• Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
• Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
• Онгоцны нислэгийн цаг өөрчлөгдөх мөн цаг агаар болон бусад хүчин зүйлсээс болж хөтөлбөрүүдийн өдөр өөрчлөгдөж болзошгүй.
• Турк улсын 5* той буудлуудад оо сойз байдаггүй тул та оо сойзоо авч яваарай. (ковидын улмаас оо сойз тапочки буюу гэрийн шаахай гэх мэт хувийн зүйлс өгөхөө болисон. )
• Залгуурны хувьд европ стандартын 2 бөөрөнхий шонтой залгуур ашигладаг.
• Сим карт онгоцны буудал дээр зардаг ба үнэ дунджаар 30-40$.
• Онгоцны буудал дээр ачаагаа хүлээнгээ валют арилжаа дээр багахан мөнгө солиулж авахыг зөвлөж байна. ( жишээ нь 100$)
• Тухайн үеийн цаг агаар болон нөхцөл байдал, онгоцны нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд аяллын хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ, нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүдийн өдрүүдэд өөрчлөлт орох болон цуцлагдах магадлалтайг анхаарна уу.