Бадарчин Аялаажавын тухай

1256
Бадарчин Аялаажав Сэбү аралд
Бадарчин Аялаажав Сэбү аралд

Бадарчин Аялаажавын жинхэнэ нэрийг Ц.Ганзориг гэдэг. 2002 онд УБИС-ийн газарзүй, аялал жуулчлалын ангийг газарзүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Мэргэжлийн ур чадварууд:

  • 1996 оны Хөвсгөл аймгийн газарзүйн олимпиад хоёрдугаар байр
  • 1997 оны Хөвсгөл аймгийн газарзүйн олимпиад нэгдүгээр байр
  • 1998 оны Улсын газарзүйн олимпиад мөнгөн медаль
  • 2004-2006 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хорго-Тэрхийн байгалийн цогцолбор газарт байх Цагааннуур жуулчны баазыг хариуцан ажиллуулав
  • 2005 онд Богдхан амралтын газрын ерөнхий менежерээр ажиллав
  • 2005 онд Альфа Тийм Турс компаниа байгуулав
  • 2006 онд Youth Mongolia guest house байгуулан ажиллуулав
  • 2007 оны I сард БНХАУ-ын Хайнан мужын амралтын аяллын аяллын хөтөч орчуулагчаар ажиллав
  • 2007 оны 07 сард Альфа Тийм Турс компани анхны жуулчнаа хүлээж авав. Хөтчөөр ажиллав
  • 2010 оны 12 сарын 07-нд Тайландын анхны грүпп аяллыг зохион байгуулав. Хөтчөөр ажиллав
  • 2011 онд Бадарчин Аялаажавын Товчоо төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэв
  • 2012 онд Бали арлын анхны грүпп аяллыг зохион байгуулав.
  • 2015 онд Улаанбаатар Турс төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэв
  • 2016 онд Альфа Тийм Турс компани 300 аялал хүлээн авч дээд амжилтаа тогтоов
  • 2017 онд Смок энд Стэпп өдрийн хоолны төслийг санаачлан хэрэгжүүлэв
  • 2018 онд Филиппин улсын Сэбү арлын анхны грүпп аяллыг зохион байгуулав
  • 2019 онд Вьетнам улсын Нячанг хотын амралтын аяллын чартер төсөлд оролцож ажиллав
  • 2021 онд Амар Зочлол төслийг санаачлан хамтран хэрэгжүүлэв
  • 2021 оны 12 сард Тайландын чартер нислэгийн төслийг хамтран зохион байгуулж ланд үйлчилгээг хариуцан ажиллав
  • 2023 оны 7 сард Дорнод аймгийн Хавиргын боомтоор Монголд анх удаа олон улсын мото, self-drive аяллыг амжилттай зохион байгуулав
  • 2023 оны 7 болон 10 сард зохион байгуулагдсан Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны бүх гишүүдийн анхны хурлаар удирдах зөвлөлд тур оператор ангилалд сонгогдож удирдах зөвлөлийн гишүүн болов.
  • 2024 оны 2 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан Go Mongolia road show багийн ахлагчаар Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооноос томилогдож зохион байгуулав.
  • 2024 оны 4 сарын 04-07 -ний өдрүүдэд Вьетнам улсын Хошимин хотод зохион байгуулагдсан Go Mongolia роад шоуг зохион байгуулахад оролцож ажиллав.

Гадаад улс орнуудад аялсан байдал:

Энэ хэсэгт өөрийн аялж байсан аяллуудаа оруулахаар шийдлээ. Олон дахин давтагдаж хийсэн (хөтөч хийсэн) аяллуудаа хасаад анхны, газар үзэх гэж аялсан, маршрут нээх гэж аялсан аяллуудаа орууллаа. Таалан соёрхоно уу. Эдгээр аяллын маршрут бүрээрээ блог хийнэ гэж боддог. Цаг гаргаад хийнэ дээ.

  1. Анхны гадаад аялал. Ulaanbaatar – Beijing – Hong Kong – Macao – Beijing – Ulaanbaatar
  2. Хайнан арлын аялал. Beijing – Haikou – Sanya – Haikou – Beijing
  3. Анхны Тайландын аялал. Ulaanbaatar – Incheon – Bangkok – Pattaya – Bangkok – Incheon – Ulaanbaatar
  4. Хойд Тайландын аялал. Bangkok – Chiang Mai – Bangkok
  5. Тайландын Краби мужын аялал. Phuket – Krabi – Phuket
  6. Тайландын Самуй арлын аялал. Bangkok – Koh Samui – Bangkok
  7. Вьетнам, Камбож аялал. Hanoi – Halong Bay – Saigon – Can Tho – Phnom Penh – Angkor Wat – Bangkok
  8. Cингапурын аялал: Bangkok – Singapore – Incheon – Ulaanbaatar
  9. Бали арлын аялал: Ulaanbaatar – Erlian- Beijing – Kuala Lampur – Bali – Kuala Lampur – Changsha – Zhangjiajie – Beijing
  10. Сэбү арлын аялал: Ulaanbaatar – Incheon – Cebu – Malapascua – Kalanggaman – Cebu – Incheon
  11. Вьетнам улсын аялал: Ulaanbaatar – Hong Kong – Phú Quốc – Can Tho – Saigon – Nha Trang – Danang – Hanoi – Sapa – Hanoi – Hong Kong – Ulaanbaatar
  12. Туркын аялал: Ulaanbaatar – Bishkek – Istanbul – Troy – Ephesus – Pamukkale – Antalya – Bishkek – Ulaanbaatar
  13. 2023 оны Лаос, Малайзийн аялал: Ulaanbaatar – Bangkok – Luang Prabang – Vientiane – Phuket – Krabi – Penang – Cameron highland – Kuala Lampur – Malacca – Bangkok – Ulaanbaatar
  14. 2024 оны Вьетнамын аялал: Ulaanbaatar – Hong Kong – Ho Chi Minh – Vũng Tàu – Ho Chi Minh – Hong Kong – Ulaanbaatar
ӨмнөхОн цагийн хэлхээс
ДараахьБадарчин гэж хэн бэ?