Та хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол

1741
Та хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол
Та хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол

Онгоцонд хүүхэдтэй зорчихдоо юуг анхаарах ёстой талаар мэдээллийг хүргэж байна.

Хэрэв таны хуухэд 0-6 сартай, 10 кг хуртэлх жинтэй бол нислэгийн явцад тусгайлан ор засуулах боломжтой. Энэ ор нь агаарын хөлгийн урд эгнээний суудлын өөдөөс харсан хананд суурилуулсан байх бөгөөд цөөн тоотой байдаг. Өөрөөр хэлбэл нэг нислэгээр тээвэрлэх нярайн тоо хязгаартай тул нялх хуухэдтэй аялах бол суудал захиалгыг урьдчилан өгөх шаардлагатай. Тиймээс тийз захиалахдаа энэ талаар хэлж, нисэх буудалд бүртгэлийн явцад захиалах хэрэгтэй. Ингэснээр таны хуухдийг тухтай байлгах хэвтүүлэх ор засаж өгөх юм. Харин үүнээс дээш жинтэй бол урд суудлаас татгалзах нь зүйтэй. Учир нь урд суудал дундахь тохойвч өргөгддөггуй. Хүн багатай үед тохойвч өргөгддөг суудалд сууснаар хүүхдээ хэвтуулэх боломж олддог.

Энгийн тийз захиалсан тохиолдолд гурван суудалд нэг л хүүхэд байхыг зөвшөөрдөг. Учир нь шаардлагатай уед хүчилтөрөгчийн хоолой нэг эгнээнд нэг ширхэг л гардаг. Тиймээс гэр бүлээрээ хоёроос дээш хуухэдтэй зорчих тохиолдолд өөр өөр суудалд суух ёстой.

Мөн нислэгийн явцад нялх хүүхдийн чихийг бөглөх, онгоц хөөрөх болон газардах үед хөхүүлэх, хөхөөр хооллодоггүй бол угж ашиглах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн чих өвдөхеес сэргийлдэг байна.

Харин 2-оос дээш насны хуухдийн хувьд шүлсийг нь залгиулж, чихэр, бохь зэрэг зажлах уйл ажиллагаа ордог зуйлсийг идүүлэх хэрэгтэй.

Эцэг эхчүүд нислэгийн явцад халуун цай хоолоор үйлчилж байхад анхаарал болгоомжтой байхыг онцгойлон сануулж байна. Учир нь хүүхэд халуун зуйл татаж, гэмтэх аюултай.

Мөн эцэг эхчууд хүүхдийнхээ толгойг цонх руу харуулж тэвэрч байх хэрэгтэй. Ихэвчлэн эцэг эхчууд цонхны эсрэг тал руу хун явдаг хэсэг руу харуулан тэвэрсэн байх нь олонтаа бөгөөд энэ нь хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болохыг анхааруулж байна.

16-с доош насны хуухэд заавал эцэг эх буюу насанд хурсэн асран хамгаалагчийн хамт аялах ёстой. Хүүхэд аавтайгаа бус ээж, эмээ, өвөө, төрсөн ах эгчийн хамт явах бол дараах дөрвөн материалыг заавал бүрдүүлнэ.

Үүнд:

  • Эцэг эх асран хамгаалагчийн итгэмжлэх
  • Эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
Санамж:
  • 28-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй заавал эмчийн бичигтэй байх шаардлагатай.
  • 37 долоо хоногоос дээш жирэмсэн эмэгтэй зорчих боломжгуй гэдгийг анхаарна уу.
ӨмнөхПу Куок аялагчдад зориулсан аяллын зөвлөмж
ДараахьАяллын даатгал