Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2022 – 2023
Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Пүкет – Бангкок – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь: асуух
YouTube бичлэгүүд
Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордон, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Сиам Паркт, Тайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуур, Бангкокын Сиам Паркт, Бангкокын Сиам Паркын усан санд, Тайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйд, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнө, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэл, Тайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуур, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаас, Бангкок хотын их үдийн үзэмж өндрөөс, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харах, Шөнийн Бангкок, Бангкокын энгийн нэгэн гудамж, Бангкокын Дрийм Ворлд паркт
Пүкет: Тайланд улс. Пүкет арал. Далай дээр шүхрээр явсан нь, Тайланд улс. Пүкет арал. Усны мотоцикл уналаа, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн үзэгдэх байдал, Тайланд улс. Краби муж. Пра Нан далайн эрэг, Тайланд улс. Пукет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяак завин дээр. 1 – р хэсэг, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяк завьтай усан онгоц, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Медуза нялцгай биетэн, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Нэгэн сайхан жижиг эрэг, Пүкет арал. Пан На далайн хүрээлэн. Жижиг гоё далайн эрэгт очсоон, Тайланд улс. Пүкет арал. Усан онгоцны танилцуулга
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: оройн хоол
зочид буудал: Novotel Bangkok on Siam Square
Удаах өдөр. Бангкок хот. Хотын аялал
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: Novotel Bangkok on Siam Square
Гутгаар өдөр. Бангкок – Пукет. Патонг далайн эрэгт амрах
Өглөөний цайны дараа бид нисэх буудал рүү хүргүүлээд орорн нутгийн нислэгээр Пукет хот руу ниснэ. 1.30 минутын дараа Пукетын онгоцны буудалд газардаж зочид буудал руугаа хүргүүлээд үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Дөтгөөр өдөр. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Тавдугаар өдөр. Пүкет арал. Пи Пи арлын аялал
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Зургаадугаар өдөр. Пүкет арал.Чөлөөт өдөр
Чөлөөт өдөр. Та өнөөдөр өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлэх боломжтой. Ингэж удаан аялсан та нэг өдрийг сайхан амарч өнгөрүүлэх эрхтэй. Тэгээд ч өчигдөр та шоудсан байх магадлалтай.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Долоодугаар өдөр. Пүкет – Бангкок. Худалдаа наймаа
Пукет дэхь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Бангкокын зүг хөөрөн нисэх болно. Бангкокт газардсаныхаа дараа бид зочид буудалдаа хүргүүлж амарна. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд, BIG C – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв.
хоол: өглөө
зочид буудал: 4 одтой зочид буудал
Наймдугаад өдөр. Бангкок – Улаанбаатар
Өглөөний цайны дараа бид хорт могойн аж ахуйгаар орж могойн бэсрэг тоглолт үзэж зарим төрлийн хорт могойнуудтай танилцаад бүтээгдэхүүнүүдийг нь сонирхож худалдаа наймаа хийгээд Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно. Орой нь бид Робинсон худалдааны төвд очиж оройн хоол идэнгээ хүүхдүүдэд өгөх чихэр жимс авна. Бид Бангкокын нисэх онгоцны буудал Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг …. цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Чингис хаан нисэх онгоцны буудалд …. цагт газардана.
хоол: өглөө
зочид буудал: 4 одтой зочид буудал
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.