Та нэг аяллаар Вьетнам улсын бүх шилдэг газруудыг үзээрэй.Дахиж Вьетнам явах шаардлагагүй.
Ханой хот:
– Нийслэл Ханой хотын аялал сонирхолтой хуучин дүүрэг
– Вьетнамын номер нэг үзэсгэлэнт газар Халон Бэйг үзэх нэг өдрийн аялал
Данан хот:
– Алтан гүүр буюу бурхны мутар дээрх алтан утас хэмээх алдарт байгууламжыг үзэх
– Нарны Ертөнц паркт бүтэн өдөржингөө тоглох
– Май Кхэ далайн эрэгт амрах
Нячанг хот:
– Гурван арлын далайн нэг өдрийн аялал
– Далайн эрэгт нэг бүтэн өдөр амрах
Хо Чи Мин хот:
– Алдарт Меконг мөрний адгийн адал явдалт аялал
– Вьетнамын дайны Гүчи туннелийн аялал
– Вьетнамын дайны музей үзэх
– Шоппинг диваажин, үйлдвэрлэлийн төвүүдийн аялал
- Дэлхийн шилдэг Инчионы нисэх буудал болон тав тухтай Солонгосын агаарын тээвэр
- Холимог зочид буудлууд
- Вьетнамын дотоодын 2 нислэг орсон
- Вьетнамын аяллын унтлагын автобус орсон
- Жинхэнэ Вьетнам хоол хүнсний үйлчилгээ
- Дэлхийн брэндийн барааг үйлдвэрийн дэлгүүрүүдээс нь хямд үнээр авах боломж
Нислэг: Корэйн Эйр хуваарьт нислэг болон Вьетнам дотоодын нислэг
Улирал: 2022
Аяллын чиглэл: Улаанбаатар – Инчион – Ханой – Халонг Бэй – Данан – Нячанг – Хо Чи Мин – Инчион – Улаанбаатар
Аяллын хугацаа: 11 өдөр/10 шөнө
Аяллын хуваарь:
Нэгдүгээр ээлж: 22/IV – 02/V
Хоёрдугаар ээлж: 03/V – 13/V
Нислэгийн цаг мэдээлэл:
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Инчион – Ханой.
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Инчион нисэх онгоцны буудал руу зална. Таны түр саатах зогсоол Инчионы нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, WiFi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Өдрийн хоолны дараа дараагийн нислэгээр Вьетнам улсыг зорино. Ханой хотын онгоцны буудал Ной Байд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
зочид буудал:
хоол: өдөр, орой
Удаах өдөр. Ханой хотын аялал. Ханой – Халон Бэй.
Өглөөний цайны дараа бид Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны, цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийнэ. Дараа нь 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар (Ho Chi Minh Mausoleum) зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг (One Pillar Pagoda) мөн харна. Оройн хоолны дараа бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг (Water Puppet show) үзээд зочид буудалдаа ирж амарна.
зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой
Гутгаар өдөр. Халонг Бэй аялал
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно.
зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой
Дөтгөөр өдөр. Халонг Бэй – Ханой – Данан. Май Кэ далайн эрэг.
Өглөөний цайны дараа бид Халон Бэйгээс Ханой хот руу буцна. Өдрийн цайны дараа бид Ханой хотоос Данан хот руу дотоодын нислэгээр ниснэ. Данан хотод ирээд зочид буудалдаа хүргүүлнэ. Үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Май Кэ (My Khe beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Үдэш нь Дананы хамгийн том захаар зочилж худалдаа наймаа хийж болно.
зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой
Тавдугаар өдөр. Алтан гүүр, Сан Ворлд парк
1919 онд Францын колончлолын үе байгуулагдсан Bana hills уулын амралтын газар бол 2018 онд “TIME сэтгүүлийн дэлхийн заавал үзэх 100 газрын нэг”-ээр нэрлэгдэж байсан, гадаадын болоод дотоодын жуулчдын заавал очиж үзэх газрын нэг юм. Дэлхийн хагийн өндөр, хамгийн урт агаарын лифтээр явж халуун орны үзэсгэлэнт ой,. Мөн 2018 оны 6 сард нээгдсэн, 2 тэрбум доллараар бүтсэн, алдарт Golden bridge-ийг үзнэ. Гүүрийг 2 аварга том гар доороос нь түшин бэлэг болгон барьж байгаа мэтээр дүрсэлсэн бөгөөд байгалийн үзэсгэлэн, орчин үеийн өвөрмөц архитектур бүхий энэхүү гүүр нь ямар нэг үлгэрийн ертөнцөд, бурханы барь байгаа утсан дээгүүр алхаж яваа мэт мэдрэмжийг танд төрүүлэх болно. Мөн энд байх Франц тосгон бол аяллын мартагдашгүй зураг авхуулах гайхалтай газруудын нэг мөн.
зочид буудал:
хоол: өглөө, орой
Зургаадугаар өдөр. Данан – Нячанг
Энэ өдөр бид унтлагын автобусаар Данан хотоос Нячанг хотыг зорих аялах болно. Нячанг хотод ирээд далайн эрэгт амрана.
зочид буудал:
хоол: өглөө, орой
Долоодугаар өдөр. Гурван арлын далайн аялал
Нячанг хотын хоёрдахь гоё аялал бол Гурван арлын аялал юм. Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Hon Mieu арал руу завиар явж Tri-Nguyen аквариум үзнэ. Энэ аквариумд шүр, далайн яст мэлхий, далайн морь, хавчнууд болон бусад далайн ховор амьтадтай танилцана. Дараа нь Hon-Mun аралруу хөдлөх бөгөөд Вьетнамын хамгийн анхны дархан цаазтай болсон газар бөгөөд номин өнгөтэй гайхамшигт устай. Энд усанд шумбаж олон төрлийн загас болон шүрийг харах боломжтой. Үүнээс цааш Mot арал руу хөдлөх бөгөөд хөвөгч ресторанд өдрийн хоолоо идэж шинэхэн барьсан загас зооглох боломжтой юм. Сүүлийн зогсоол бол Tranh-Mini Beach бөгөөд энд банана завинд суух, усны цанаар гулгах, завины шүхрээх нисэх гэх мэт нэмэлт авч болно / хөтөлбөрийн үнэд эдгээр зардал ороогүй учир нэмэлтээр төлнө./ Орой загас агнуурын тосгоноор зочлох бөгөөд нутгийн иргэдийн амьдралтай танилцана. Оройн хоолоо идээд буудалдаа ирж хононо.
зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой
Наймдугаар өдөр. Нячанг – Хо Чи Мин. Сайгон хотын аялал.
Өглөө эртлэн дотоодын нислэгээр ХоЧиМинь хотруу (HoChi Minh) ниснэ. Бидний адал явдлаа үргэлжлүүлэх дараагийн газар болох ХоЧи Минь хот нь олон улсын компаниудын олон удирдах газрууд байрладаг Вьетнамын бизнесийн төв олноо Сайгон хэмээн нэрлэгддэг Өмнөд Нийслэл Хо Ши Мин хот юм. Энэ бол Вьетнамын хамгийн нүд эрээлжилмээр хот гэгддэг. Гадны гийчэд, зочдыг татах хүчирхэг энергитэй энэ газар улсынхаа соёл, худалдаа арилжааны цөм болдог. Тийм ч учраас зайлшгүй зочлох газар, амтлах хоол, үзэх үзмэр олон бий. Дайны музей (War Museum), Ерөнхийлөгчийн ордон, Дарь эхийн сүм зэргийг үзнэ.
зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой
Есдүгээр өдөр. Гүчи хонгил болон Меконг мөрний аялал
Сайгон хотын орчимд болж байсан Вьетнамын дайны талбар болох КүЧи газар доорхи хонгилыг (CuChi Underground Tunnel) –ыг үзэхээр бид хөдлөнө. Уг сонирхолтой аялал 3 цаг орчим үргэлжлэнэ. Меконг мөрнөөр завиар аялан халуун орны жимс, жимсгэний өлгий болсон цэцэрлэгүүдээр зугаалж, эрэг дагуух өвөрмөц байшингуудыг сонирхоно. Орон нутгийн зах дэлгүүрээр явж, худалдаа наймаа хийнэ. Орой нь зочид буудалдаа ирж амрана.
зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой
Аравдугаар өдөр. Худалдаа наймаа.
Энэ өдөр бид шоппинг хийж өнгөрөөнө. Сайгон бол бол шоппингийн диваажин. Орой нь бид нисэх буудалд хүргүүлж хил гарна.
хоол: өглөөний цай
Арваннэгдүгээр өдөр. Хо Чи Мин – Инчион – Улаанбаатар
Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Өглөө Инчионд газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй. Дараагийн нислэгээр Улаанбаатар хотод газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
Аяллын үнэ:
Том хүн: 6,500,000 төг
Хүүхэд: хүүхдэд тохиромжгүй аялал
Аяллын үнэд орсон зүйлс: Олон улсын нислэгийн тийз, Вьетнам дотоодын нислэгийн тийз, зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд, хоол хүнсний үйлчилгээ гэх мэт
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой.
www.facebook.com/badarchin
www.twitter.com/Ayalaajav
www.youtube.com/c/MrAyalaajav