Нислэг: МИАТ чартер нислэг
Улирал: 2022
Ня Чанг бол Вьетнамын хамгийн сайн далайн эргийн амралтын газар бөгөөд элсэн чихэртэй цагаан элсэн наран шарлагын газар нь далдуу модоор бүрхэгдэж, Зүүн Хятадын тэнгисийн дэргэд байрладаг. Энэхүү амралтын хот нь наран шарлагын газар, ард түмний найрсаг зангаараа алдартай. Энэ хот нь бүтэн арван жилийн зайд наран шарлагын газраар хүрээлэгдсэн бөгөөд жилийн турш ус нь дулаан байдаг. Далайн эрэг дээрх ресторан, баар, кафены дагуух шөнийн амьдрал бол шумбах, шумбах нь маш сайн зүйл юм. Өнөөдөр Нячанг нь бүх Вьетнамын шилдэг наран шарлагын газруудын нэг юм. Нячанг хэд хэдэн алдартай арлуудтай; Хамгийн алдартай нь Хон Тре, Хон Ен, Хон Руа юм. Тиймээс усан онгоцоор аялж, далд оргилуудыг судалж, болор тунгалаг усанд сэлж зогсох жижиг тусгаарлагдсан арлуудыг олж мэдээрэй.
Аяллын чиглэл: Улаанбаатар – Нячанг – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь:
10/IV – 17/IV
17/IV – 24/IV
24/IV – 01/V
01/V – 08/V
08/V – 15/V
15/V – 22/V
Нислэгийн цаг мэдээлэл:
Гэрэл зураг:
Бичлэг: Вьетнам улсын Ня Чанг хотын гуравдахь сайхан аялал бол Ян Бэй хүрхрээний аялал юм, Вьетнам улсын Ня Чанг хотын аяллаар далайн эргийн Сэйлинг клабт зад авна, Вьетнам улсын Нячанг (Nha Trang) хотын хоёрдахь гоё аялал бол Гурван арлын аялал юм, Вьетнам улсын Ня Чанг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн нэг өдрийн аяллын хэсгээс, Вьетнам улсын Ня Чанг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн дүүжин тээвэр
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Нячанг. Далайн эрэг
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд ……. компаний нислэгээр …….. цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Нячанг хотын Кам Ран онгоцны буудалд ……. цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Өмнөд Хятадын тэнгисийн сувд гэгддэг Нячанг бол уулын бэл дэх 6 км гаруй үргэлжилсэн цагаан элсэрхэг наран шарлагын газрууд, эргийн тогтмол тунгалаг ус бүхий Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт эрэг юм.
Удаах өдөр. Нячанг хотын аялал.
Өнөөдөр бид Нячанг хотын аялалд явна. Францын колончлолын үед баригдсан чулуун сүм Лон Сон (Long Son Pogada) эхлээд үзнэ. Дараа нь бид Хон Чон хад (Hon Chong) үзэхээр явна. Олон янзын хэлбэртэй, бие биенээ овоолсон асар том чулуулгийн гоо үзэсгэлэнг та гайхах болно. Хон Чонг бол домогт аварга гарны ул мөр үлдсэн том хад бөгөөд Хон Во бол хүүхдээ өлгийдөж буй эмэгтэй шиг харагддаг өөр нэгэн хад юм. Өдрийн хоолны дараа бид Зүүн өмнөд Азийн хамгийн том агуулах, далайн судалгаа гэж тооцогддог Нха Транг Далай судлалын хүрээлэнг үзэж сонирхоно. Одоогоор Өмнөд Хятадын тэнгист 4000 гаруй далайн зүйлийн 20,000 гаруй сорьцыг хадгалж байна. Энд жуулчид аквариумд өсгөсөн олон төрлийн далайн амьтдыг үзэх боломжтой: акул, арслан загас, далайн хав, далайн яст мэлхий, чөтгөрийн загас, шүрэн, далайн анемон гэх мэт. Эцэст нь бид Францын эртний уран барилга бүхий Кау Да виллаг (Bao Dai Villa) үзнэ. Эзэн хаан Бао Дай, хатан Нам Фуонг нар амарч, үдэшлэг хийж, загасчилж амардаг газар байсан. Байшингууд нь европ хэв маягаар хийгдсэн бөгөөд хүрээлэн буй орчны байгалийн ландшафттай нийцдэг. Энд жуулчид хойд зүгийн Нха Транг хотыг бүхэлд нь эсвэл зүүн зүгийн өргөн уудам тайван далайг үзэх боломжтой.
хоол: өглөө, өдөр, орой
Гутгаар өдөр. Нячанг хот. Винпийрл сэдэвчилсэн хүрээлэн
Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань далайн эрэгт сандал дээр тухлан амарч болно. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
хоол: өглөө, орой
Дөтгөөр өдөр. Ян Бэй хүрхрээний аялал
Өглөөний хоолны дараа Ня Чанг мужын хамгийн том “Дам” захруу очиж сонирхоно. Энэ зах нь гурван хэсгээс бүрдсэн бөгөөд хоол хүнснээс эхлээд хувцас, торго, бэлэг дурсгалын зүйлс хүртэл худалдаалдаг. Дараа нь Понагар сүмийг үзэж сонирхоод НаТранг хотоос 45км “Ян бэй” цэцэрлэгт хүрээлэнрүү явж байгалийн үзэсгэлэнт хүрхрээг үзэн, матартай хамт зураг татуулж, хөгжөөнт тоглоом зохиох боломжтой. Үүний дараа угсаатны дуу, бүжиг, уламжлалт хөгжмийн зэмсгийн тоглолтыг сонирхоорой. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.
хоол: өглөө, өдөр, орой
Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр.
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж эсвэл далайн эрэгт амарч өнгөрөөж болно. Вьетнам бол шоппингийн диваажин. Мөн аялагч нар Гурван арлын аялалд (тусдаа төлбөр төлөөд) явж бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
хоол: өглөө
Зургаадугаар өдөр. Чөлөөт өдөр.
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж эсвэл далайн эрэгт амарч өнгөрөөж болно. Вьетнам бол шоппингийн диваажин. Мөн аялагч нар Гурван арлын аялалд (тусдаа төлбөр төлөөд) явж бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
хоол: өглөө
Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр.
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж эсвэл далайн эрэгт амарч өнгөрөөж болно. Вьетнам бол шоппингийн диваажин. Мөн аялагч нар Гурван арлын аялалд (тусдаа төлбөр төлөөд) явж бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
хоол: өглөө
Наймдугаар өдөр. Нячанг – Улаанбаатар
Нячанг дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатар хотын зүг …….. цагт хөөрөн нисэх болно. ………. цагт газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
хоол: өглөө
Аяллын үнэ:
Том хүн: 4,190,000 төгрөг
Хүүхэд:
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Ня Чанг – Улаанбаатар нислэгийн тийз, Нячанг 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд, хоол хүнсний үйлчилгээ гэх мэт
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.