснэ. Бээжинд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай/ 

АРАВДУГААР ӨДӨР. Бээжин – Эрээн
Үдээс хойш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна. Бадарчин Аялаажавын товчооны үйлчилгээ энд дуусна. Эрээнээс Улаанбаатар буцах асуудлыг өөрсдөө зохицуулна.


Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд галт тэрэг купе, Эрээн – Бээжин – Эрээн нислэг, Бээжин – Сэбү – Бээжин нислэг, Сэбү 3-4 одтой зочид буудал, Бээжин зочид буудал, Эрээн зочид буудал, аяллын бүх тээврийн хэрэгсэл унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбарууд
Аяллын үнэд ороогүй зүйлс: Эрээн – Замын-Үүд хил гарах, Замын-Үүд – Улаанбаатар тээвэр, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. 
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхБАЛИГИЙН БАЦААНУУД 10 өдөр БЭЭЖИНгээр дамжин явах ХЯМД хувилбар
ДараахьДЭС ХОЁР БА ХӨХ СУВД