Пу Куок аялагчдад зориулсан аяллын зөвлөмж

725

Виз

Шууд нислэгээр явж байгаа аялагч Вьетнамы улсын аяллын виз авахгүй. Харин Ханой хотоор дамжиж нисэж байгаа аялагч нар Вьетнам улсын аяллын виз авах шаардлагатай. Бидэнд та гадаад пасспортны хуулбар болон виз цээж зургыг явуулах ёстой. Зааврыг доорхоос үзнэ үү.

Вьетнамын цахим визийг хэрхэн мэдүүлэх вэ?

Хувийн бэлтгэл

Нимгэн даавуун хувцасВьетнам улсад өдөртөө +30 градусын халуун байдаг учраас аялагчид еерт эвтэйхэн нимгэн даавуун материалтай хувцас, нарнаас хаах том даавуун немрег, алчууртай явах.
Хувийн ариун цэврийн хэрэгсэлАялагчид эерсдийн хэрэгцээт шүдний оо сойз, сам, шампунь, сахлын хутга, эмэгтэйчуудийн ариун цэврийн хэрэгслээ бэлтгэн авч явах
Нарны хамгаалалтНарны тос, нарны том малгай, нарны шил болон наранд түлэгдсэн тохиолдолд чийгшуулэх тос [алое гель/ , маск зэргийг авч явах
Аялалд тохиромжтой гуталРесорт нь арлын зөөлөн халуун элсэн дээр байрлах тул та бухнийг элсэн дээр өмсөхөд тохиромжтой хөлд эвтэйхэн углааш, оломтой намхан ултай сандал авч явах
Усны хувцасВьетнам улсад далайн эрэг дээр амрах, усан парк дээр тоглох учир усны хувцсаа авч явах
Цэнэглэгчийн оролтГар утас, зургийн аппарат гэх мэт зуйлсийнхээ цэнэглэгчийг авах, мен нэмэлтээр зееврийн цэнэглэгч буюу powerbank авч явахад тохиромжтой ба аяллын олон оролттой залгуур авч явах
Виза картАяллын унэд ороогуй үзвэр үйлчилгээний зардлаа тооцон нэг хүний хамгийн багадаа 100$-200$ байршуулсан виза карт биедээ авч явах
МөнгөВьетнам улсад үйлчилгээний ажилчдад гарын мөнгө tip өгөх боломжтой. Бэлэн мөнгө авч явах бол та доллараар авч яваад, Вьетнам улсад очоод солиулна. 1 тегрег ойролцоогоор 7 донгтой тэнцэнэ.
БусадАялагчид өөрсдийн хэрэглэдэг эм, хэрэгсэл бусад нэн шаардлагатай зүйлсээ нөөцтэй авч явах

Пу Куок арал

  • Вьетнамын цаг Улаанбаатараас 1 цагаар хоцордог. Жишээ нь: Монголд 14:30 болж байхад Вьетнамд 13:30 цаг болж байдаг. Иймд та бүхэн цагаа тохируулж авсан үйлчилгээнээсээ хоцрохгүй байхыг анхааруулж байна.
  • Пу Куок арлын цаг агаарын дундаж хэм: +30с

Аяллын явц

  1. Аялагчид Хөшигийн Хөндийн нисэх онгоцны буудалд 06:00 цагт ирсэн байх
  2. Аялагч та онгоцны буудал дээр ирээд тухайн аялал хариуцсан менежерээс бичиг баримтуудаа хүлээн авах
  3. Та дараах бичиг баримтуудыг хулээн авах шаардлагатай. Үүнд даатгал, виз (хэрвээ бусад хотоор дамжих болон тойрох нислэгтэй аялагчдад)
  4. Та биднээс шаардлагатай бичиг баримтаа хулээн авсны дараа МИАТ, Аэро Монголиа нислэгийн бүртгэлдээ бүртгүүлж суудлаа бичүүлээд онгоцондоо сууснаар нислэг эхэлнэ.
  5. Улаанбаатар – Пу Куок шууд нислэг 6 цаг үргэлжлэх ба тус арлын онгоцны буудалд онгоц газардана
  6. Аялагчид хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарч, тээшээ авсны дараа манай компаний хөтөч угтан авна
  7. Сонгосон зочид буудалд автобус унаа хүргэж өгнө
  8. Өрөөндөө орж тухална

Хоолны тухай

Буудалдаа буугаад оройн хоолоо буудлынхаа өрөөндөө захиалж идэж болно. Өреенд хоолны меню байдаг. Эсвэл буудлынхаа оройны буффет ресторанаар үйлчлүүлж болно.

Эсвэл та Алмаз гэдэг нэртэй хоолны гудамж руу явж болно. Дараахь байдлаар очино.

Vinpearl Discovery Wonderworld-д буусан хүмүүс маань тук тукээ ”1” номер дарж дуудахаар 5-10 минутын дараа ирээд авдаг.

Resort & Spa болон Discover-д буусан хүмүүс парк, амьтны хурээлэн, Бяцхан Венец рүү явдаг үнэгүй автобусанд сууж явна /үнэгүй автобусны цагийн хуваарь өрөө бүрт байгаа ба зургийг нь утсаараа дарж авах/

Vinholiday-д буусан хүмүүс гараад л жижиг хоолны газрууд байгаа учраас буудлаасаа гарч алхаад хоолоо идэх боломжтой.

Хөтөч

Чөлөөт аяллын хөтөч нь таныг бүхэл өдөржин дагаж явж үйлчлэхгүй. Харин танийг мэдээллээр хангах үүргийг хүЭнэ нь хөтөч нар маань таньд тухайн аяллын чөлөөт нь хэн нэгэн хүн өглөөнөөс орой үзвэр үйлчилгээндээ хэрхэн болтол таныг А цэгээс Б цэгт хамрагДах талаар мэдээллээр хургэж егч, тайлбар хийДэг биш мэдээллээр хангах уурэгтэй. Аялагч та аялагчдын дунд үүсгэгдсэн Viber группээс хөтчөөсөө мэдээлэл авах боломжтой

  • Онгоцны буудал дээр тосч аваад сонгосон буудлуудад хүргэж өгнө.
  • Viber групп дээр үзвэр үйлчилгээндээ хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөх.
  • Таньд асууж тодруулах зүйлс гарсан тохиолдолд Viber-aap дамжуулан холбогдоно.
  • Хөтөч хэт хувийн чанартай хусэлтээс татгалзах эрхтэй.
  • Аялал зохион байгуулагч нь аяллын явцад байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад хучин зуйлсийн улмаас аяллын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд нөхцөл байдалтай уялдуулан аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй ба аялагчдад ашигтай, аяллыг үр өгөөжтэй байдлаар зохион байгуулах үүрэгтэй.
  • Аялагчын буруутай уйл ажиллагааны улмаас өөрт болон бусдад учруулсан гэм хор хохирол, аялагчаас өгсөн худал мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв болон аялагчийн аяллын явцад бусдын емне хулээсэн үүрэг, түүнтэй холбоотой үр дагаврыг аялал зохион байгуулагч хариуцахгүй

Пу Куок арал дээр юу хийж болох вэ?

Vinwonders & Safari: Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино: Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал: Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал: Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад: Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

Та хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол

Та хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол

Аяллын даатгал

Аяллын даатгал

Аяллын сүүлийн өдөр

  1. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Аялагч зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч …. цагт нисэх буудлын зүг хөдөлнө.
  2. Нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. Аялагчид …. цаг гэхэд нисэх онгоцны буудалд хүргүүлсэн байна.
  3. Пу Куок – Улаанбаатар нислэг. Нийт 6 цаг 30 минитын нислэг үргэлжлэнэ.
  4. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд ирэх. Аялагчид Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд газардаад хилээр нэвтэрч аялал өндөрлөнө.
ӨмнөхВьетнамын цахим визийг хэрхэн мэдүүлэх вэ?
ДараахьТа хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол