Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2023

Аяллын чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Аяллын хугацаа: 10 өдөр /9 шөнө

Аяллын хуваарь: Пүкет3: 1 сарын 24 – 2 сарын 02
Нислэгийн цагийн хуваарь:

Улаанбаатар – Пүкет: 11:20 – 16:55
Пүкет – Улаанбаатар: 18:25 – 02:05+1

Facebook гэрэл зурагПүкет

YouTube бичлэгүүдТайланд улс. Пүкет арал. Далай дээр шүхрээр явсан ньТайланд улс. Пүкет арал. Усны мотоцикл уналааТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн үзэгдэх байдалТайланд улс. Краби муж. Пра Нан далайн эрэгТайланд улс. Пукет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяак завин дээр. 1 – р хэсэгТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяк завьтай усан онгоцТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Медуза нялцгай биетэнТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Нэгэн сайхан жижиг эрэгПүкет арал. Пан На далайн хүрээлэн. Жижиг гоё далайн эрэгт очсоонТайланд улс. Пүкет арал. Усан онгоцны танилцуулга

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Пүкет. Патонг далайн эрэг

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр …. цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд …. цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоолны үйлчилгээ: оройн хоол
зочид буудал: Patong Resort Hotel ****

Удаах өдөр. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайнхүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.  

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Patong Resort Hotel ****

Гутгаар өдөр. Пүкет арал: Патонг далайн эрэг

Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно. Мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Patong Resort Hotel ****

Дөтгөөр өдөр. Пүкет арал. Пи Пи арлын далайн аялал

Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Patong Resort Hotel ****

Тавдугаар өдөр өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Patong Resort Hotel ****

Зургаадугаар өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Patong Resort Hotel ****

Долоодугаар өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Patong Resort Hotel ****

Наймдугаар өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Patong Resort Hotel ****

Пүкет арал. Заантай аялал, эрдэнэсийн төв, зөгийн аж ахуй

Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Patong Resort Hotel ****

Аравдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар

Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 1825 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 0205 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

хоолны үйлчилгээ: өглөөний цай

Аяллын үнэ:

Том хүн (12-оос дээш нас): 5,690,000 төг
Хүүхэд тусдаа ортой (4-12 нас): 5,490,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (2-4 нас): 4,790,000 төг
Нярай (02-оос доош): үнэгүй

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Пүкетэд 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, аяллын хөтөлбөрүүд, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Анхаарах:

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
  • Уг өдрийн аяллууд нь бусадтай нэгдаж явах өдрийн аяллууд (join tours) юм. Хүний тоо хангалттай биш тохиолдолд ингэж нэгдэж аялдаг. Хангалттай тохиолдолд грүппээрээ хувийн зохион байгуулалтаар аяллууд хийнэ. Зарим аялагч нар аялалд хамрагддгүй гэдгийг санах.
ӨмнөхТайландын аялал: БАНГКОК хот + ПҮКЕТ арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьХятадын аялал: ЖАНЖИАЖЭ АВАТАР аялал (9 өдөр) Бугат хотоор дамжиж явах