Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2023
Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Пүкет – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7 шөнө
Аяллын хуваарь: БангкокПүкет-1: 1 сарын 31 – 2 сарын 07
Нислэгийн цагийн хуваарь:
Улаанбаатар – Бангкок: 10:35 – 15:30
Пүкет – Улаанбаатар: 18:25 – 02:05 +1
Facebook гэрэл зураг: Бангкок, Пүкет
Youtube бичлэгүүд: Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордон, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Сиам Паркт, Тайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуур, Бангкокын Сиам Паркт, Бангкокын Сиам Паркын усан санд, Тайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйд, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнө, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэл, Тайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуур, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаас, Бангкок хотын их үдийн үзэмж өндрөөс, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харах, Шөнийн Бангкок, Бангкокын энгийн нэгэн гудамж, Бангкокын Дрийм Ворлд паркт Пүкет: Тайланд улс. Пүкет арал. Далай дээр шүхрээр явсан нь, Тайланд улс. Пүкет арал. Усны мотоцикл уналаа, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн үзэгдэх байдал, Тайланд улс. Краби муж. Пра Нан далайн эрэг, Тайланд улс. Пукет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяак завин дээр. 1 – р хэсэг, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяк завьтай усан онгоц, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Медуза нялцгай биетэн, Тайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Нэгэн сайхан жижиг эрэг, Пүкет арал. Пан На далайн хүрээлэн. Жижиг гоё далайн эрэгт очсоон, Тайланд улс. Пүкет арал. Усан онгоцны танилцуулга
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал
Удаах өдөр. Бангкок хот. Хотын аялал
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Гутгаар өдөр. Сиам Парк.
Өглөөний цайны дараа бид Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.
хоол: өглөө, өдөр
зочид буудал: 4 одтой зочид буудал
Дөтгөөр өдөр. Бангкок – Пүкет. Патонг далайн эрэг
Өглөөний цайны дараа бид нисэх буудал рүү хүргүүлээд орорн нутгийн нислэгээр Пукет хот руу ниснэ. 1.30 минутын дараа Пукетын онгоцны буудалд газардаж зочид буудал руугаа хүргүүлээд үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.
хоол: өглөө
зочид буудал: 4 одтой зочид буудал
Тавдугаар өдөр. Пүкет арал: Пан На далайн хүрээлэнгийн аялал
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: өглөө, өдөр
зочид буудал: 4 одтой зочид буудал
Зургаадугаар өдөр. Пүкет арал.Чөлөөт өдөр
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид Жансилон худалдааны төвөөр зочилно. Хүсвэл аялагч нар Пүкет арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
хоол: өглөө
зочид буудал: 4 одтой зочид буудал
Долоодугаар өдөр. Пүкет арал. Заантай аялал, эрдэнэсийн төв, зөгийн аж ахуй
Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: өглөө
зочид буудал: 4 одтой зочид буудал
Наймдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар
Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 1825 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 0205 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.
хоол: өглөө
Аяллын үнэ:
Том хүн (12-оос дээш нас): 5,790,000 төг
Хүүхэд тусдаа ортой (4-12 нас): 5,590,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (2-4 нас): 5,090,000 төг
Нярай (02-оос доош): үнэгүй
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок болон Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкок – Пүкет дотоодын нислэгийн тийз, Бангкокт 4 одтой зочид буудлын 2 ортой өрөө, Пүкет 4 одтой зочид буудлын 2 ортой өрөө, аяллын тээвэр унаа, Пүкет – Краби – Пүкет усан онгоц тээвэр, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Анхаарах:
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
- Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
- Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.