Турк улс руу аялах гэж байгаа хүмүүс анхаарахад

364
Турк улс, Памуккале хот. Adempira халуун рашаан, спа

• Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
• Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
• Онгоцны нислэгийн цаг өөрчлөгдөх мөн цаг агаар болон бусад хүчин зүйлсээс болж хөтөлбөрүүдийн өдөр өөрчлөгдөж болзошгүй.
• Турк улсын 5* той буудлуудад оо сойз байдаггүй тул та оо сойзоо авч яваарай. (ковидын улмаас оо сойз тапочки буюу гэрийн шаахай гэх мэт хувийн зүйлс өгөхөө болисон. )
• Залгуурны хувьд европ стандартын 2 бөөрөнхий шонтой залгуур ашигладаг.
• Сим карт онгоцны буудал дээр зардаг ба үнэ дунджаар 30-40$.
• Онгоцны буудал дээр ачаагаа хүлээнгээ валют арилжаа дээр багахан мөнгө солиулж авахыг зөвлөж байна. ( жишээ нь 100$)
• Тухайн үеийн цаг агаар болон нөхцөл байдал, онгоцны нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд аяллын хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ, нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүдийн өдрүүдэд өөрчлөлт орох болон цуцлагдах магадлалтайг анхаарна уу.

ӨмнөхВьетнамын аялал: ХО ШИ МИН хот – ФУ КУОК арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьВьетнамын цахим визийг хэрхэн мэдүүлэх вэ?