Тайланд улсын Патая далайн эргийн хотын 3 өдрийн аялал

Тайланд улсын Патая далайн эргийн хотын аялал



Аялагч: Танайх хир найдвартай вэ? Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 



Аялагч: Танай давуу тал?  Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.


– Патая хотын хамгийн шилдэг аяллын хөтөлбөр
– Хамгийн шилдэг байрлалтай зочид буудал

“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.” Аялагч Мэргэнсанаа, Практикал Даатгал ХХК

Тайланд улсын Патая хэмээх энэхүү жижиг хот нь Бангкок хотоос хамгийн ойр орших аялал жуулчлал амралт зугаа цэнгээний хот юм. Монголчууд бидний хамгийн их очдог энэ хотын 3 өдрийн аяллын хөтөлбөрийг санал болгож байгаадаа баяртай байна. Аяллын үнэд бүх зүйлс орсон ба зочид буудлын төлбөр хүртэл багтсан байдаг. 
 
Аяллын чиглэл: Паттая хот
Хугацаа: 3 өдөр

Аяллын үнэ, нөхцөл:     570,000 төгрөг/хүний
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 120,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ:3-аас доош насны хүүхэд – үнэгүй
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Гэрэл зураг: Патая
Бичлэг: Патая – Mатрын тоглолт, Барын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ#Тайланд улс, #Патая хот, Шрирача барын хүрээлэн. #Заан унавТайланд улс, Паттая хот. Шрирача барын хүрээлэн: заан унасан ньТайланд улс. Патая хот. Шүрэн арал. Далайн гүний алхалтТайланд улс, Паттая хот, Усны МотоциклТайланд улс, Паттая хот, beachТайланд улс, Паттая хот. Үдэш задгай таксигаар зугаалав. , Тайланд улс, Паттая хот. Шүрэн арал: тунгалаг усТайланд улс. Паттая хот. Шүрэн арал: салхитай өдөрТай БоксПаттая хот. “Итгэ Эсвэл Боль” төвдПаттаягийн Шоппинг Моллийн Үүдний Хүн Баримал

ЭХНИЙ ӨДӨР.  БАНГКОК – ПАТТАЯ. Хөдөө аж ахуй болон шоу ертөнц. 
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Шрирача Бар (Sriracha Tiger Zoo) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Та өнөөдөр заан унаж эсвэл хушуугаар нь өргүүлж зургаа авахуулж болно. Зааны сагсан бөмбөг, зааны диско бүжиг зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ нэг бөхт тэмээ, африкийн гөрөөс, хилэнцэт аалз зэрэг бусад амьтдын ертөнцөөр аялна. Мөн аялагч та барын тоглолт үзэх ба бартай зургаа авахуулж, барын бамбар өргөмөл хүүтэй мэгж, тоорой охинтой бар зэргийг үзнэ. Бас уяа сойлго нь таарсан хурдан гахайн уралдаан үзэж гайхна. Авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзээд өдрийн хоолоо иднэ. Цэсэнд матрын махан шорлог! Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийгээд буудалдаа хүргүүлэн амарна. Дараа нь бид матар, могой, сувдан загасан эдлэлийн дэлгүүрээр зочилж Тайландын нэрийн хуудас болсон арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан худалдаа наймаа хийнэ. Оройн хоол маань орос үндэсний хоол байна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана. /өдрийн хоол, оройн хоол/ 

 
УДААХ ӨДӨР. ПАТТАЯ ХОТ. Шүрэн арал. 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, далайн морь зэргийг тохирох сүмсэнд нь дүрж загасны ясны шөл ууна. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Дараа нь Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Цэнтрал Фестивал (Central Festival) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ГУТГААР ӨДӨР. ПАТТАЯ – БАНГКОК. Сиам Усан Парк. БАНГКОК – УЛААНБААТАР 
Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно. Орой нь бид Робинсон худалдааны төвд очиж оройн хоол идэнгээ хүүхдүүдэд өгөх чихэр жимс авна. Үдэш бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. /өглөөний цай,өдрийн хоол/


Аяллын үнэд орсон зүйлс: Паттаяд 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
 
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. 
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхКАМПУЧ АНХДАГЧ ХӨТӨЛБӨР
ДараахьТАЙЛАНДЫН АЯЛАЛ: САХИУСАН ТЭНГЭРҮҮДИЙН ХОТ. Бангкок (1 өдөр)