Хонг Конг, Макао, Вьетнамын Амралтын Аялал
Хонг Конг, Макао, Вьетнамын Амралтын Аялал
- Азийн гурван улсаар нэг явалтаар аялах
- Татваргүй бараатай Хонг Конгт хямд үнээр шоппинг хийх, зөвшөөрөгдсөн газарт нь азаа үзэж казино тоглох, Вьетнамд Номхон далайд амрах зэрэг боломжуудыг олгож байгаа аялал
- Хамгийн Боломжийн Үнэтэй Аялал
Энэхүү аялалд оролцосноор та нэг явалтаар Азийн аялал жуулчлалын алдартай 3 улсыг үзэх ба эдийн засгийн өндөр хөгжилийг Хонг Конгоос үзэж, аялал жуулчлалын чөлөөт бүс Макаогоор орж мөн дээр нь Вьетнамд очиж далайд амарч тухлан аялах боломжтой.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Хонг Конг – Макао – Хонг Конг – Ханой – Халонг – Ханой – Хонг Конг – Улаанбаатар
Хугацаа: 6өдөр/5шөнө
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл: 2,100,000 төгрөг/хүний (15-с дээш тооны аялагч), 2,150,000 төгрөг/хүний (10-14 аялагч), 13-14 насны хүүхэд – 4% хөнгөлөлт, 6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 20% хөнгөлөлт, 4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт, 2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө. 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө. Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 390,000 төгрөг нэмж төлнө.
Цахим хувилбар: www.badarchin.mn > Гадаад аялал > Ойр Гурвал
Facebook гэрэл зураг: Хонг Конг – Макао, Вьетнам
Youtube бичлэгүүд: Хонг Конг: Дисней Лэндэд, Оддын өргөн чөлөө, Макао: Сенадо Талбай, Макаогийн Казинод, Макао явдаг усан онгоцонд
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ. Хотын аялал. /оройн хоол/
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аяллын баг тогтсон цагтаа цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэлээс хөөрч мөнгөн хөлгийн жолоог зална. Бид Тайландын нийслэл Бангкок хотын онгоцны буудал Суварнабумд газардана. Ингээд Гонконгийн аялал эхэлж жуулчидын хамгийн түрүүнд очдог Баухинэ цэцгээр нэрлэгдсэн төв талбай болох Голден Баухинэ (Golden Bauhinia Square) орж 6 м өндөр Баухинэ цэцгийн түүхтэй танилцаж мөн уран барилгын гайхамшигийг харуулсан Hong Kong Convention and Exhibition Centre – ийн дэргэд дурсгалын зургаа авахуулж дараа нь зэрэгцээ орших Цим Ша Цуй 1904 онд баригдсан эртний барууны хийцтэй цагтай асар хажууд нь байрлах Хонг Конгийн соёлын ордон 1989 онд баригдсан Азийн төдийгүй дэлхийд алдартай уран баримал бөгөөд дотроо Концертын танхим, Гранд театр, Студио театруудыг үзнэ. Үдээс хойш Хонконгийн хамгийн өндөр уул Виктория өндөрлөгт (Victoria Peak) гарч үзэсгэлэнт Гонгконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Мөн түүнчлэн Гонконгийн гайхамшигт газруудын нэг болох кино урлагийн “Оддын өргөн чөлөө“-өөр аялж та бидний сайн мэдэх Гонконгод төдийгүй дэлхийд алдаршсан одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө, Jackiе Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ болон Гонконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно. Орой нь зочид буудалдаа амарна.
УДААХ ӨДӨР. ХОНГ КОНГ – МАКАО. Макао хоттой танилцах, Казино. /өглөөний цай, өдрийн хоол/
Энэ өдрийн аялал маань Гонконгоос “Дорнын Лас Вегас” болох Макао руу усан онгоцоор аялснаар эхэлж тэнд очсоны хил гааль нэвтэрсний дараа Макаогийн гол үзмэрийн нэг Павлын сүм (St. Paul Cathedral Ruin) -ийн хана, Алтан Лянхуа (Senado Squire) талбайгаар зугаална. Энэ цогцолборт бид өрнө дорнын хэв загвар бүхий байшин барилгуудаас гадна олон төрлийн сонирхолтой газруудыг үзэх болно. Мөн эндхийн чухал үзмэрийн нэг болох дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн тоонд багтах 338м өндөр Макао цамхаг (Macao Tower) дээр гарч Макао, Гонконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай Макаогийн Венец (Venetian Macau Casino) цогцолборт зочилж хүсвэл Казинод азаа турших боломжтой.
ГУТГААР ӨДӨР. МАКАО: Чөлөөт өдөр. /өглөөний цай/
Өнөөдөр чөлөөт өдөр байх ба та өөрийн сонирхолоор өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ. Орой нь бид зочид буудалдаа цугларч усан онгоцоор Хонг Конг руу буцна. Хонг Конгт ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
ДӨТГӨӨР ӨДӨР. ХОНГ КОНГ – ХАНОЙ. Урт Өдөр, Хотын аялал. /өдрийн хоол, оройн хоол/
Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Бид эхлээд 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Та энд амар амгаланг мэдэрч сэтгэл санаа амарч тайвширна. Эсрэгцэн байгаа Францын соёлоос үлдсэн Ариун Жозефийн Дугана (St. Joseph’s Cathedral) хэмээх христийн шашны сүмээр “ороод гарна”. Дараа нь бид Франц, АНУ-тай хийсэн эрх чөлөө тусгаар тогтнолын дайнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр зэрэг олон утга агуулгатай Эмэгтэйчүүдийн Музей (Women’s Museum) –д зочилно. Өдрийн хоолны дараа Ханой хотын төвд хэсэгт орших Зассан Сэлэм гэсэн утгатай Хоан Киэм (Hoan Kiem ) хэмээх модод ногоон цэцэрлэгч хүрээлэнгээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй нуурын эргээр аялаж Хувилай хааны илгээсэн 300,000 цэргийг ялсан баатар жанжин Тран Хунг Дао (Tran Hung Dao) –д зориулсан нуурын аралд барьсан “Хаш чулуун уул” нэртэй Нгок Сон ( Ngoc Son) сүмийг хамтад нь үзнэ. Үдийн хойно Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин (Ho Chi Minh) -ий бунханаар зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суварга-ыг мөн харна. Оройн хоолны өмнө Вьетнамын өвөрмөц соёл болох ардын хөгжимт хүүхэлдэйн усан дээрх тоглолт (Water Puppet) -ыг үзээд зочид буудалдаа хүргүүлнэ. Оройхон колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хороолол-ын (Old Quarter) будааны, торгоны, цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн явган аялал хийнэ.
ТАВДУГААР ӨДӨР. ХАНОЙ – ХАЛОНГ. Номхон далайд усан онгоцоор зугаалах. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур 4 цагийн турш завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно.
ЗУРГААДУГААР ӨДӨР. ХАНОЙ – ХОНГ КОНГ, ХОНГ КОНГ – УЛААНБААТАР /өглөөний цай, өдрийн хоол/
Вьетнам дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж нутгийн зүг хөөрөн нисэх болно. Ханойн олон улсын нисэх буудал ирж аялал өндөрлөнө. Ингээд Чингэс Хаан Олон Улсын нисэх буудалд газардаж урт аяныхаа дөрөөг мулталж аялал өндөрлөнө.
Аяллын үнэд орсон зүйлс:Улаанбаатар – Хонг Конг – Ханой – Хонг Конг – Улаанбаатар нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, Хонг Конгт 3 одтой зочид буудал, Ханойд 3 одтой зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.
Бадарчин Аялаажавын Товчоо 2005 оноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй. Бидний зохион байгуулсан аяллуудыг та эндээс үзэж болно.