Aзи тивийн зүүн өмнө зүгт байрлах Тайланд улс нь Буддын шашинтай улс бөгөөд Энэтхэг Хятадын хойг дээр оршино. Дэлхийн бусад олон орнуудад Сиам гэдэг нэрээр нь сайн мэддэг. Газар нутгийн хэмжээ нь 510,000 км квадрат ба 2023 оны байдлаар 71 сая хүн амтай. Баруун хойд талаараа Бирм, зүүн хойд талаараа Лаос, зүүн талаараа Камбож, урд талаараа Малайзи улсуудтай тус тус хиллэн оршдог.
Тайланд улс нь тай хэлээр: ราชอาณาจักรไทย /Ратча Аначак Таи/
Албан ёсны нэр: Тайландын вант улс
Төрийн далбаа: Төрийн далбаа 1917 оны 9 сарын 28-нд батлагджээ. Улаан цагаан болон цэнхэр зураастай. Thong Trairong буюу “гурван өнгөт далбаа” гэж нэрлэгддэг. Улаан өнгө нь газар нутаг болон ард түмнийг төлөөлдөг бол цагаан нь Теравада буддизм, цэнхэр нь хаан Рама 6 –ийн өнгө гэж үздэг. Нэгдүгээр дайнд Тайланд нь Германы эзэнт гүрэнтэй дайн зарласан бөгөөд холбоотон болох Англи болон Францын далбаатай ижил төстэй байлгах шаардлагатай болсон гэсэн яриа байдаг. Өмнөх далбаа нь улаан өнгөн дээр заан дүрсэлсэн байжээ.
Сүлд: Phra Khrut Pha буюу “дэвэн явагч гарьд” нэртэй жигүүрээ дэлгэсэн гарьд шувуугуур сүлдээ болгожээ. Гарьд шувуу нь Тайчуудын соёлд байдаг түүхэн үлгэд домгийн амьтан юм. Сонирхуулахад гарьд шувуугаар Индонизи улс болон Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сүлдээ болгосон байдаг.
Төрийн дуулал: Фленг Чат (Үндэсний дуу) 1939 оны 12 сарын 10-нд төсөл уралдаанаас шалгарч батлагдсан. Phra Jenduriyang буюу герман нэр нь Peter Feit хэмээх хааны хөгжмийн зөвлөх германы цагаач Jacob Feit гэдэг хүний хүү зохиожээ. Шүлгийг Luang Saranuprapan гэдэг Тайланд хүн зохиожээ.
Утга нь :
Тайланд мах цустай хүмүүс бий болгосон
Тайландын газар нутаг Тайландчуудад хамаатай
Хааны сүр хүч мандан бадрана
Бүх тайчууд нэгдэнэ
Тайландчууд энх тайвныг эрхэмлэнэ
Тэд тэдний эрх чөлөөнөөс хэн ч авахыг зөвшөөрөхгүй
Дусал цус бүр эх орныхоо төлөө
Бүрэн ялалтын төлөө бид бахархалтайгаар тэмцэнэ
Улсын нэрний учир: Тайландыг 1939 оны 6-р сарын 23-аас өмнө Сиам улс гэдэг байсан. Сиам гэдэг нь Санскрит хэлний “хүрэн” “бор” гэсэн утгатай үг юм. Тай гэдэг үгний тайлбар маргаантай байдаг. Зарим нь Тайландын төв хэсгээр амьдарч байсан угсаатны нэр, зарим нь “тусгаар тогтнол” гэсэн утгатай Тайланд хэлний үг гэм мэтээр тайлбарладаг.
Хүн ам: 2023 оны байдлаар 71,8 сая ба хүн амын нягтшил 122/км² (85-д). Угсаатны бүтцийн хувьд тай үндэстэн 81,5%, хятад 13,1%, малай 2,9%, бусад 2,5%. Тайланд газар нутгаараа дэлхийд 50-д, хүн амаараа 20-д ордог.
Шашин: Буддын шашин 95%, Лалын шашин 4%, Христос шашин 1%
Тай хэл: 42 үсэгтэй. Үсэг бүр 5 өөр өнгийн дуудлагатай. Тай-Кидай язгуурын хэл. Дотроо олон аялагатай. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм.
Эдийн засаг: 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 545.34 тэмбум ам.доллар. Энэ үзүүлэлтээрээ 26 дахь том эдийн засагтай орон юм. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 7754 ам.доллар ба энэ үзүүлэлтээрээ 88 дугаар байранд ордог.
Мөнгөн нэгж: Бат. /1ам доллар = 31,25бат /. АТМ болон банкны зээлийн карт. Олон улсын Visa, Master, Plus, Cirrus зэрэг картыг ашиглах боломжтой. Банк болон банкнаас гадуурх мөнгө солих газрууд, зочид буудал. Тайландад Америк доллар, евро, еэнь, Австрали доллар, Сингапур доллар зэргүүдийг солиулах боломжой.
Цагийн бүс: VII цагийн бүсэд багтдаг. Монголоос 1 цагаар хоцорно. Жишээ нь Монгол 13:00 болж байхад 12:00 болж байх жишээтэй.
Цахилгаан: – 220v/50hz
Тайландын цахилгаан барааны залгуур нь манайхтай адил 2 шонтой байх бөгөөд өөр илүү адабтор авч явах хэрэггүй.
– Утас
1. Улсын код: 66
Газар нутаг: Тайланд нь газар нутгийнхаа хувьд дараах онцлогуудтай.
Нутгийн төв хэсгээр дэлхийд хамгийн тослогтой буюу шим тэжээлтэй будаа, мөн хамгийн сайхан амттай жимсийг тарьдаг үржил шим бүхий өргөн уудам тал нутагтай. Нутгийн өмнөд хэсгээр үзэсгэлэнт далайн эргийг агуулсан амралт зугаалгын газруудаараа алдартай зүүн эргийн бүс нутаг. Баруун болон хойд зүгийн нутгаараа усан цахилгаан станц барихад тохиромжтой уулархаг.
Жуулчидын анхааралд:Аялал жуулчлалын компаниас группээр аялж байгаа тохиолдолд эхний ээлжинд 100-200 долларыг Тайланд баттаар солиулаад, 300-400$ орчмыг доллар хэвээр нь, shopping их хийх төлөвлөгөөтэй байгаа бол олон улсын төлбөрийн карт ашигласан нь илүү ашигтай.
2. Орон нутгийн яриа: 1 бат, 5 бат, 10 бат нийтийн taxfon нь 100-500 бат бөгөөд taxfon-ууд нь олон улс болон орон нутгийнх гэж өнгөөрөө ялгардаг.
3. Гар утас: Тайланд нь GSM системийн гар утас ашигладаг. (1800MHz) SKT автомат rouming serves , KTF sim-тэй автмат rouming хийх боломжто
– Интернэт: Зочид буудал болон хот дотор газар газарт internet cafe их байдаг учир том хүндрэл учрахгүй
Эмчилгээ: Түргэн тусламжийн утас 252-2171
Бүх аялал жуулчлалын төв болсон газруудад сайн эмч, сувилагчтай эмнэлгүүд байдаг. Гэнэтийн асуудал гарсан тохиолдолд ямар ч хувийн эмнэлэгт хандаж болно.
Аюулгүй тайван байдал:
Аялал жуулчлалын цагдаа 1669 (цагдаагийн яаралтай утас 1195)
Тайландын засгийн газар аялал жуулчлалын салбарт жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн 1982 онд аялал жуулчлалын цагдаагийн газрыг байгуулсан. Аялал жуулчлалын цагдаагийн газар нь жуулчдын санал гомдлыг бүртгэн авч, судалгаа дүгнэлт хийж, жуулчидтай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг юм. Одоогоор хааны ордон, padpun, runpin-ий цэцэрлэг зэрэг гол аялалын газруудад байрлалтай байгаа.
Гадаад хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг жуулчдын цагдаа нар нь Bangkok, Pattaya, Chiang mai, Hat yai, Puket, Ganjanaburi зэрэгт Тайландын засгийн газрын аялал жуулчлалын албанд байрлуулсан байгаа бөгөөд жуулчдад түргэн шуурхай тусламж үзүүлж байна.
Энгийн туршлагаас гаргасан барааны үнэ:
Цэвэр ус 1 шил нь 10-20 бат (импортын цэвэр ус нь 30 бат-аас дээш)
Шар айраг 1 лаз нь 25-30 бат ( heiniken гэх мэт импортын шар айраг 40 батаас дээш)
Импортын тамхи 1 хайрцаг 40-60 бат
Tip (гар цайлгах мөнгө):
энгийн газруудад tip өгөх шаардлагагүй.
Гэхдээ taxi-гаар үйлчлүүлсэн тохиолдолд 5 бат орчим задгай мөнгө өгөх, үйлчилгээ сайтай зоогийн газар, massage-ны төв гэх мэт газруудад тухайн газрын үндсэн үнэний 10% ч юмуу 10-20 батын tip өгөх нь ердийн үзэгдэл юм. Мөн өглөө зочид буудлаас гарахдаа орон дээрээ 1$ үлдээх нь зохимжтой
Тайландруу орох хуудсыг онгоцноос буухаас 30 минут орчмын өмнө тарааж өгөх бөгөөд орох хуудас нь гарах хуудастайгаа хамт байдаг бөгөөд онгоцон дотроо бөглөчихсөн нь таньд амар байх болно.