Вьетнам улсын Пу Куок (Phu Quoc) арал нь монголчууд бид төдийлөн их очоод байдаггүй, танил бус, шинэ зорих газар юм. Уг арал нь Вьетнам улсын хамгийн өмнөд захын цэг бөгөөд Өмнөд Хятадын тэнгист оршдог бяцхан арал. Энэхүү аялал нь Аэро Монголиа компаний хуваарьт нислэгээр Хо Ши Мин хот руу нисээд Хо Ши Мин хотоос Пу Куок арал руу дахин дотоодын нислэгээр нисэх юм. Саягон хотод онгоцоо солино гэсэн үг. Уг аралд очоод манай аялагч нар Vinpearl хэмээх алдартай том резортод бууна. Уг резортод усан парк, далайн аквариум, амьтны хүрээлэн, казино, дэлгүүр худалдааны төвүүд, олон үндэстний хоолны ресторан гэх мэт нэг аймгийн төв шиг том резорт юм. Бид буух буудлаас шалтгаалан 3 сонголтыг таньд өгч байна. Хөдлөхгүй гэр бүлээрээ сайхан амарья гэвэл манай энэ аяллыг сонгоорой.

Бадарчин Аялаажав

Нислэг: Аэро Монголиа чартер нислэг
Улирал: 2022 – 2023 улирал

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хо Шин Мин – Пу Куок – Хо Ши Мин – Улаанбаатар
Аяллын хугацаа: 14 өдөр/ 13 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн бямба гараг

Нислэгийн мэдээлэл: 

Улаанбаатар – Хо Ши Мин: 1000 – 1500
Хо Ши Мин – Пу Куок: 1615 – 1715 (Билет захиалгаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй)
Пу Куок – Хо Ши Мин: 1200 – 1305 (Билет захиалгаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй)
Хо Ши Мин – Улаанбаатар: 1600 – 2300

Бичлэг: Вьетнам улсын Пу Куок арлаас эх Рач Гай боомт хот руу явж байгаа ньВьетнам улсын Пу Куок арлын өмнөд хэсэгт байдаг Хон Том арлын Сан Ворлд паркын далайн эрэгВьетнам улсын Пу Куок арлын дүүжин тээвэрлэгчВьетнам улсын Пу Куок арлын Суо Шан хүрхрээний аялал

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компаний нислэгээр …. цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд …. цагт газардана. Сайгонд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Хо Ши Мин хотын аялал жуулчлалын үзмэрүүд болон худалдааны төвүүд нэг газраа төвлөрсөн байдаг тул та тэдгээрийг үзэхэд амархан. Бид таньд сайтар зөвөлгөө өгөөд явуулах болно.

Удаах өдөр. Хо Ши Мин – Пу Куок

Өнөөдөр бид дотоодын нислэгээр Саягон хотоос Пу Куок арал руу ниснэ. Пу Куок аралд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Аялагчид нийтдээ 13 өдөр Вьетнам улсын Фукуок арлын Vinpearl резортод байрлан, манай компаний зүгээс санал болгож буй хөтөлбөрүүдээс сонгон аялах боломжтой.

Анхаар! Нэмэлтээр санал болгож буй хөтөлбөр нь аяллын үнэд багтаагүй бөгөөд та өөрийн хүссэн өдрийн хөтөлбөрийг нэмэлтээр худалдан авах боломжтой. Бидний санал болгож буй хамгийн доод талаас үзнэ үү.

Арвандөрөвдүгээр өдөр. Пу Куок – Хо Ши Мин – Улаанбаатар.

Бид Пу Куок олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд …. цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд …. цагт газардана. Дараа нь бид …. цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд …. цагт газардана. Аялал өндөрлөнө.

Аяллын үнэ:

Vinpearl Resort & Spa
Том хүн (+12 нас)2100 USD
Хүүхэд (4-12 нас)1450 USD
Хүүхэд (2-4 нас)1040 USD
Нярай (0-2 нас)270 USD

Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:

  • Улаанбаатар – Хо Ши Мин – Улаанбаатар нислэгийн тийз
  • Хо Ши Мин – Пу Куок – Хо Ши Мин нислэгийн тийз
  • Зочид буудал 2 ортой люкс өрөө
  • Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
  • Өглөөний цай
  • Аяллын даатгал
  • Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Виза

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Өдрийн хоол, оройн хоол
  • Хо Шин Мин хотын аялал
  • Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд

Пу Куокт юу хийж болох вэ?

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

ӨмнөхТайландын аялал: ПҮКЕТ АРАЛ чөлөөт аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьВьетнамын аялал: ХО ШИ МИН хот – ФУ КУОК арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг