Нислэг: Туркиш эйрлайнс хуваарьт нислэг
Улирал: 2021-2022

Манай энэхүү аяллаар та Турк улсын аялал жуулчлал хамгийн өндөр хөгжсөн 3 хотуудыг нэг явалтаар үзэх юм. Зарим аяллууд зөвхөн Анталья болон Памуккале хотуудаар аялдаг бол энэхүү хөтөлбөрийн давуу тал нь алдарт Стамбул хотын мөн үзэх мэдрэх боломжтой. Мэдээж Стамбул нь хамгийн таатай шоппинг хийх газар юм.

✅ 6 өдрийн хөтөлбөртэй аялал
✅ 5 одтой зочид буудал

Аяллын чиглэл: Улаанбаатар – Стамбул – Анталья – Памуккале – Стамбул – Улаанбаатар
Аяллын хугацаа: 7 өдөр/6 шөнө
Аяллын хуваарь:

05/XII – 11/XII
09/XII – 15/XII
12/XII – 18/XII
16/XII – 22/XII
23/XII – 29/XII

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Стамбул – Анталья.
Улаанбаатар хотоос 08:45 цагт /Монгол улсын цаг/Turkish Airlines нислэгээр Турк улсын Истанбул хот руу ниснэ. Нислэгээс 2 цагын өмнө онгоцны буудалд ирсэн байх. Туркийн цагаар өдрийн 12:40 цагт Истанбул хотод бууна. /Турк улсын цагаар/16:10 цагт Истанбул хотоос турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох  Анталья руу ниснэ. /Турк улсын цаг/ 17:20 цагт Антальяд буун хилээр нэвтэрсний дараа турк дахь хөтөч, зохион байгуулагч нар тосон хүлээн авч зочид буудалдаа очин бүртгэлээ хийлгэн амарна. /Турк улсын цаг/ Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Зочид буудалд  буфет хоол болон уух зүйлс бүгд үнэгүй.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: IC santai family resort belek
*****

Удаах өдөр. Анталья хот: Нэрийн дэлгүүрүүдээр зочлох, Анталья хотын аялал
Өглөөний цайны дараа турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр болон дэлгүүрээр зочилно,  Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ. Дэлгүүрээр зочилсны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших аялал жуулчлалын төв Анталья хотоор аялах болно.  Анталья хотын төв талбай , Хуучин хот, Дуден хүрхрээ, үзэж сонирхоно Өдрийн хоолоо буудалдаа буцан ирж идсэний дараа ромын үеийн эртний Пурж хотыг үзэж сонирхоно. Оройн хоол буудалдаа иднэ.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: IC santai family resort belek
*****

Гутгаар өдөр. Анталья хот: Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид    буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах  боломжтой. Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтөчөөс гаргуулан авах боломжтой.  

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: IC santai family resort belek
*****

Дөтгөөр өдөр. Анталья – Памуккале: Дарсны үйлдвэр, халуун рашаан
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:00 Денизли хотод байрлах Памуккале-руу чиглэн автобусаар аялна. Өдрийн хоолоо замдаа Турк хоолны газар зооглоно. Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон  дэлгүүртэй танилцана.Памуккалед ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Аяллын хөтөлбөрт багтсан сонирхолтой зүйлийн нэг бол Туркд “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан Эрдэс болон давс хужиртай ус он удаан жил газрын гүнээс ундарсаар тогтож хэлбэржсэнчулуун усан сангуудаар бүрэн дүүрсэн уул хэлбэртэйболсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус таван одтой буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейн байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт  итгэлтэй байна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: Adempira termal & spa hotel
*****

Тавдугаар өдөр. Памуккале: Ампитеатр, Клеопатра хатны халуун рашаан
Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis-Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр. Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно. / Хөнжил даавуу, дэр, Буудлын хэрэглэл үйлдвэрийн үнээр авч болно./ Денизли хот нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны  хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Оройн хоол буудалдаа иднэ.

Энэ өдөр агаарын бөмбөлөгөөр аялахаар захиалга өгсөн аялагчид өглөө эрт 05:00 цагт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Аялагчид агаарын бөмбөлөгөөр хөөрч аялсны дараа буудалдаа ирж өглөөний цайгаа уух юм. /Тусгай автобусаар үйлчилнэ/

Сонголтоор: Агаарын бөмбөлгийн үнэ – 100 доллар. Мөн Клеопатра хатны рашаанд орох бол 13 долларын төлбөртэй.  

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: Adempira termal & spa hotel
*****

Зургаадугаар өдөр. Памуккале – Стамбул. Стамбул хотын аялал
Өглөөний цайны дараа бид Денизли хотын нисэх онгоцны буудал орж Истанбул хотруу ниснэ. /1 цаг ниснэ/Истанбулд буусны дараа Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. 2020 онд шинээр баригдсан 369 метр өндөр телевизийн цамхагыг үзэх ба өдрийн хоолоо дотор нь иднэ. Үүний дараа бид Истанбулын алдарт 537 онд баригдсан Хагиа Софиа болон 1616 онд баригдсан Султан ахметийн сүмээр зочлоод буудалруугаа явна.Буудал нь Европын хамгийн том Shopping mall, Mall of Istanbul-аас 5км зайтай.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, орой
зочид буудал: Clarion hotel
*****

Долоодугаар өдөр. Стамбул – Улаанбаатар
Өглөөний цайгаа зочид буудалдаа идсэний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд 13:30 цагт Истанбул хотын онгоцны буудал хүргүүлнэ. Туркийн цагаар 18:20 цагаас Онгоц Истанбул хотоос хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд монголын цагаар  07:15 цагт бууна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө

Аяллын үнэ: 4,490,000 төг/том хүн
Хүүхдийн үнэ: 0-1 нас: 450,000 2-9 нас: 3,390,000 9-11 нас: 3,590,000

Аяллын зардалд багтсан: Улаанбаатар-Истанбул 2 талын нислэгийн тийзЗочид буудлын зардал Аяллын турш үйлчлэх тансаг зэрэглэлийн унааны зардал Өглөө хоол, өдрийн хоол, оройн хоол , уух зүйлс (all inclusive) Үзвэр үйлчилгээний төлбөр, хөтөч орчуулагч, гадаад аяллын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө. Замд идэх хоол болон  /Истанбулын өдрийн хоол/Хөтөч, жолоочийн гарын мөнгө, шоппинг хийх мөнгөМонгол болон Турк дахь ПСР шинжилгээний төлбөр

Анхаарах зүйлс:

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан,  садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг  нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 10 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аялагчид аяллын гэрээ болон аяллын хөтөлбөртэйгээ танилцаж гарын үсэг зурсан байх. Хэрэвээ гарын үсэг зураагүй тохиолдолд аялалд эрсдэл гарвал компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
  • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя. Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан  тохиолдолд  бид хариуцахгүй болохыг анхаарна уу
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аялалын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу 
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу.
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт гарсан тохиолдолод манай компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Мөн эдгээр тохиолдолд гарсан зардал, эрсдэлийг бид хариуцахгүй болно. 
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс  хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.  

ӨмнөхТуркийн аялал: ТУРКИЙН ШИЛДГҮҮД. Станбул – Анталья – Памуккале – Далиан (8 өдөр) Туркиш эйрлайнс хуваарьт нислэг
ДараахьТайландын аялал: ПАТТАЯ + БАНГКОК хотуудын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг